М.Нандин-Эрдэнэ хоёр удаагийн тулаанаар ялалт байгууллаа

Өчигдөр /2020.07.18/ Монголын холимог тулааны MFC холбооны -70 килограммын жингийн аварга, Өмнөд Солонгосын холимог тулааны Road FC холбооны тулаанч М. Нандин-Эрдэнэ Road FC холбооны ARC өдөрлөгт оролцож, хоёр удаа тулалдан тус тус ялалт байгуулжээ. Тэрбээр Өмнөд Солонгосын тулаанч Ким Сэ-Ёнтэй өнгөрөгч сарын 23-нд эхний тулаанаа хийж ялалт байгуулсан хэдий ч өрсөлдөгчийн хүсэлтээр дахин тулалдсан нь өчигдрийн гал гарсан тулаан байв. Өмнөх тулааны үеэр өрсөлдөгч талаас М.Нандин-Эрдэнийг дүрэм зөрчсөн хэмээж дахин тулалдах хүсэлт гаргасныг хүлээн авсан аж.
Ийнхүү хоёрдахь удаагийн тулаанаар М.Нандин-Эрдэнэ өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагаж дахин ялалт байгуулжээ.
М.Нандин-Эрдэнэ тулааны дараа өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан "Цохиулаад нүд харанхуйлаад шувуу эргэлдээд явчихсан шүү. Эвгүй л байлаа. Нэгдүгээр үе дээр зүүн гарын дунд үе бяцраад тоглолтоо гаргаж чадсангүй, уучлаарай Монголчуудаа. Ямар ч байсан яллаа" хэмээжээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.