НийгмийнНИЙГЭМ

“Agartha resort” амралт Хөвсгөл нуур руу бохироо цутгадаг уу

Хөвсгөл аймгийн Ханх сумд байрладаг “Agartha resort” амралтын газар Хөвсгөл нуур руу бохироо цутгадаг гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаад буй. Нуурын ус булингартсан хэсгийн үзүүрт нарийхан цагаан зүйл харагдаж буй бохир урсгаж буй хоолой гэж иргэд хардаж байгаа.

Одоогоор Хөвсгөл нуурын ус юунаас болж бохирдсоныг Экологийн цагдаагийн алба, онцгойгийнхон ажиллаж байна.

“АGARTHA RESORT”: БИД УНДААЛДАГ УС РУУГАА ЮУ ГЭЖ БОХИРОО АСГАХ ВЭ ДЭЭ

Энэ асуудлаар “Agartha resort” амралтын газрынхан мэдэгдэл гаргав. Тэд “Худал мэдээлэлд автахгүй байна уу. Бид өөрсдийнхөө ундаалдаг ус руу юу гэж л бохироо асгах вэ дээ. Монгол хүн байна даа. Бузар байгаа даа. Маргааш нартай гэгээтэйд албан ёсны бичлэг, зураг, лайв хийж үнэн бодит мэдээлэл өгнө өө” гэжээ.

ЭЦА: БИД ЭНЭ АСУУДЛЫГ ШАЛГАЖ БАЙНА

Мөн энэ талаар Экологийн цагдаагийн албанаас тодруулахад “Бид Хөвсгөл далай руу хүн томилсон. Яг одоо энэ асуудлыг тодруулж байна. Эцсийн тодорхой хариу хараахан гараагүй байгаа тул одоогоор ямар нэгэн хариу өгөх боломжгүй байна” гэлээ.

Ц.ОЮУНГЭРЭЛ: ҮЕРИЙН УС НУУРАНД ИХ ХЭМЖЭЭГЭЭР ЦУТГАСАН НЬ ТЭГЖ ХАРАГДЖЭЭ

Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Манай нутагт олон өдөр бороо орсны улмаас уулын үерийн ус нууранд маш ихээр цутгаж байгаа нь зурагт ийнхүү харагджээ” гэж цахим хуудсандаа бичжээ.

“ЦАГААН НЬ  ХУВХАЙ МОД БАЙЖЭЭ”

Мөн Хөвсгөл нутгийн нэгэн иргэн Ц.Оюунцэцэг “Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаа, Хөвсгөлийн УТХГ, экологийн цагдаа, УЦУОШГ, онцгой байдлын газрын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь шалгаж байна.

Манай нутагт олон өдөр бороо орсны улмаас уулын үерийн ус нууранд маш ихээр цутгаж байгаа нь зурагт ийнхүү харагджээ. Цагаан хувхай мод бас нуурын эрэгт байна. Усны дээжийг авсан болно” гэж цахим хуудсандаа нийтлэв.

https://www.facebook.com/tsedendamba.oyuntsetseg/posts/1551413425038023

Бид энэ талаар эргэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button