Улстөр, наймаа панзыг хослуулсаар МАН-ын ХЕХ-ны дарга болсон П.Мөнхтөр Н.Учралын “хамаатан”
Н.Учрал МАН-ын дарга болуутаа Хяналтын Ерөнхий хорооны даргаар Дорнод аймгийн Засаг ноён асан П.Мөнхтөрийг томилж, тамга тэмдэг гардуулсан. Түүнийг, "Дорнодын Уулаа" нэрээр нутгийнхан нь болоод олон нийт таньдаг.
Хамгийн хачирхалтай нь хамаатнууд МАН-ыг удирдах болсон. Тодруулбал, П.Мөнхтөрийг “Н.Учралын хамаатан. Авга ахдаа МАН-ын Хяналтын хороог өглөө” хэмээн цахим орчин чамгүй бичиж, шүүмжилцгээв. Уулаа, Н.Учрал нар үеэлүүд. Тодорхой хэлбэл аав нар талаасаа садан төрлүүд аж.
-Нэг гараараа төр нөгөө гараараа хувийн бизнесээ хийж ирсэн “Дорнодын Уулаа”-гийн ХОМ-
П.Мөнхтөр бол насаараа төрд алба хашсан нэгэн. Саях албанд томилогдоход түүний АТГ-т гаргасан ХОМ олны анхаарлыг ихээхэн татсан.
"Өөрийнх нь орлого 14 сая, гэр бүлийнх нь 30 сая гэжээ. Нэг тэрбум 863 саяын үл хөдлөх хөрөнгөтэй. Үүнд нь нийтийн орон сууц 12, үйлчилгээний барилга найм, оффис нэг, авто зогсоол нэг гэж задалж бичсэн байна. 104 саяын автомашинтай. Өмчлөх хоёр, эзэмших долоон газар нь 251 саяын үнэтэй. Дотоодын банканд 39 саяын хадгаламжтай, 20 саяын авлагатай".
Ийм хөрөнгөлөг байгаагийн нууц нь нэг гараараа төр барилцаж, нөгөө гараараа хувийн бизнесүүдээ цэцэглүүлснийх. Дорнодод спиртээр бизнесийн гараагаа эхлүүлж, сүлжээ дэлгүүрүүд ажиллуулж, "Рояал” зочид буудал эзэмшиж, хот хоорондын шугамд автобус явуулж, “Петро Чайна Дачин тамсаг” компанийн бизнес хамрагч байжээ.
Товчхондоо, маш олон төрлийн наймаа, панз үсэргэж байгаад улстөрд орсон хүн.
-
Уг нь тэрбээр залуу цагтаа цагдаагийн байгууллагаас ажлын гараагаа эхэлсэн намтартай нэгэн аж. Мөрдөн байцаагч, цагдаагийн офицер явсан гэж бичигджээ. Хуулийн салбарт ажиллаж байхдаа эрүүгийн хэрэгт сэжигтнээр шалгуулж байхдаа ажлаасаа чөлөөлөгдсөн гэгддэг. Чингээд улс төр лүү зүтгэсээр Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргаар, Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр, Авто тээврийн газрын даргаар тус тус ажиллаж байсан.
Нэг. Авто тээврийн газрын даргаар ажиллаж байхдаа 18 сая төгрөг завшсан хэргээр АТГ-т шалгуулж байсан тохиолдол бий. 2013 онд саатуулагдаж байсан тухай мэдээлэл хэвлэлд бичигдэн үлдсэн байна. Тухайн үед Дорнод аймгийн Засаг даргаар нэр дэвших гэж байсан тул олон нийтийн анхаарлыг татсан асуудал болсон.
Хоёр. П.Мөнхтөр болон түүний хүү "Петро Чайна Дачин тамсаг" компанийн бизнес хамтрагчид. Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан хотын даргаар ажиллаж байсан П.Мөнхтөр “Петрочайна дачин тамсаг” компанийн захирлуудын хөлөглөдөг жийп машинуудыг түрээслүүлдэг. Мөн тус компанийн газрын тосыг гадагш зөөж хил давуулдаг бизнес эрхэлж байв. Түүнийг хятадуудтай маш нарийн холбоотой хамтран ажилладаг тухай сурвалжилга ч гарч байсан удаатай. Түүнчлэн ажиллах хүчний квот, зөвшөөрөл, зарим техникүүдийг улирлын чанартай оруулж ирж ашиглан буцаад гаргах зөвшөөрлөөс эхлээд эрх бүхий байгууллагуудын гарын үсэг, тамга дарагдах ажил гацдаг байна. Хоржоонтой нь, яг тухайн үед П.Мөнхтөрийн (Уулаа)-гийн эхнэрийн дүү н.Мөнхбат нь “Петрочайна дачин тамсаг” компанид хяналт тавих Засгийн газрын төлөөлөгчөөр томилогдож байсан аж.
