ЭРҮҮЛ МЭНД

Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 18 цэргээс covid-19 илэрч, нийт 261 боллоо

ЭМЯ-наас коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Монголын нөхцөл байдоын талаарх мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны долоодугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатор, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 408 хүний коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд 390 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Харин Афганистанаас ирсэн 18 хүнд илэрлээ. Афганистанаас нийт 51 дайчид ирсэн. Дараагийн давтан шинжилгээг эдгээр цэргүүдэд хийх болно. Батлагдсан тохиолдол 261 болсон үүнээс 207 нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 54 хүн эмчлүүлж байна.

Мөн гурван хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button