Нийгэм мэдээ

"Хүмүүс түүнийг шаргуу хөдөлмөрлөдөг гэдгийг төдийлөн сайн мэддэггүй байх"

"Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо өөрийн инстаграм хуудастаа Б.Энх-Оргилийн талаар бичжээ.

Тэрбээр “Б.Энх-Оргил бол жинхэнэ адгуус. Тэр шоуны дундуур өдөр бүр дөрвөөс дээш цагийн бэлтгэл хийж байсан. Хүмүүс түүнийг тийм их шаргуу хөдөлмөрлөдөг гэдгийг тэр болгон мэддэг гэж бодохгүй байна. Аваргын тулааныг нь тэсэн ядан хүлээж байна“ гэжээ.

Netflix-ийн Physical Asia шоу тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх баасан гарагт буюу энэ сарын 5-нд тулалдана. Тэрбээр Тайландын Бангкок хотод Бразил улсын тамирчин Фабрико Андрадетэй “One Championship” холбооны аваргын бүсний төлөө тулалдах юм. Тус холбоо нь Азийн хамгийн том холбоо бөгөөд дэлхийн "ММА"-гийн дээд түвшний ринг рүү улам ойртох шалгуур болдог байна.

Түүний өрсөлдөгч болох Фабрико Андраде 65 кг жинтэй бөгөөд 2023 оноос өдийг хүртэл аваргын бүсээ хамгаалж буй юм. Харин Б.Энх-Оргил нь “One Championship” холбоонд долоон тулаан хийж зургаан ялалт байгуулсан бөгөөд жингийнхээ чансааны дөрөвт эрэмбэлэгдэж байна.

Хэрэв Б.Энх-Оргил Андрадег ялбал Монголын хоёр дахь аварга болж спортын түүхэнд бичигдэнэ. Монголын тулаанчдаас “One Championship”-ийн аваргын бүсийг анх 2014 онд Ж.Нарантунгалаг эзэмшиж байсан түүхтэй.

Б.НОМТ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Адгуус гэж хэлдэг нь БУРУУ Төмөр мэт хатуужилтай Дайчин гэж хэлэх хэрэгтэй байх

Зочин
Зочин
Reply to  zochin

Яаг тийм үнэхээр дайчин

Зочин
Зочин

Энх-оргилдоо амжилт хүсэеээ

зүч
зүч

амжилт...

Зочин
Зочин

хичээгээрэй, амжилт

Зочин
Зочин

Сүбээдэй мэт дайчин шаргуу хичээл зүтгэлтэй тамирчин шүү.

Back to top button