Нийгмийн

Н.Маралгоо: Хайртай залуутайгаа уулзахын тулд цагдаагийн албанаас гарч Франц улсыг зорьсон

Хэдхэн хоногийн өмнө Франц улсын цагдаагийн албан ёсны сайт болох “Gendermarie”-д алба хаагчийн хувцастай Монгол эмэгтэйн зураг тавигдсан тухай мэдээлэл сошиал ертөнцөд түгэж, залуусын анхаарлыг төдий чинээ татсан. Бид өдгөө нөхрийн хамт Франц улсад ажиллан, амьдарч буй “Хатагтай Янзага” нэрээрээ сошиалд танигдсан Н.Маралгоотой цахимаар холбогдож цөөн хором ярилцсан юм.

Ярилцлагын өмнөтгөлд уншигч танд бяцхан мэдээлэл хүргэхэд, Н.Маралгоо Франц улсыг зорихоосоо өмнө Монголын цагдаагийн албанд ажиллаж байжээ. Ийн ажиллах хугацаандаа хар тамхины томоохон хэргийг илрүүлж, удирдлагууддаа үнэлүүлж байсныг бидэнд онцлов.

-ОЛОН УЛСЫН ЦАГДААГИЙН АЛБАН ЁСНЫ САЙТАД МОНГОЛ ЭМЭГТЭЙН ЗУРАГ ЯАГААД ТАВИГДАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ –

-Ярилцлагаа Францын цагдаагийн албан ёсны сайтад тавигдсан таны зургаас эхлүүлье. Тухайн зурагны түүхээс манай уншигчдад хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Зурагны түүхийг хэлэхийн тулд эхлээд өөрийгөө болон яагаад Франц улсыг зорих болсон шалтгаанаа товчхон хэлэх нь зүйтэй болов уу. Би Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Мөн олон улсын бизнесийн удирдлагаар их сургууль дүүргэсэн. Франц улсыг зорихоосоо өмнө Монголын цагдаагийн албанд ажиллаж байсан. Нөхрийг маань Э.Төрмөнх гэдэг. Би нөхөртэйгөө танилцсаны дараа тус улсад цагдаагийн мэргэжлээр суралцах цаашлаад цагдаагийн алба хаагч болоод хамтдаа амьдрах мөрөөдөлтэй болсон. Учир нь нөхөр маань эндхийн “Legion” буюу дэлхийн 162 орны залуучуудаас бүрдсэн армид алба хашдаг, офицер цолтой. Энэ цолдоо хүрэхийн тулд хүнд хэцүү шалгуур бүрийг давж, 12 жил тууштай зүтгэсэн юм билээ. Нөхрийн маань хувьд улсаасаа хамгийн анх офицерийн сургуулийн эрх авсан залуу юм.

Бид мэргэжил нэгтэй учраас олон цагдаа найзуудтай. Нөхрийн маань найз Франц улсад цагдаа болох мөрөөдлийг маань бэлэгшээгээд “Gendermarie”-гийн алба хаагчийн дүрэмт хувцсаа надад бэлэглэсэн юм. Би үүнд нь маш их талархаж, хувцсаа өмсөөд сэлфи зургаа утсаараа дарж, өөрийн сошиал хуудаст нийтэлсэн. Тун удалгүй “Gendermarie”-гийн албан ёсны сайтаас надтай холбогдож, миний дүрэмт хувцастай зургийг сайтдаа байршуулж болох эсэхийг асуусан юм. Эхэндээ мэдээж самгардаж байсан ч, олон улсын хэмжээний албан ёсны сайтад яагаад Монгол эмэгтэйн зураг тавигдаж болохгүй гэж хэмээн бодсон. Тэгсний үндсэн дээр тухайн хүсэлтийг нь зөвшөөрсөн. Би хувьдаа ямарваа зүйлд даруухан байхыг эрхэмлэдэг. Харин тэрхүү зургийг Монголчууд маань хараад намайг ингэж урмын үгсээр дэмжиж бас хүндэтгэл үзүүлж байгаад нь баяртай байна.

