Нийгмийн

Үндэсний их баяр наадам амралтын өдөр таарч буй тул нөхөж амраахгүй

Үндэсний их баяр наадам болох 2020 оны долоодугаар сарын 11, 12-н ердийн амралтын өдөр буюу бямба, ням гарагт тохиож байгаа.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: Долоодугаар сарын 11, 12, 13, 14, 15”-ны өдөр нь нийтээр тэмдэглэх баяр буюу бүх нийтийн амралтын өдөр хэмээн заасан байдаг.

Энэ жилийн тухайд баяр наадам бямба, ням гарагт таарч буй ч нөхөж амрах хуулийн зохицуулалт байхгүй учраас албан байгууллагууд долоодугаар сарын 13, 14, 15-ны ажлын өдөр бүх нийтээр амрах юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button