Гурав. Дорнодын төвд “Рояал палас” гэх дөрвөн давхар тоосгон зочид буудлын эзэн. Мөн “Тайж палас” ч түүнийх гэгдэж буй.
Мөн Дорнод, Хэрлэн, 9-р баг, 0, 18-р дэлгүүрийн 2 давхарт 03 тоотод хаягтай “Талын баатар” гэх Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх компанийг Цэнд-Очирын Энхцэцэгийн хамт эзэмшдэг.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДОРНОТЫН ШАГЧИН МӨНХӨӨ
МАН сүйрнэ
Энэ чинь харин сонин зомби юуда
Бүтэхгүй гар юм аа
Мөнгөний төлөө 2 нүдээ өгөхөөс ч буцахгүй лалар даа энэ Мөнхтөр
МУИС-ийн Гомбобаатар шиг л юм шив
харах царайны луйварчин төрхтэй байна даа. дараа их хуралд сонгогдоно гэж мөрөөдөж байгаа гар байна даа, энэ янзаараа бүгд арчигдана даа. арай царай зүс гайгүй юм МАНд олдохоо байжээ
Спиртээр боссон хүн дэ ккк
Батширээтийн хүн шүү дээ Уулаа чинь
УЧРАЛЫН ААВ НЯМОСОР БАТШИРЭЭТИЙН ЦОНГООЛ ЯСТАН
ТЭГВЭЛ УУЛАА БУЮУ МӨНХТӨРИЙН ААВ ПАЛАМ ГУАЙ БАТШИРЭЭТИЙН ЦОНГООЛ АЖЭЭ
Цонгоолууд ч аюултайдаа. Буриад дотороос цонгоол буриадуудыг “аа муу сонгоол” гэдэг.
Шар хадны өвчтөн шүү дээ. Ээж нь хөөрхий сэтгэл мэдрэлийн өвчтөн байлаа. Мөнхтөрт энэ нь удамшин дамжсан бөгөөд сурагч байхаасаа солиорч багш нараа айлгадаг хүүхэд байсан. Мөнхтөрийг АТГ-т хаацайлдаг хүн байдаг. Дорнодод гэмт хэргийг мөнгөөр зохицуулдаг, өөрөөө шоронгийнхоныг удирдаж хүмүүсийг рекетлэж мөнгийг нь авч зохицуулдаг өөдгүй новш байсан. Уулааг шударга гэвэл МАН ч өнгөрч байгаа нь тэр дээ.
Iim balarsan amitniig awchirch xyanaltiin yerunxii xoroonii darga bolgono gdg bl MAH suirlee gunzgiiruulen duudaj bga xereg aj. Soliotoi amitan yum bishu.
