Авлигын асуудлаар гаднын банкны хоригт орсон ах, дүү хоёрын охин компаниуд алт, газрын ховор элементийн орд эзэмшдэг
"Европын сэргээн босголт хөгжлийн банк" /EBRD/ манай улсын “Макс Импэкс”, “Хан Алтай Ресурс” компаниудад хориг тавьснаа пүрэв гарагт /2025.11.27/ зарласан талаар бид мэдээлсэн. Тус хоёр компанитай холбоотой 22 охин компани 4.5 жилийн хугацаатайгаар хоригт орсон.
Товчхондоо, "Авлига өгөхийг завдсан" хэрэг аж.
"Хан Алтай Ресурс" ХХК-нд олгох уул уурхайн тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан зээлийн санхүүжилттэй холбоотойгоор асуудал үүсжээ.
-"Европын сэргээн босголтын банк" 2006 оноос хойш манай улсын 159 төсөлд хөрөнгө оруулалт хийжээ-
Юун түрүүнд "Европын сэргээн босголтын банк"-ны манай улсад хийсэн хөрөнгө оруулалт санхүүжилтийн мэдээллийг албан сайтаас шүүж үзлээ. 2006 оноос хойш хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд өдгөө даруй 20 жил болох гэж байна.
- Өнөөдрийг хүртэл 159 төсөлд хөрөнгө оруулалт хийжээ.
- Хуримтлагдсан хөрөнгө оруулалт 2,474 сая евро буюу 10.2 их наяд
- Хуримтлагдсан зарцуулалт болон гаргасан баталгаа 2,228 сая евро буюу 9.1 их наяд
20 гаруй жилийн хугацаанд манай улсын нэг жилийн төсвийн гуравны нэг хэмжээтэй дүйх хөрөнгө оруулалтыг хийжээ. Үүнээс 77 хувь нь хувийн хэвшилд олгогдсон байгаа юм.
Жил бүрийн хөрөнгө оруулалтыг доорх хүснэгтээс харвал:

"Европын сэргээн босголт, хөгжлийн банк"-наас зээл, санхүүжилт авч байсан компаниудаас болон төслүүдээс дурдвал:

Хамгийн сүүлд гэхэд л арваннэгдүгээр сард хөдөө аж ахуйн салбарын жижиг дунд бизнесүүдийг дэмжих агуулгаар ХААН БАНК-тай 20 сая ам.долларын гэрээ үзэглэсэн.
Иймд, "Макс групп"-ийн охин компаниудын авлигын балаг бусад ААН-үүдэд халтай юу, боломжийг нь хаах уу, хар жагсаалтын эрсдэл рүү чирэх үү гэдэг нь анхаарал татах юм.
-Гаднын банканд авлига өгөхийг завдсан хоёр компанийн нэг нь алтны, нөгөө нь газрын ховор элементийн орд эзэмшдэг-
Одоо гаднын банкийг авлигадахыг “оролдсон” "Макс групп"-ийн охин компаниудын талаарх мэдээллийг хүргэе.
"Макс-Импэкс" ХХК: 2006.03.20-нд үүсгэн байгуулсан. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нь Дагвадоржийн Ганбаатар, Дагвадоржийн Цэрэнжигмэд нар. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь "Мушгиа худаг" ордод хоёр тусгай зөвшөөрлийг 2013 онд авсан, 2043 он хүртэл ашиглах эрхтэй. Энэ газрын ховор элементийн орд. Уг ордыг ОХА-тай хамтран хайгуулын хүрээнд улсын төсвийн зардлаар илрүүлж байжээ. 2020 онд Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, УИХ-ын даргаар Г.Занданшатар, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх нар сууж байх үес ҮАБЗ хуралдаад эл ордыг нь төрд авахаар ярилцаж байв.
