Нийгмийн

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад түрээсийн орон сууц өмчлөх батламж гардууллаа

Дэлхий нийтээр тархаад буй коронавирус “Ковид-19”-ын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад Монгол Улсын Засгийн газрын “Төрийн алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөр”-ийн хүрээнд түрээсийн орон сууц өмчлөх “БАТЛАМЖ”-ийг гардуулах арга хэмжээ өнөөдөр /2020.07.03/ Тээврийн цагдаагийн албаны төв байранд зохион байгуулагдлаа. Энэхүү түрээсийн орон сууц өмчлөх “Батламж"-ийг тус албаны 25 алба хаагчдад гардуулав. Мөн арга хэмжээний үеэр ХЗДХЯ-ны шагнал "Цагдаагийн алдар" тэмдэгээр 4 алба хаагч, "Хүндэт жуух" бичгээр 2 алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, бусдыгаа манлайлан ажилласан алба хаагч нартаа ажлын амжилт хүсэн ерөөе.

Эх сурвалж: ТЦА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button