УЛС ТӨР

Л.Батжав У.Хүрэлсүхийн замыг зассаныхаа хариуд ХЗДХЯ-ны дэд сайд болох уу

2020 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт бие даан нэр дэвшихээр зэхэн, бэлтгэлээ эртнээс ханган, тойргоо эрчимтэй гэгч нь услаж байсан эрхэм бол хуульч, өмгөөлөгч Л.Батжав.

Тэрбээр өмнө нь Хэнтий аймагт нөхөн сонгуульд бие даан өрсөлдөхөөр зэхэж байсан удаатай. Гэвч 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Л.Батжав гэнэт шийдвэрээ өөрчлөн, нэрээ татсан.

Зүгээр нэг нэр дэвшихээ болилоо гээгүйг нь тодотгоё. Бүр МАН-д элсэн, У.Хүрэлсүхээс гишүүний үнэмлэх, тэмдэг гардаж авсан нь олны анхаарлыг ихэд татсан билээ. Түүгээр ч үл барам Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх болж, гэнэт У.Хүрэлсүхтэй, МАН-тай нэгдсэн.

Бие даан нэр дэвших бэлтгэлээ эртнээс ханган, сурталчилгаандаа бараг нэг тэрбум төгрөг  зарцуулаад байсан гэгддэг Л.Батжав тэгж Ерөнхий сайдын замыг зассан юм. Үүний дараа иргэд тэр тусмаа хэнтийчүүд “Хүрэлсүх гол өрсөлдөгчөө өөртөө нэгтгэлээ” гэсэн. Энэ нь ч үнэний ортой. Хэнтийд У.Хүрэлсүхтэй нэлээд сайн өрсөлдөх, ялахгүй юм гэхэд овоо санал хуваах эрхмүүдийн нэг Л.Батжав байсан. Тийм ч учраас У.Хүрэлсүх түүнийг бушуухан гэгч нь өөртөө нэгтгэсэн гэгддэг.

Шинэ парламент бүрдэн, яамд, сайд, дарга нараар хэн, хэнийг томилох нь олны анхаарлыг татаж буй. У.Хүрэлсүхийг Хэнтийд гишүүнээр сонгогдох, бүр цаашлаад МАН-ын олонх болох замыг зассаныхаа үр шимийг Л.Батжав одоо хүртэхээр адгаж яваа сурагтай, цаана чинь.

Тодруулбал, түүнийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Дэд сайдын суудалд аваачих яриа ил, далдаар дуулдаж эхлэв. Тэрбээр хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй тул арай ойроор нь энэ албан тушаалыг сонирхож байгаа бололтой юм.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-01 14:18

Боловсролтой хүн зөв!

Зочин
Зочин
2020-07-01 14:27

Зөв л ажлаарай даа.Хүнээс ил цагаан авилга нэхдэг зангаа хаях хэрэгтэй шүү Батжаваа!!!

Зочин
Зочин
2020-07-01 14:32

өөрийнхөө тухай өөрөө захи�##�ж бичүүлдэг байх аа хачин хачин юм бичүүлэхийн

Иргэниргэниргэг
Иргэниргэниргэг
2020-07-01 15:17

Маш зөв

зочин
зочин
2020-07-01 16:37

Энэ өөрөө захи�##�ж бичүүлсэн байх юм. Больдоо

Зочин
Зочин
2020-07-01 19:57

????????????????????

Зочинн
Зочинн
2020-07-01 19:57

Под гардаа

Зочин
Зочин
2020-07-01 20:03

Нам харг�##�захгүй чад�##�тай мэдлэгтэй хүмүүсийг томилох нь зөв энэ 1 б�##�ай намчирх�##�аасаа с�##�ах юмсан

Зочин
Зочин
2020-07-02 09:04

Луйварын УИХ Луйварын засгийн газар эднээс ус ч гарахгүй бөөн горьдлого компаниуд ичмээр амьтад

Зочин
Зочин
2020-07-02 15:41

Албан туша�##�ын наймаач эхэллээ дээ ингээд л төр нь дампуурдаг даа

Enkhbayar
Enkhbayar
2020-07-03 01:30

Элбэгдоржоос эхлээд АН гэх мэт атгаг санаатай этгээдүүд элдэв аргаар гар хөлөө шургуулж байгаа, тэднээс сэргийлэх хэрэгтэй.

үзэн ядагч
үзэн ядагч
2020-07-04 12:13

хүрэлсүх ч өөрөө өөрийгөө тагнасан болгож жүжиглэж байсан хөгийн амитан шүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button