СПОРТУЛС ТӨР

Шадар сайд Я.Содбаатар үзүүр түрүүний бөхчүүдэд бай шагнал, цол чимэг олголоо

Шадар сайд Я.Содбаатар баяр наадмын үзүүр түрүүний бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж, бай шагнал, цол чимэг олгох ёслол боллоо. Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж улсын аварга цол хүртсэн П.Бүрэнтөгс, үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурь, их шөвөгт үлдэж улсын заан цолоо баталсан Б.Пүрэвсайхан, шинээр улсын заан хүртсэн М.Бадарч нарт бай шагналыг гардуулан өглөө.

Мөн энэ үеэр мөн улсын аварга Н.Батсуурьт тод сонин чимэг, улсын заан Б.Пүрэвсайханд саруул сайжрах чимэг, зургаа давж шөвгөрсөн улсын арслан Р.Пүрэвдагвад үнэн зоригт чимэг, тав давж улсын начин цолоо баталсан Б.Орхонбаярт өсөх идэр чимгийг олголоо. Мөн зохион байгуулах хорооны шийдвэрээр үндэсний их баяр наадамд тав даван улсын харцага О.Хангайд өсөх идэр чимгийг нэмлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button