Нийгмийн

Тарваган тахал гарсантай холбогдуулан Ховдод ЭЕШ өгснийх нь дараа 900 сурагчийг тусгаарлана

Ховд аймагт тарваган тахлын хоёр тохиолдол илрэн, эмчлүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс хуралдан, дараах шийдвэрийг гаргав. Өнөө жил Ховд аймагт Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 900 гаруй хүүхдийг шалгалт дууссаны дараа тусгаарлахаар болжээ.

Улмаар өвчлөлийн нууц үе дуустал аймгийн төвд байлгахаар төлөвлөсөн байна. Тарваган тахлын тохиолдол анх илэрсэн Цэцэг сумаас 27 хүүхдийг мөн шалгалтад оруулж, Ховд аймгийн төв рүү нэвтрүүлэхээр болжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button