НийгмийнНИЙГЭМ

ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ: Хорхог, шорлогны маханд хахаж, усанд живбэл хэрхэх вэ

Энэ жилийн баяр наадмын өдрүүдээр бороо хур их орж, үер усны аюул учрах төлөвтэйг мэргэжилтнүүд онцолсоор буй. Түүнчлэн эдгээр өдрүүдэд хоолны хордлого, ходоод гэдэс хямрах үзэгдлүүд түгээмэл ажиглагддаг.

Иймд бид Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын эмч Б.Батзултай хэсэг хором ярилцаж, дараах мэдээллийг бэлтгэлээ.

-СОГТУУРУУЛАХ УНДААНД ХОРДСОН ДУУДЛАГА ДАВАМГАЙЛЖ БАЙНА-

-Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн үед иргэдээс ихэвчлэн ямар дуудлага ирж байна вэ?

-Баяр наадамтай холбоотойгоор сүүлийн үед НТТТ-д ходоод гэдэсний хямрал /хоолны хордлого/ цөс нойр булчирхай хямрах дуудлага давамгайлан ирж байна. Түүнчлэн хорхог, шорлогны маханд хахах, живсэн дуудлагууд их ирж байгаа.

-Энэ жилийн наадам бороо хур ихтэй өдрүүдэд тохиож байна. Тэгэхээр иргэд маань юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Жил бүрийн баярын наадмууд өдрүүдэд бүх төрлийн хоолны хордлого, ходоод гэдэсний хямрал, нойр булчирхай үрэвсэх цаашлаад архи согтууруулах ундаанд хордсон гэх дуудлага эзэлдэг. Мөн ахуйн осол гэмтлийн дуудлага давамгайлах нь бий. Иргэдийн хувьд үер усны аюул гамшгаас сэргийлэх, үерлэсэн гол мөрөн руу орохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх нь чухал.

-Иргэд НТТТ-д дуудлага өгснөөс ирэх хүртэл ямар анхны тусламжийг хийх хэрэгтэй байдаг вэ?

-Ямар дуудлага өгснөөр хамаараад үзүүлэх анхан шатны тусламж, үйлчилгээ нь өөрчлөгдөнө. Дуудлагаар очиход ихэнхдээ тусламж үйлчилгээ үзүүлээгүй, аль эсвэл хүмүүсийн дам ярианд итгэж буруу тусламж үзүүлснээс нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байх нь бий. Жишээ нь түлэгдсэн газартаа хөвөн шатааж тавих, хуурай гурил түрхэх, саван түрхэх гэх мэт. Энэ нь маш буруу. Харин түүний оронд хүйтэн усанд түлэгдсэн хэсгийг оруулах, урсгал усанд барих зэрэг нь зөв. Иргэд анхны тусламж үзүүлж чадахгүй байгаа нь эрүүл мэндийн суурь мэдлэг муутай нь холбоотой. Тиймээс арван жилийн бүхий л шатны сургалтад эрүүл мэндийн мэдлэг олгох, анхны тусламж үзүүлж сургахад анхаарах нь чухал.

-ИРГЭД ДАМ ЯРИАНД ИТГЭЖ, БУРУУ ТҮРГЭН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БАЙНА-

-Хоолны хордлого авсан хүүхэд, нас биед хүрсэн үед ямар арга хэмжээг авах хэрэгтэй вэ?

-Нэгэнт хоолны хордлого авснаа мэдсэн бол тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Энэ үед шингэн сайн уух, ялангуяа давс сахарын уусмалыг гэртээ бэлтгэж бага багаар уух нь зөв. Ингээд дээрдэхгүй бол эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.

-Хоолны хордлого авснаа хэрхэн мэдэх вэ?

-Суулгах, дотор муухайрах бөөлжих, толгой өвдөж, эргэх, гэдэс базлах, ядарч сульдан жихүүдэс хүрэх шинж тэмдгүүд давамгайлдаг. Шинж тэмдэг бүр юу идсэнээс хордсонтой холбоотой.

-ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ-

-Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн хэдий ч хоолны хорлого биш байх тохиолдол бий юу. Энэ үед өвчнөө хэрхэн зөв таних вэ?

-Тархи доргих, нарших үед адилхан шинж тэмдэг илэрч болно. Тиймээс өөрт ойрхон эмнэлгийн байгууллагад хандах нь зөв.

-Манай уншигчдад баяр наадмын үеийн сэрэмжлүүлэг, анхаарах ёстой зүйлсийг хэлж өгөөч?

-Энэ жилийн онцлог усархаг бороо их орж байна. Гэр хорооллын ихэнх айлууд ил задгай нойлтой. Иймд үерийн ус ил нойлтой холилдож, гэдэсний халдварт өвчин үүсгэх нэг шалтгаан болдог. Тиймээс дор бүрнээ хувийн ариун цэврийг сайтар сахих нь чухал. Мөн усанд осолдох, хорхог шоглогны бүхэл маханд хахах, зам тээврийн ослоос өөрсдийгөө хамгаалаарай.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/1958073837670486/

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button