Улс төрийн мэдээ

АН эхлээд өөрсдийнхөө сэтгэлгээг өөрчилмөөр байна

Ардчилсан намын генсек С.Баярцогт хэвлэлүүдэд өгсөн тодруулгадаа 2028 онд засаглах л юм бол монголчуудын сэтгэлгээг өөрчилнө гэв. Сэтгэлгээг өөрчлөхөөс бусдаар бүх боломж байна гэжээ.

2024 оны УИХ-ын сонгуульд АН цөөнх болж, улмаар 10 жил дараалсан олонх болох эрхийг дахиад МАН авсан. Өөрөөр хэлбэл АН эхлээд өөрсдөө дотооддоо өөрчлөгдөөгүй тохиолдолд тэднийг олонх болгохгүй хэмээн олон нийт харж буй юм.

2012 оны УИХ-ын сонгуулиас хойш дотоод хагарал нь өндрийг авч, тамгаа булаалдаж, намын даргын асуудалтай, олон жигүүр фракцын зөрчил нь сүүлдээ нэг үзэл санаа дор багтаж шингэхээ больсон. Түүнчлэн АН-ын аль нэг фракцаас улс төрийн өндөр албан тушаалд очих бүртээ нэгнийгээ яллах, цоллох нь хэрээс хэтэрч, өнгөрсөн 30 жилд Ардчилсан нам төлөвших нь үү гэтэл эсрэгээрээ улам "задрав".

2025 онд намын даргаараа О.Цогтгэрэлийг сонгож, намын дүрмээ УДШ-ээр батламжлуулж, УИХ дээр ч сөрөг хүчний имижээ сайн бүрдүүлж явтал энэ оны 4-р сард Үндэсний Бодлогын Хорооны хурал дээр дахиад л дотоод хагарлууд нь цухалзсан.

О.Цогтгэрэл намын даргын болон бүлгийн даргын тамгатай ч нэг үзэл баримтлал дор намаа зангидаж чадахгүй хэвээр байгаа.

Гэтэл генсекээр нь улс төрийн арвин түүхтэй С.Баярцогтыг оруулж ирсэн нь АН доторх МАН-ын нөлөө өндөр байна гэх шүүмжлэлийг ч авав. Ийм байтал АН өөрсдөө сөрөг хүчний хувьд төлөвшиж, удирдлагын түвшинд сэтгэлгээгээ өөрчилж байж 2027, 2028 оны сонгуульд орохгүй юм бол хагарал, талцалтай, эрх баригч намын сүүдэр туссан хэвээр монголчуудын сэтгэлгээг өөрчилнө гэвэл шаанс дутах биз ээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АН-д хэрүүл хов яригсад л нэмэгдсэнээс лидeр гарч ирсэнгүй дээ. Хуучин ч бас Бат-Үүл, Баттулга Баабар Ганболд Энхсайхан Алтанхуяг хэдэн лидeрүүд нь хэрэлдэн хэлцэн чирээд явдаг байсан. Одоо бүр буцаад Баярцогт өвөө дээрээ бууж ч байх шиг

Зочин
Зочин

Ардчилсан Нам өөрийн тунхагласан үзэл санаагаа хаана,хэзээ орхисоноо мэддэг болов уу!
Хоосон толгойнууд!
Хүрэлцэхийн карманы бүлэг болсныг нь ард нийт харж байна.

М.АМАР настан
М.АМАР настан

МАН-ын ялзрал АН-ыг ЯЛАЛТАД хүргэх боломж бий.Бөөлжисөө залгисан Баярцогт лав биш.

Зайл хужаа баярцогт
Зайл хужаа баярцогт

Дүр эсгэсэн Ардчилсан нам, ардчилалгүй авилгачид луйварчидад эзлэгдсэн ялзарсан АНам: гэмт хэрэгтнээр удирдуулж Монгол улсын эрх ашгийг хохироохор өс хонзон санагч хужаа баярцогтд эрх мэдэл өгч.
Монгол хүн бүр энэ хужаагийн эрлийз хурлийз хулгайчийг авилгачид луйварчидтай нь зайлуулж цэвэрлэгээ хийж АНамаа аврах шаардлагатай байна шүү
Хужаа баярцогттой АН-г дэмжихгүй байхыг уриалж байна

Зайл хужаа баярцогт
Зайл хужаа баярцогт

Дүр эсгэсэн Ардчилсан нам, ардчилалгүй авилгачид луйварчидад эзлэгдсэн ялзарсан АНам: гэмт хэрэгтнээр удирдуулж Монгол улсын эрх ашгийг хохироохор өс хонзон санагч хужаа баярцогтд эрх мэдэл өгч.
Монгол хүн бүр энэ хужаагийн эрлийз хурлийз хулгайчийг авилгачид луйварчидтай нь зайлуулж цэвэрлэгээ хийж АНамаа аврах шаардлагатай байна шүү
Хужаа баярцогттой АН-г дэмжихгүй байхыг уриалж байна

Зочин
Зочин

Хаант засагтай бол. Нам бол шуналтаны хүсэл хангагч бирд болжээ.

Ганаа
Ганаа

ХУЖААГ ТОЛГОЙДОО ЗАЛСАН АРДЧИЛСАН НАМ БҮХ ШАТНЫ СОНГУУЛЬД ЯЛАГДАХ БОЛТУГАЙ

Холбоотой мэдээ

Back to top button