Н.Энхболд, Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ нар сайдын суудал “СОНИРХОХГҮЙ”
Сайдын суудлын төлөөх марафон ид эхэлж, УИХ-ын гишүүд дотроо жинхэнэ “бужигнаж” байна.
ҮХНӨ-өөр УИХ 76 гишүүнээс дөрвийг нь л сайд болгох квот тогтоогоод өгчихсөн.
Энэ дөрвөн сайдын суудлын төлөөх ширүүн өрсөлдөөнд зарим өвгөчүүл гандан буурахгүй нэрээ дэвшүүлж явна. Анх удаа сонгогдсон шинэковудаа ах, эгч нар нь тоглоомоос гаргаж буй дүр зурагтай. Өчигдөр МАН-ынхан Бага хурлаараа Ерөнхий сайдаа сонгосон.
Хурлын үеэр У.Хүрэлсүх “сайдаар Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нарыг л авч үлдэнэ. Бусад нь гишүүнийхээ ажлыг сайн хий” гэж хатуухан үг чулууджээ.
Харин Ч.Хүрэлбаатарт Ерөнхийлөгч ҮГҮЙ гэдэг үгийг хэлж, хүндхэн байдалд оруулж буй бололтой.
Хурлын үеэр мөн хамгийн олон сонгогдсон Н.Энхболд, Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ нарын өвгөчүүл сайдын суудал “сонирхохгүй” гэдгээ илэрхийлээд авчээ.
Харин УИХ-д тасралтгүй зургаа дахь удаагаа сууж буй Ө.Энхтүвшин гэхэд л Шадар сайдаар дахихаар чичирч буй аж. Тэр ийм нүүдэл хийхийн тулд нэрээ дэвшүүлэхгүй үлдээсэн нь ойлгомжтой асуудал байв.
Сайдын суудал сонирхохгүй томоотой сууж буй хөгшчүүл мэдээж хоосон суугаагүй бололтой. Н.Энхболд гэхэд л өчигдөр Төрийн ёслолын хэлтсийн даргаар томилогдсон. Товчхондоо наагуураа өөрсдөө сайд даргын сэнтийд суухгүй гэдгээ илэрхийлсэн ч, цаагуураа үр хүүхэд, ах дүү, амраг садангуудаа төрийн албанд шургуулах ажлыг хийж буй.
Ардчиллын энэ 30 жилд хамгийн их хөлжсөн, хөрөнгөжсөн хүмүүс бол МАН-ын өвөө нар. Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар ард түмэн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарыг явуулсан юм.
Одоо зургаан удаа гишүүн болсон Ө.Энхтүвшин, Н.Энхболд, долоо дахь удаагаа гишүүн болж тасралтгүй УИХ-д сууж, сайд дарга хийж яваа Ч.Улаан нар үлдэв. Тэдний араас Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ нар нэрлэгдэнэ.
Насаараа төрийн ордонд амьдарсан тэд одоо сайд болж Монгол Улсыг хөгжүүлж, шударга ёс сахиулах нь худлаа ч гишүүн болчхоод наагуур цаагуур хувийн ажил амжуулах үүргээ гүйцэтгэж байгаа гэхэд болох юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ө.Энхтүвшин, Ч.Улаан гэсэн хоёр өвгөн, иргэдтэйгээ адилхан тэтгэвэртээ гарч үз. Та хоёр биднээс илүү эрхтэй биш байлтай. Бид мэдэгдлээ хүлээж аваад л үг дуугүй биелүүлдэг гэж байгаа.
Сү Батболд энэ бүх эмартын эзэн биздээ, насаараа төрийн �##�ба хашчихаад их л хөрөнгөтэй, оффшорт хүртэл нэр нь байгаа хүн дээ, тэгээд яагаад ховхрохгүй байна аа.
sanhuu avna 99205507
sanhuu 99205507
Zarig.g duuraih geed haana ni hurehguim baij
Ulaan, Enhtuvshin nar gishuun bish bolson sh dee
Ene ubugchuud zaluu humuust suudlaa tavij ugbul taarsan yum, huuchin setgelgeeneesee salahgui chudur tushaa boldogoo odoo bolibol deer yum
N.enkhbold tetgevertee garbal taarsan yum, yu hiih geed busad zaluuchuudad bolomj olgohgui baidag yum be, uul ni etseg hun bailgui dee
Хүрэлсүх бол хэрэггүй ээ.
Төрд үнэхээр хэрэгтэй бол 60 нас ид хашир суусан төрийн ажил хийхэд эрүүл мэнд л ш�##�тга�##�ахгүй бол машсайн шүү!!!!!
Hamgiin olon songogdson N. Enkbold gyai ene hugatsaan d estoi yu hiij yamar gavyea baiguulsniig irged lav medehgyi burhan l medeh baih. Neg dutagdalgyi yum shig bulehen hun baidgiin Garal ugsaa bol Uvs nutgiin hyn yum bilee
Erenhiilegch ygyi gedgiin. Hyrelbaatar garaad irdegiin Hyrelbaatraas iluu hiih bolovson hychin olon baigaa shyy Battulga erenhiilegch ee
Mongol toriig mongo geed bodson bna chadahgui baij said bolno geed guildeh um ajilaa hiij chadahgui bol shuud shorond ybuulaachee tegbel ene baahan bi chadna geed baigaa m#lnuud chni baih baih gazaraa medne yasan ooroosoo ichhee baisan nobs
Negent songogdson yum chin ene gurvan uvuu nambaigaad suuj bai l daa.yadargaatai yum
Ард нь үлдэж, элдэв хор найруулж, өөрсдийнхөө цүнх баригчдыг чух�##� �##�банд тавьж, хүүхэлдэйнүүдээ удирдаж улсад хохирол учруулж, өөрөө хагарт�##�аа баяжина биз