НИЙГЭМ

Л.Цэвээн 64, Д.Мөнх-Эрдэнэ 56 насандаа улсын наадамд зодоглож байна

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадам эхэллээ.

Өнөө жилийн наадмад Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Л.Цэвээн 64, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ 56 насандаа зодоглож байна. Тэд хоёулаа нэгийн даваанд учраа бөхчүүдээ өвдөг шороодуулан, наадамчин олноо баясгав.

Улсын наадамд барилдаж буй хамгийн ахмад бөх Л.Цэвээн 1987 онд улсын начин цол хүртсэн юм. Харин  Архангай аймгийн Булган сумын харьяат, харьшгүй хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэ улсын наадамд таван удаа үзүүрлэн, 12 удаа шөвгөрсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button