-Тэгэхээр нөхөр тань албандаа 12 жил зүтгэж, тухайн хугацаанд Франц улсад амьдарч байсан гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Франц улсад 12 жил амьдарсан. Энэ жил 13 дахь нь юм уу даа.

-ХАМТДАА АМЬДРААД НЭГ ЖИЛИЙН ОЙН ДЭЭР ОХИН МААНЬ МЭНДЭЛСЭН-

-Нөхөр тань Франц улсад, харин та Монголдоо цагдаагийн албанд зүтгэж байж. Та хоёрыг юу учруулав. Анх танилцаж байсан түүхээсээ бидэнд хуваалцаач?

-Бид одоо ч гайхдаг юм. Учир нь бидний учрал хувь тавилан байсан гэдэгт би итгэдэг. Нөхөр бид хоёр багадаа хамтдаа тоглодог байсан юм билээ. Би авга ахынхаа гэрт очихдоо нэг хүүтэй дандаа хамт тоглодог байсан. Дараа нь нөхөртэйгээ танилцаад багынхаа түүхийг яриад сууж байхдаа тэр үед хамт тоглодог байсан тэр хүү нөхөр маань байсныг мэдсэн. Тоглож байсан хүүгээ маш сайн санаж байсан ч, нөхрийгөө байсан гэж мэдээгүй л дээ.

Би нэг зун Хүүхдийн 100-гийн орчимд албан үүргээ гүйцэтгээд дуудлагаар шалгалт хийгээд явж байлаа. тэр үед нэг залуу “Амрыг эрье” гээд л мэндэлсэн. Тухайн үед нэг их тоогоогүй яваад өгсөн. Гэтэл аравдугаар сард нь нөгөө залуу Францад байхдаа над руу Фэйсбүүкээр чат бичсэн. Ингээд хоёр сар гаруй хугацаанд чаталж байгаад нөхөр маань шинэ жилээр түр хугацаагаар ирж бид болздог болсон. Удалгүй буцах ч болж, би гуравдугаар сард Франц руу нөхрийнхөө араас очсоноор, бидний амьдрал эхэлсэн юм. Хамтдаа амьдраад жилийнхээ ойн дээр буюу өнгөрсөн гуравдугаар сарын 18-д амаржиж, бяцхан охиноо өлгийдөн авсан.

-Таны түүхийг сонсоход яг л учрах ёстой хосууд байсан юм шиг сэтгэгдэл төрж байна. Хайр сэтгэлийнхээ төлөө Франц улсыг зорихдоо эргэлзсэн үү?

-Айдас гэхээсээ илүү хайр сэтгэлээ бүхний дээр тавьсан шийдвэр байсан. Хайртай залуу руугаа очихын тулд би цагдаагийн албанаасаа гарч Франц явсан. Магадгүй энэ шийдвэр миний амьдралдаа хийсэн хамгийн том бахархал, басхүү шинэ ертөнцийг нээж өгсөн юм шиг санагддаг. Учир нь би амьдралаа, ирээдүйгээ илүү томоор харж, төсөөлөх болсон.