“Хан Алтай Ресурс” ХХК: 2019.04.01-нд үүсгэн байгуулсан. Хувьцаа эзэмшигчээр Дагвадоржийн Ганбаатар, Дагвадоржийн Цэрэнжигмэд нар, удирдах албан тушаалтнаар Цэнд-Аюуш Батпүрэв, Базаррагчаагийн Гантулга нар бүртгэлтэй. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Булаг талбайд 6793.28 га-г 2050 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрөлтэй. Мөн 1305.02 га талбайд хайгуулын нэг тусгай зөвшөөрөлтэй. Тус компани “Хан Алтай” алтны үндсэн ордыг 2022 оноос ашиглаж эхэлсэн. Ордын нөөцийн хэмжээ нь 85.4 тонн гэж тогтоогдоод байгаа. Энэ нь дотоодын нийт алтны нөөцийн 5.8 хувийг дангаараа эзлэхүйц хэмжээ. Уурхайн нийт санхүүжилт нь 226.5 тэрбум бөгөөд 2023 онд 140 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд байсан. Мөн “Марко-Поло” гэх компаниараа Говь-Алтай аймгийн Бигэрт алтны орд эзэмшдэг.
Дээрх компаниудын эзэн Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нар төрсөн ах дүүс. Д.Цэрэнжигмэд нь Д.Ганбаатарын ах. Тэрбээр, "Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан", Тод Манлай Уяач, "Макс Групп"-ийн Ерөнхий Захирал.
Тэгэхээр ах дүүс Говь-Алтай дахь “Хан Алтай” алтны үндсэн орд эзэмшдэг "Хан Алтай Ресурс" ХХК-даа зориулан уул уурхайн тоног төхөөрөмж худалдан авах зээлийн санхүүжилт хөөцөлдөж байгаад дээрх хэрэгт нэр холбогдсон болж таарч байна.
-Концессийн гэрээгээр Говь-Алтай руу, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Дархан руу зам тавьжээ-
Сонирхолтой нь ах, дүү хоёр алтны орд нь байрладаг чиглэлд концессийн гэрээгээр зам тавьсан. Мөн “Европын сэргээн босголт, хөгжлийн банк”-ны санхүүжилтээр ч зам тавьжээ.
Концессийн гэрээгээр Баянхонгор-Алтай чиглэлийн зам: 2019.04.10-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын концессын гэрээг Д.Ганбаатарын “Макс рөүд” ХХК-д шилжүүлэх шийдвэр гарч байв. 2015 оноос хойш гацсан зам ингэж хөдөлсөн. 2021 онд тус автозамын төслийг хэрэгжүүлэхэд зориулж “Макс рөүд” ХХК-д 131 тэрбум төгрөг гаргаж өгөхөөр гэрээлсэн. Мөн нэмээд "Хөгжлийн банк"-наас 71.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Дараа нь "Хөгжлийн банк"-ны найдваргүй зээлдэгчдийн ангилалд “Макс рөүд” ХХК 18.4 тэрбум төгрөгийн өртэй хэмээн зарлагдсан.
"Европын сэргээн босголт хөгжлийн банк"-ны санхүүжилтээр Дархан-Улаанбаатар чиглэлийн зам: Д.Ганбаатарын "Арж капитал" ХХК нь Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км хатуу хучилттай автозамын I, II багцийн тендерт гүйцэтгэгчээр шалгарсан. I багцын 20.5 сая ам.доллар буюу 65 тэрбум орчим төгрөгийн гэрээг 2020.06.22-ны өдөр 24 сарын хугацаатай байгуулсан. Энэ мөнгө "Европын сэргээн босголт хөгжлийн банк"-ны зээлээр санхүүжүүлсэн.
Бүр хачирхалтай нь эдгээр замын гүйцэтгэгчээр шалгарах үед Зам, тээвэр хөгжлийн сайдаар Б.Энх-Амгалан ажиллаж байсан. Б.Энх-Амгалан Д.Ганбаатар нар нэг нутгийнх буюу Говь-Алтайнх. Энэ утгаараа нутгийн зөвлөлөөр ч холбоотой явж ирж. Цаашлаад бүр Б.Энх-Амгалангийн дүү Б.Энхболд нь Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нартай “Баянбогд хөгжил сан”-гаар холбогддог аж.
-
Эцэст нь, "Макс групп"-ийн Д.Ганбаатар нь төрийн олон томчуултай ойр дотно нөхөрлөдөг гэгддэг. Эл цуваа Б.Энх-Амгалан, М.Энхболд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэхчлэн хөврөх бололтой. Учир нь, Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед 2020 онд "Хөдөлмөрийн баатар" цол хүртэж байлаа.
