Нийгмийн

С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг шүүх хурал завсарлажээ

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийг дөрөв дэх өдрөө хэлэлцэж, улмаар маргааш /2020.07.07/ 9.00 цагт үргэлжлэхээр болжээ.

2020.06.22-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нар нь нэр бүхий гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагт товлоод байсан.

Шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар болсон ч, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр болсон юм. Харин С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргахаар болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-08 00:51

Тэгээд юү бичхийн болохгүй болоод л шүүх дээр яваа биздээ

Холбоотой мэдээ

Back to top button