-“ХАЙРТАЙ БОЛ ИРЭЭД УУЛЗ” ГЭЖ ААВЫГ МААНЬ ХЭЛЭХЭД НӨХӨР МААНЬ ФРАНЦААС ИРЭЭД БЭР ГУЙСАН-

-Охин нь хайртай залуугийнхаа араас Франц улсыг зорино гэхэд нь эцэг, эх тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Гэр бүл маань миний бахархал. Би хоёр дүүтэй. Айлын ууган охин. Манайх жирийн л нэгэн айл. Би эрэгтэй хүний хувьд их хатуу зарчимтай байсан. Тиймээс ч ээждээ эрэгтэй хүний тухай тэр бүр цухуйлгадаггүй, ажлаас өөр зүйл мэддэггүй охин байлаа. Нөхөртэйгөө танилцсаны дараа аавдаа “Францад байдаг цагдаа залуутай танилцсан” гэхэд “Тийм л хайртай юм бол ирээд уулз гэж хэл” гэсэн. Тэгээд дээр хэлсэнчлэн арванхоёрдугаар сард нөхөр маань ирээд аав, ээжээс маань бэр гуйсан. Ингээд л би нөхрийнхөө араас явсан юм. Аавын маань хувьд хуучны чадварлаг, ховорхон хурандаа нарын нэг. Шавь нарынх нь ихэнх нь өнөөдөр хурандаа цолтой болцгоосон байдаг. Харин ээж маань цагдаагийн хошууч цолтой.

-Цагдаагийн алба хаагчдын охин байх ямар байдаг вэ?

-Аав ээж маань их сайхан хүмүүс байдаг л даа. Шулуун шударга, зарчимч, бас их найрсаг.

-Та бидний ярилцлагыг уншиж буй хосуудад зориулаад “Хосын жор” -оосоо хуваалцаач?

-Хайр харилцан хүндлэл дээр тогтдог гэж бид боддог. Бас биенээ өөрсдийн тусгал хэмээн санаж ярилцдаг. Хэрвээ нөхөр маань намайг зэмлэвэл өөрийгөө зэмлэж, хайрлавал өөрийгөө хайрлаж байгаа гэсэн үг хэмээн боддог. Асуудал бэрхшээл бүхнийг ярилцаж, хүндрүүлэхгүйгээр шийдэхийг зорьдог. Мэдээж асуудалгүй хосууд гэж хаана ч үгүй. Тиймээс хамгийн гол нь сайн л ярилцдаг, харилцаандаа хүндлэлийг бий болгох нь чухал гэж боддог.

-ИРЭЭДҮЙД ЭХ ОРОНДОО АМЬДРАХЫГ ХҮСДЭГ-

-Тийм шүү. Эх орондоо ирэх, Монголдоо амьдрах бодол бий юу?

-Мэдээж байлгүй яахав. Бид ирээдүйд эх орондоо сайхан амьдрах зорилготой Франц улсад ажиллаж, амьдарч байна. Нэгдүгээрт, нөхөр маань энд дахин 10 жил ажиллах гэрээтэй. Хоёрдугаарт, бид эх орондоо чадварлаг боловсон хүчин болсны дараа очихоор мэргэжил дээшлүүлэн суралцах төлөвлөгөөтэй байна.

Гуравдугаарт, би цагдаагын албан хаагчаас гадна мэйк ап артист чиглэлдээ сонирхолтой учир, тус чиглэлд ч мөн өөрийгөө хөгжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн артист болохыг хүсдэг. Түүнчлэн хүүхдийнхээ ирээдүйн боловсролд нь ч мөн анхаарах хэрэгтэй.

-Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Залуустаа хандаж хэлэхэд зорилготой, зоригтой амьдраарай. Амьдрал боломжоор дүүрэн. Зөвхөн бидний шийдвэр, зүтгэлээс хамаарч амжилтанд хүрэх эсэх нь тодорхойлогддог юм билээ. Бас бидний хайрын түүхээс хуваалцсан танай хамт олонд ажлын амжилт хүсье. Баярлалаа л гэж хэлэх байна даа.

Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

15
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
13 Сэтгэгдлүүд
2 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
xgg
xgg

haahahaah delhiid gaihagdsan armed zvtgej eh orniihoo neriig harinch orgoj yawaa hvv shvv, holsnii tsereg bus chi ene legionii vvh tvvhiig ehleed sudalchaad hutsaarai cham metiin setgehvitei maluud yigch sainaar haruulaad nemergvi

xgg
xgg

haahahaah delhiid gaihagdsan armed zvtgej eh orniihoo neriig harinch orgoj yawaa hvv shvv, holsnii tsereg bus chi ene legionii vvh tvvhiig ehleed sudalchaad hutsaarai cham metiin setgehvitei maluud yigch sainaar haruulaad nemergvi

зочин
зочин

сайхан залуус байна, амжилт аз жаргал хүсье. Зорилготой байх, түүнийхээ төлөө явах сайхан даа

Жамуух
Жамуух

Амьдрал өөрөө баялаг шүү дээ. Хүн юуг ч хийж болно. Гол нь хүсэл зорилготой байх ёстой. Харин ч 1 т олон улсын нэгдсэн армид монгол гэдэг улсаа сурталчилаад олон аавын хүүхдийг сургаж хүмүүжүүлээд, батлан хамгаалах чиглэлээр чамламгүй

Жамуух
Жамуух

эрдэм мэдлэг сурж эх орондоо маш том хөрөнгө оруулалт гэж бодож байна би хувьдаа. Мундаг байна ! Бид цуснаасаа л атаархуу ард түмэн, битгий ийм сөрөг зүйлийг тоогоорой. Үргэлжлүүлээд монголоо сайн сурталчилаарай

Бүжин
Бүжин

Ishhh manaihan neeree iim shan medeelel dor uramshij baharhahiin orond archaagvi ch yumdoo.

zochin
zochin

estoi mundag bolowsroltoi ohindoo, saihan ch hariltsaa handlagatai ih olon hvnii hvndetgel hvleesen zaluu hvn gehed estoi awuushtai alba haagch, baharhaj yawdg shvv

Зочин
Зочин

Aliwaa zuilees gegeelegiin olj haraach hvnd neg uramiin vg helj chadahgui bol duugui l bgaach ooroo ooriigoo stressfvvlne bj hvnd muuhai vg yund haydg bnaa ene hvn ta nart ymar buruu ym hiisen ym vgiin muuhaigaar bitgii negnee doromjlooo

ТЭНЭГ ГӨЛӨГ ХҮМҮҮСТ ЗОРИУЛАВ
ТЭНЭГ ГӨЛӨГ ХҮМҮҮСТ ЗОРИУЛАВ

Цагдаагийн ажилд дургүйч мөрөөдөлрүүгээ явсан байна. Нэг зүйлийг харж байна уу эргүү тэнэг хүмүүсээ анхаарч байна уу. Хүн өөрийнхөө мөрөөдлийн дуртай ажил хийвэл амжилт хүрч аз жаргалтай. Тэр ажлыхан цалин бага байсанч жаргалтайгаар амжилт

Tuna
Tuna

Xalzan maralgoo monvvv

zochin
zochin

maralgoo chi vneheer mundag bvsgvi shvv, saihan. torson sain yawaa ailiin ohind saar vgs ih irj bgaag unshaad ene hvmvvsiig vneheer jigshig yimdaa, mundag alba haagch haanch biye saihan awaad yawdg vrgelj busdiin toloo garaa sungadag bsn

Marlaagiin exvvdiig nerlej chadna
Marlaagiin exvvdiig nerlej chadna

.

zochin
zochin

cham metiiin niigmiin hog shaaruud ene hvnii baityguia oor ochnoon hvmvvsiin talaat yigch yarij chadah archaagvi amjiltgvi az hiimorigvi amitad bdg shvde chi yag ooroo yi hiij giigvvlsiim heleldee, hariildaa chmg chi hen yim?

ХҮН
ХҮН

.

zochin
zochin

ta bvgdiin maani nvd chih setgel ene amidraliin sain saihniig zow saihnaar hvleej awah eswel ooroosoo busdiig hvleen zowshoorch chadahgvi baihn huwi hvnii dur yim, gol n hvnii amidraliin neg ch gsn gerel gegeeleg tvvhiig hvleej awj chdhgvi

Back to top button