Тиймээс ч эл ах дүүсд хийж үзээгүй бизнес, гар дүрж үзээгүй салбар байдаггүй бололтой.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд үнэн юм гэж юу ч байдаггүй юм байна.
Бүгд хулгайч луйварчид. Шившиг шившиг.Макс - г овоо гайгүй гэж боддог.
????????. Бүгдийг нь шалга - !
Нөгөө хууль зүйн сайд
Максынх нь шившигтэй юм, монгол улсаар нь дэлхийд авилга хээл хахуулийн мафи орноор заралчихлаа, үүнийг хөөж шалгавал том зангилаа тайлагдана даа, ордуудаа буцааж авч ард түмэнд баяллагын хүртээвээс ядуурлаас бага ч болтугай аврагдах бус уу, хэн дургуй бна тэдгээрийг хэрэгт холбогдолтой хамсаатнаар шүүх хэрэгтэй
Энэ ах дүү 2 бол бүр анх архины луйврын бизнесээр эхэлж мөнгө угааж байсан. Хятад спиртийг тэр үеийн Смирнов гэдэг тэр үедээ үнэд хүрдэг байсан архины шилэнд савалж зарж мөнгөжсөн түүхтэй байдаг.
З.Энхболд гм олон төрийн эрх мэдэлтнүүдийн авлагадаж төрийн олон обьект барилга, өмчийг хувьдаа луйвраар авч байсан.
Сүүлд алт ухдаг газрын ховор элемент цөлмөж яваа юм байна лээ.
Тод манлай уяач ч гэх шиг, өвөг нь уяач хурдан мроьтой байсан гэж нүдээ цавчихгүй худал ярьдаг. Юун уяач хөрөнгө малтай өвөг дээдэстэй байхавдээ. Энэ цагт буруу гараар баяжсан болохоор бас хөрөнгөтэй өвөгтэй гэж хэлэхгүй бол нэрд сэвтэй, хур баян гэж харагдах учиртай юм шиг байгаан. Удам судар нь гэвэл зарц гаралтай юм байналээ. Эх нь бутач тул гарал үүсэл удам судар нь ч тодорхойгүй авгай гэсэн шүү. Багын өлөн өссөн болохоороо баяжихын тулд сэтгэл нь ханадаггүй хоёр гэсэн.
Төр ард түмний мэдлийн орд газруудаа хурааж ав.
улс аваад юун сайжрах юм бол?
төр гэж хэн юм? МАН уу?
Улсын төсвөөр илрүүлсэн орд газрыг өгөх бол заавал хайгуулын зардлыг буцааж төлүүлж баймаар.
Найдваргүй зээл ч гэх шиг. Ой гутам луйварчид!!
хэн сайн хулгай ,луйвар хийнэ иүүнд гавьяат, хөдөлмөрийн баатар цол олгоно, юу хийж бүтээсэн юм хэдэн тэрбум төгрөг шамшигдуулав сайн шалгах хэрэгтэй
Хахууль өгөхийг завдсан нь буруу. Түүндээ тохирсон шийтгэл зэмлэл хүлээх ёстой !!!
Харин лиценз эзэмшиж бгааг нь буруутгах үндэслэл гүй ш дээ, хуулийн дагуу л бол хэн ч эзэмшиж болно.
Ер нь уул уурхайгаас баялаг бүтээгчдийг нэлд нь хар луулан муулах жигшүүлэх гэсэн буруу сөрөг хандлага ихээхэн газар авах янзтай байгаа нь шууд хойд хөрший
н да лдуур үзүүлж бгаа дарамт шүү !!!
Бид эх орныхоо газрын баялагийг эзэмших эрхтэй !!!
Эх орончийн дүр эсгэж эсэргүүцэн хорлох нь гэмт хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй !!!
