Нийгмийн

"Говь-Алтай аймагт 16 настай хүүхэд тарваган тахлаар өвчлөөгүй”

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдаад байсан. Уг хүүхэд 7-р сарын 14-нд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй бөгөөд өндөр халуурч ханиалгасан хүндэвтэр шинжтэй ирсэн байна.

Аймгаас мэргэжлийн эмч нарын баг тус сум руу явж PCR шинжилгээг хийхэд сорьцоос тарваган тахал илрээгүй буюу хариу нь сөрөг гарчээ. Хэдий тийм ч тарваган тахлын эрсдэл одоо ч өндөр байгаа тул ард иргэдийг тарвага агнахгүй, мах, түүхий эд эрхтэнг идэхгүй байхыг ЗӨСҮТ-ээс анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button