Зочин
Уруул Уулаа Дорнодынхон энэ хүнийг маш сайн мэднэ Ламаадангийн зах дээр малгай дээрээ спирт гээд биччихсэн зогсоод зардаг гар байсан.Мөнгөний үнэ цэнийг маш сайн мэдрэнэ сүүлийн үеийн наймаачин тийм ч сүрхий гар байгаагүй спиртээр сууриа тавьж Пътро Чайна Дачин тамсагт хяналтаа тогтоож чадсан нь мөнгөтэй болох эхлэл нь байсан.Дорнодын Бирж гэж авто тээврийн газар нь зүүн бүсийн тээврийн томоохон төв байлаа эндээс Тамсагийн хужаа нар жип хөлөглөх ачаа бараагаа зөөлгөх эрх бүхий этгээд болж чадсан.Уруул Уулаа Дорнодын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гар түүнийг үгүйсгэх аргагүй маш зальжин нөхөр.Одоо энэ хүн УИХ гишүүний сэнтийг мөрөөдөн суугаа нь бодит үнэн энэ нь цаг хугацааны асуудал байх.Ямартай ч энэ хүн шинэчилсэн тогтолцооны сонгуулиар зүүн бүсэд үзэхэд гарах магадлал маш өндөр.Гэхдээ АПУ Батчимэг Номтой баяр Анужингаас илүүрхэнэ учир нь Уруул Уулаа Дорнотоо маш сайн мэднэ.Дорнотын шат шатны төрд алба хашиж байгаа хүмүүсийг харцнаас нь уншиж тэднийг ямар хөшүүргээр хөдөлгөхөө тэр одооноос хийж эхэлсэн байгаа.Харин төрийн түшээгээр томилогдох аваас Дорнодын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулахыг үгүйсгэх аргагүй.Одоо манай Дорнотчууд Халх голоос тодорсон хувилгаан Бадамсүрэнгээс олигтой юм хараад хэрэггүй гэдгийг үзлээ харлаа мэдэрлээ.Зүүн бүсийг хөгжүүлэхэд Уруул Уулааг гөлөг шиг уяж тэрэгний морь лугаа шавхуурдахад энэ гар чадвартай Бадамсүрэнг 10 хүн сонсоход Уруул Уулааг 30 хүн сонсоно энэ л бодит үнэн шүү одоо харах л үлдлээ.
Хулхи Уулаа өөрийгөө хөөргөхөө боль. Юуны чинь Дорнодыг хөгжүүлэх, жинхэнэ Дорнодыг дампууруулсан нэг этгээд мөнөөс мөн.
Тайж паласын эзэн шд
Монголчуудаа та нарт энэ ч багадана. Барга дөрвөд буриад бага ястангуудад сүүлийн үед төрөө самруулж эхэллээ шүү
Спиртээр баяжсан хүмүүс Женкоос авахуулаад олон шүү.
Уулаа бол засрашгүй ясны хулгайч. МАН нохойн замаар орсоон
Ацных нь бизнэсмэн зүгээр л луйварчин хулгайч шантаажчин, төриын алба ашигласан авилгачин гэдгийг нутаг нь мэднэ дээ
Нам дагасан иргэдиин боломж ммонголын хөгжлиин хулгааач том жижиг пялдага долооогч өлөн бузруудл хагартлааа баяждаг гэдгииииг л ойлгох юмдааа хулгаалсан хөрөнгөөө үүрээд зайлах биш баян ядууу бүгд хооосон буцаадаг нь ядаж шудрага юм
Ардын намынхан харваас бузар юмнууд байх юмаа!
Dornodiin irgediin hurald baigaa hulgaich nar bvgd dornodiin tuwiin bvh gazriig huwaaj zawshsan. Ene hulgaich naraa tolgoi deeree zalaad uursduu 0.7 ga gazraa ch awch chadahgui dornodiinhon dendvv archaagui baina shvv. Jinhene nipaldah hulgaichyyd dornodod l baina daa. Buun chenj, barilgiin ezdvvdiig deeree zalchihsan. Dvvren yonuulch hulgaichrai l gazar baina daa
Заваарсан юм. Энэ нам 27 онд ялагдаасай
Учрал чинь ЖДҮ чин шүү дээ. Мартаагүй биздээ.
oron yamar tom gedegiig daichan tamsagt gants uzyyldeg gardaa
Манай монголчууд, дорнод нутгийнхан нэгийгээ дээш гарахаар л муу муухайг нь хайж унагах гутаах гэж оролдох юм даа. Бадамсүрэн, Мөнхтөр нараа түшиж дэмжиж, шахаж шаардаж төрлөх нутгаа хөгжүүлэхэд анхаарвал яасан юм вэ
Шшшшш яанадаа монголчууд минь цаг ямагт хүний муу үзэх солиотой болчихсон юмбишүү
Дорнотод андөр Уул аа байхгүй дээ.
Ёстой юм нүдээ олно гэдэг энэ байх даа. Ижил нь ижлээрээ, жороо жороогоороо боллоо. МАН-д итгэх итгэл улам л дордлоо. Ийм түүх намтартай хүнээр ХЕХ-г толгойлуулна гэж байдаг аа? Түрийний бөөс толгойд гарна гэгчээр цогоолууд МАН-ын толгойд гарлаадаа.