Урд хөршөө нэрлэсэн дээр шүү
Өмнө нь зөндөө л зээл авч ажлаа хийгээд л төлөөд явж бсан юм бн ш дээ. Яагаад авилга өгч бгн болдоо хөөрхий. Сэргэлэн од хийморьтой гэж бодож бсан хүн маань хүртэл авилга өгөөд явна гэхээр нөгөө гарууд бол аргагүй юм бндө. Бас ямар аймаар том том алтны орууд эзэмшдэг юм бэ, даанч Говь-Алтайд зам хийгээд сүрхий бгад бхаар нь дэвших гэж бндаа гэж хараад бсн чинь уурхай руугаа л улсын хөрөнгөөр давхар хөрөнгө оруулалт хийгээд бж дээ. Нутгийн иргэдийг бол нам тархидсан юм бндаа. Ийм том уурхайг нам жим байлгаж бн гдг чинь. Одоо тгд хувь ч бай хувьсгал ч бай авилга өгч өөртөө давуу эрх олох гэсэн хэргээр хуулийн ямар нэг хариуцлага хүлээх нь дээ. Жоохон муухай юмдаа.
Женко Монголд бодит бүтээн байгуулалт хийж байгаа компанийн эсрэг хар массыг турхирахдаа мастер атлаа Ганбаатар мэийн өөрийн өөрөөснийг таг дараад хамгаалаад байдаг юм байна!!! Ухаа худаг лицензийг нь хураана, төрд буцааэж авна нтр гэж хэн ч орилохгүй байгаа биз дээ???
Шинжлэх ухааны доктор П. Нэргүй : << Ер нь ...ОЛОН ОРД ЗЭРЭГ ОЛБОРЛОХЫГ би хувьдаа ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА ❗️Эрдэнэт, Оюу толгой , Таван толгой ... ордыг ард түмний эрх ашгийн үүднээс , Монгол орны эрх ашгийн үүднээс ТӨРИЙН ХЯНАЛТАНД олборлох ёстой ❗️
Сайн шалга пялдагууд шүү наадуулчинэ Баярыг ес байхад пялдагдаж морь унуулж байж бэртээсэн байдаг
УАЯЧИИН ХУВЦАСТАЙ ЛУЙВАРЧИД. АВЛИГААР ГАРШСАН
umssun deeliignee ha ha byr ereem myaraan shuwuu ene tertei, byr uhaan medrelee barjee. er hyn zygeer egel daruu deel umsuhgui dee
Сүү компани бас хоригт орох нь дээ. Эднийхэн авчихсан юм билээшт
Төрийн луйварчид сайхан юмаа одоо тэгээд үглээд яахав дээ яаж ч чадахгүй хуулиас том хөрөнгөтнүүд хамсаатангууд нь их хурлын гишүүд дархан эрхтэй зомбинууд
Ард түмэний баялагыг хоёрхон гэр бүл идэж бна алтайн ард түмэнд баялагын хишиг тараа эсвэл ордуудаа буцаан өг
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Хүний өөрийнгүй ашигт малтмалыг баруун солгойгүй, замбараагүй олборлож мал амьтан, араатны идэш тэжээлийг хомстуулж, малын бэлчээрээ ухаж сүйтгэн өөрсдийнхөө идэх махаа хорогдуулснаас газар доор нь л байлгамаарсан.
<>
Пагмын Нэргүй. Шинжлэх ухааны доктор . <>
Хайран нэр хүнд, тун харамсалтай . Хүнсний үйлдвэрлэлээ л эрхлээд явцгааж байхгүй яах гэж илүү харж билүү долоодог байна аа ?!
Хулгайч Ходолморийн Баатар цолтой монгл(МОРДОР)ийн оркууд
Уг нь баялаг ийн эзэд нь монгол хүмүүс л юм байна. Төрд хурааж ав гэсэн юм байхгүй шд. Төр гэж хэн юм ? Төрийн нэртэй ашигтай сайн ажилладаг ннг ч газар байхгүй шүү. Тэнд МАН ы л бүлэг хулгайч нар сонгууль санхүүжүүлэх бас өөрсдөө мөнгө хусах зорилготой сууж байдаг.
Гадны банк оруулахгүй гээд попроод байсан аль хэдийн ороод ирццэн 20 гаран жил болццон!! Зөвхөн олигархуудад үйлчилдэг. Олигархууд Монгол улсаа зээлийн барьцаанд тавиад тууццан биш үү.
Тэсвэр, тэвчээрт хязгаар гэж бий. Ард түмэн нэг л өдөр СЭРЭХ болно. Монголын ЗАЯА гэж бий. АН,МАНч биш.Та нараар 100 жил молигодууллаа. 3 дахь орны хүчтэй менежмент хэрэгтэй байна. 100 жилээр түрээслүүлмээр байна. Цөхөрсөн хүний бодол…..
