Сурвалжилга, Нийтлэл

СЭМҮТ: Сэтгэцийн асуудалтай хүмүүс утсаар илүү нээлттэй ярилцдаг

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай үйлчлүүлэгчдэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран үйлчилгээ үзүүлэх утас (1800-2000) Монголд анх удаа нээгдээд долоо хонож буй. Энэ хугацаанд 200 гаруй дуудлага бүртгэгджээ. Энэ бага тоо биш бөгөөп манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн асуудал олон байгаагийн илрэл юм. 

Бид СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч И.Тунгалагтуяатай уулзаж ярилцлаа. Биднийг очих үед лавлахын утас  ойр ойрхон дуугарч зөвлөх эмч тус бүрд нь товч бөгөөд тодорхой байдлаар зөвлөгөө мэдээлэл хүргэж байсан юм.

-Мэдээллийн утасны тухай тодорхой мэдээлэл хүргэвэл?

-Сүүлийн үед нийгмийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор сэтгэцийн асуудал ихэд яригдах болсон. Тийм учраас ХЗЯ, ЭМЯ болоод СЭМҮТ хамтран мэдээлэл, зөвлөгөө, лавлагаа өгөх утас ажлуулах нь зүйтэй гэх үүднээс төсөл хэрэгжүүлж, тус төслийн журмаар лавлах утас нээгдэж ажиллаж байгаа. Лавлах утсаар холбогдсон хүмүүст бид  сэтгэцийн эрүүл мэндийн бүхий л асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Энэ үйлчилгээ нээгдсэнээр Эрүүл мэндийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 25-ны 1а/2551 дугаартай “Арга хэмжээ авч ажиллах тухай” албан бичигт үүрэг болгосон сэтгэл зүйн нээлттэй 24 цагийн утасны тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал хэрэгжиж байгаа юм.

-Хамрах хүрээний хувьд ямар байна вэ?

-Зөвхөн нийслэлийн иргэдэд биш Монгол орон даяар лавлах утасны үйлчилгээ нээлттэй байгаа учир үүнийг нэгэн чухал давуу тал гэж үзэж байгаа.

-Холбогдох хүмүүсийн нас, хүйсийн хувьд ямар байна?

-Эцэг эхийн асаргаанд байгаа бага насны хүүхдээс аваxуулаад 75 хүртэлх насныхны асуудал яригдаж байна. Хүйсийн хувьд эмэгтэй хүмүүс холбогдох нь олонтаа.


-ИРГЭД СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛААР ХААНА ХАНДАХАА МЭДДЭГГҮЙ-

-Хүмүүс лавлах утсанд хэр холбогдож байна вэ? Энэ талаар мэдээлэлтэй байна уу?

-Лавлах утасны талаар мэдээлэл маш сайн байна. Иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчноос мэдээлэл авч холбогдож байгаа. Гэхдээ холбогдох иргэдийн дийлэнх хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар хаана хандахаа мэдэхгүй учир зөв тийшээ чиглүүлж өгөх нь илүү ач холбогдолтой санагдаж байна. Лавлах утасны хувьд энэ сарын 22-ны өдөр нээгдсэн. Энэ хугацаанд 200 гаруй дуудлага ирээд байна. Лавлах утасны нээлт хийснээс хойш 30 минут болоогүй байхад иргэд залгаж эхэлсэн. Үүнээс үзэхэд сэтгэцийн эрүүл мэндийн  тулгамдсан асуудал манай нийгэмд ямар их байгаа нь харагдана. 

-Лавлах утсанд холбогдсоноор иргэд өөрт шаардлагатай, мэдээлэл үйлчилгээг бүрэн авч чадаж байна уу?

-Бид анхан шатны үйлчилгээ үзүүлдэг. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар хэнд хандахаа мэдэхгүй байгаа хүмүүст мэдээлэл өгч, гарц гаргалгааг нь чиглүүлдэг. Мөн тулгамдсан асуудал дээр нь тухай үеийн асуудлаас гарах боломжийг бүрдүүлж, заавар зөвлөгөөг хүргэдэг. Хамгийн гол нь Улаанбаатар хотод байгаа дүүрэг тус бүрд сэтгэцийн кабинет ажилладаг гэдгийг хүмүүс мэдэж авч байна. Үүнийг мэдсэнээр өөрийн харьяа газарт, өөрт хамгийн ойроос тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Хөдөө орон нутгаас холбогдож байгаа хүмүүс ч мөн адил орон нутгийн эрүүл мэндийн байгууллагадаа түшиглэсэн сэтгэцийн үйл ажиллагаа явуулдаг талаар мэддэггүй учир цаг хугацаа маш ихээр алддаг.


-ЛАВЛАХ УТСАНД АРХИДАЛТЫН АСУУДЛААР ХОЛБОГДОГСОД ЗОНХИЛЖ БАЙНА-

Нийгэмд тулгамдаад буй нэгэн анхаарууштай асуудал болох өнөөх Архидалт энд мөн л тэргүүн эгнээнд яригдаж байлаа. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар лавлах утсанд хандагсдын дийлэнх хувийг архины хамааралтай хүмүүсийн гэр бүл болон сэтгэл гутрал, айдсын асуудлаар холбогдож байгаа гэлээ.

