
Үндэсний их баяр наадам зохион байгуулахаар найман салбар хороо бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өчигдөр (2020.07.10) хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны морьдын уралдаан болох байсан ч борооны улмаас уралдааныг хойшлууллаа.
Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын үүднээс Шадар сайд өчигдрийн гурван насны уралдааныг хойшлуулах шийдвэрийг гаргасан юм. Хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны уралдааныг долоодугаар сарын 13-нд зохион байгуулна.
Хурдан морины уралдаан өнөөдөр, маргааш хөтөлбөрийн дагуу явагдана. Өмнө нь өдөрт хоёр насны уралдаан зохион байгуулдаг байсан бол энэ удаад гурван нас уралдуулахаар төлөвлөж байгаа учир уяачид морь мордуулах цагаа сайтар барихыг Хурдан морины салбар хорооноос уриалж байна.
2020.07.11
- 07:00-11:00 Азарга
- 12:00-15:00 цагт Их нас
- 16:00-19:00 Эрлийз дээд насны морьд
2020.07.12
- 07:00-11:00 Соёолон
- 12:00-14:00 Дааган
- 15:00-16:30 Эрлийз бага насны морьд
2020.07.13
- 07:00-11:00 Хязаалан
- 12:00-14:30 Эрлийз дунд насны морьд
- 15:00-18:00 Шүдлэн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.