Улсын наадмын хурдан морины уралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр азарга, их нас, эрлийз дээд насны морины уралдаан болно.
Хуваарийн дагуу азарга 07.00 цагт гарааны зурхай хөдөлнө. Их нас 12.00-15.00, эрлийз дээд нас 16.00-19-00 цагт уралдана.
2020.07.11
- 07:00-11:00 Азарга
- 12:00-15:00 цагт Их нас
- 16:00-19:00 Эрлийз дээд насны морьд
Сонирхуулахад, өчигдөр болох учиртай байсан хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны морины уралдааныг даваа гаригт зохион байгуулахаар хойшлуулсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.