Манай хамгийн гайгүй нэр цэвэр компани юмсан, яагаад ийм юманд нэр холбогдчиховдоо. Учраа олчих байлгүй дээ, асуудлууд байнга л ар араасаа гарч л байдаг шд
Нэр цэвэр ч гэх шиг шаана биз
Леценз гэж нэг юм байна.Танилтай нь зүгээр үнэгүй аваад байдаг харагдаад байна.Хуулиараа хориглох шаардлагатай .
Овоо гагү юм бдсн бас хулгайч хүн хогнууд швдэ др нь хотын аль гоё өнгөтэй өөдтэй а зргллийн гзр барилга барьдаг да энэ ховшнууд , хулгайч новшнууд ганбаатар цэрэнжигмэд 2г хэн баян гхм хулгайч л юм бншд адгн шаарнууд
Yu ve odoo.bid adilhan huvia aviil daa.ogoochee bidni baylagiig ogooche
С,Баярыг хахуульдаж зусардаж ажилаа амжуулж байсныг нь мэдэнэ, С,Баярыг зусардаж морь унуулаж байгаад нөгөөх С,Баяр нь мориноос унаж бэртэж байсан түүхтэй!! Ерөнхийдөө МАН -АН мафиуудыг хахуулдаж бүхийл ажилаа амжуулдаг Монголын компаниудын нэг!! Харин авах юм нь өөрсдөө улс төрд орж хувийн копанийхаа ашгийн төлөө ажилдаггүй хүмүүс!!!
Хаа очиж Чойжилсүрэн, Номтойбаяр, Бямбацогт, Энх-Амгалан гэх мэтийн олон улс төрчид шиг улс төрд орж УИХ- гишүүн болж хувийн компанийхаа ашиг орлогын төлөө ажилдаггүй хүмүүс шүү!!! Улс төрд орж улс орноо тонон дээрэмдэж баяжидаггүй онцлогтой хүмүүс гэж ойлгодог!!!
Хууль хяналтынхан,авилгатай тэмцэх газар Хууль зүйн яам, Сангийн яам бий ажиллагаанд оруулж Прокурор Шүүх гэгддэг зүйлс бий
Энэ хоёр бузрын хүзүүтэй нь тооц
Эдний орд газар гэж юу байдгийн бүгд улсын, ард түмний өмч!!!
Сурсан аргаараа авах гэж оролдож дээ Цаадуул нь харин илүү ихийг авах гээд наймаа таараагүй л хэрэг тэгээд л хориг тавьж
Монголд шударга ёс устаж бүх юм авилга , хээл хахуулаар бүтдэг гэдэг нь бүр нотлогдчихлоо . Энэ төрийг атгасан 126 МАН-ГАСУУДЫН ГАР ХӨЛ АХ ДҮҮ ТӨРӨЛ САДАНГААР НЬ ШҮҮЖ БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ БОЛСОН .
Iim hulgaichuud bayan ex ornii mini bayalgiig huvaaj deervvree ideed tsaddaggyi baihad irged bid ulniihaaraa uvduj ulduj ulun zelnen nasiig barj bgaag harj edniig shorond hiij hurungiig ni huraah huulia yaraltai gargaj tetgever nem
Huivaldaj huvaaj iddeg bolohoor hurungu huraah huulia batlahgyi uursunduu taasruulj tsaaziin yalgyi bolgoson bn
Шантаач нар төрөөс мөнгө идсэн хулгайч нараа цоллоочээ
Монгод замын компаниуд дотроо хамгийн том, гайгүйдээ ордог EBRDс замын төсөл авч чадаад, ажлаа хийсэн ганц Монгол компани байх шүү. Харин засаглалын хувьд бол авах юмгүй гэр бүлийн компани, авгай хүүхдүүд нь шууд оролцдоггүй ч ах дүүсийн хүүхдүүдээ ТУЗ нэрээр бүртгүүлээд, ах дүү 2 гар хөлийнхөө үзүүрээр тэднийгээ хөдөлгөдөг.
Ushiin ulun muusain guilagchinguud. Mngliig ter cigeer ni culmuj bgaa huuruud. Uheerei