-Хүмүүс ямар асуудлаар түлхүү холбогдож байна вэ?

-Нийгэм, улс төрийн байдал болон архидалт, ажилгүйдлээс хамаараад олон янзын хүмүүс хандаж байна. Ихэвчлэн архины хамааралтай хүмүүсийн гэр бүл холбогдох юм. Тэд сэтгэл гутрал, сэтгэл түгшилт болон айдсын асуудалтай байна. Мөн хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар холбогдох xүмүүс олон байна.


-ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫГ ЧАНДЛАН ХАДГАЛНА-

-Холбогдох хүмүүс өөрт тулгамдсан асуудлаа нээлттэй, чөлөөтэй хэлж чадаж байна уу?

-Хүмүүс нүүр тулж, уулзаж ярихаар хаалттай байдаг. Өөрт тулгамдсан асуудлаасаа ичиж, санаа зовдог. Харин утасны цаанаас царайгаа харахгүй холбогдож байгаа учир маш нээлттэй ярилцдаг. Тийм ч учраас манай лавлах утсанд холбогдож, өөрт тулгамдаад буй асуудлаа ярих нь илүү тохиромжтой гэж үзэж байгаа.

-Холбогдож буй хүмүүсийн хувийн мэдээллийг тодруулж асуудаг уу?

-Утсаар хандсан тандалтаас хамаараад мэдээллийн санг бүрдүүлэхэд ашиглах зорилгоор хувийн мэдээллийг авдаг. Ингэснээр улсын аль бүсээс хэчнээн хүн холбогдсон эсэхийг цуглуулж мэдээллийн сан бүрдүүлдэг.

-Эрүүл мэнд гэдэг бол хувь хүний нууцын зэрэгтэй асуудал шүү дээ. Холбогдох хүмүүсийн асуудлыг хэр нууцалж ажиллаж байна вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндийн тал дээр хүн өөрт тулгамдаад буй асуудлаа хэнд ч ярихыг хүсдэггүй. Үүнийгээ бидэнд итгээд, биднээс туслалцаа xүсээд холбогдож байгаа учир нууцыг чандлан хадгалах үүрэгтэй.

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар лавлах утсанд холбогдох хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Тийм ч учраас Лавлах утасны шугамыг гурав болгон нэмэгдүүлж, зөвлөгөө үйлчилгээг нийгэмд улам хүртээлтэй болгохоор ажиллах талаар И.Тунгалагтуяа эмч хэлсэн юм. Одоогоор Лавлах утасны үйлчилгээ нэг шугамтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

ХЭРЭВ ТАНД БОЛОН ТАНЫ ОЙР ДОТНЫН ХҮНД:

  • Нойргүйдэл;
  • Сэтгэл түгшилт;
  • Айдас;
  • Сэтгэл гутрал;
  • Уур бухимдал;
  • Мэдрэл сульдал;
  • Дэлгэцийн донтолт;
  • Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал;
  • Жирэмсэн үеийн сэтгэлзүйн өөрчлөлт;
  • Төрсний дараах сэтгэлзүйн хямрал, сэтгэл гутрал;
  • Гэмтлийн дараах /хүчтэй стресс/ сэтгэлзүйн хямрал; Ахимаг насны үеийн сэтгэцийн тулгамдсан асуудал;
  • Хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудал тулгарвал

Та 24 цагийн турш мэдээллийн утас 1800-2000 утсаар холбогдож мэргэжлийн сэтгэцийн эмчээс мэдээлэл авах боломжтой.

Э.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.XҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-12-15 00:59

Дээр заасан бүх өвчнийг анагааж чаддаггүй ноль эмч нар байж илүү зард�##� гарган хэрэггүй юм хийж байна. Алийг нь ч эмчилж чаддагүйг хүмүүс энэ эмнэлгийн туршлагаас бичиж байна.

Зочин
Зочин
2023-04-19 12:31

СЭМҮТ-ийн маш жижиг, садомазо их эмч нар аа, гуйлгачидтайгаа ша�##�цаач ээ!

Зочин
Зочин
2023-04-19 12:32

СЭМҮТ-ийн маш жижиг �######�нуудтай, садомазо их эмч нар аа, гуйлгачидтайгаа ша�##�цаач ээ!

Зочин
Зочин
2023-05-12 22:26

СЭМҮТ-ийн садомазо их эмч нар аа, бид та нарыг �##�на!

Зочин
Зочин
2023-05-15 22:50

СЭМҮТ-ийн их эмч нар ажлаа хийхдээ улстөржөөд л. СЭМҮТ-ийн асрагч нар өвчтнүүдээр цэвэрлэгээ хийлгээд, өөрсдөө эмнэлгийн хоолыг идээд, тарг�##�аад л. СЭМҮТ-ийн сувилагч нар өвчтнүүдийг эм ба тарианы туршилтуудад хамруулаад л.

Холбоотой мэдээ

Back to top button