Сурвалжилга, НийтлэлЯрилцлага

Том тэрэгний жолооч: Урдаас нь очоод “Зогсоорой” гээд сануулахад хэн ч тоогоогүй, хажуугаар дайрсан

Хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрөгч 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд шатахуун тээвэрлэсэн автомашин онхолдон, шатсаны улмаас эсрэг урсгалд зорчиж явсан Аллион, Альфард, Форестер, Соната-7 автомашинууд болон нэг мотоцикл галд өртөн шатаж, олон хүний амь нас эрстэж, эрүүл мэнд нь хохирсон харамсалтай осол гарсан.

Эргэн сануулахад, тус ослын улмаас хоёр хүн газар дээрээ нас барж, харин нэг хүүхэд хот руу хүргэгдэхээсээ өмнө нас барсан юм. Машинтайгаа галд өртөж, 80-90 хувь түлэгдсэн 11 иргэнийг нисдэг тэргээр яаралтай Улаанбаатар хотод авчирч, ГССҮТ-д хүргэн эрчимт эмчилгээ хийж буй.

Бид тухайн осол гарах үед “Норд Бенз” загварын шатахуун тээвэрлэсэн автомашиныг жолоодож явсан жолооч Б.Баттөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

-МИНИЙ ЗУЛГАРСАН БИЕД ЖИЖИГ ХАЙРГА, ЧУЛУУНУУД ШИГДЭЭД ОРЧИХСОН БАЙСАН-

-Сайн байна уу. Архангай аймагт болсон ослын үеэр таныг бэртэл авсан гэж сонссон. Таны биеийн байдал ямархуу байна вэ?

-Ах нь хөдөлж чадахгүй хэвтэж л байна. Өрөөсөн хөл нуглархааргүй гэмтсэн. Хоёр алгандаа оёдол тавиулсан. Өвдөлтөө намдаахын тулд өвчин намдаах эм хэрэглээд л байж байна даа. Хөл гэмтсэн болохоор ойр зууртаа хоёр суга таягтай явж байгаа.

-Та тээврийн хэрэгслээ унагахдаа бэртэл авсан уу, эсвэл галын үеэр бэртсэн үү?

-Тухайн үед автомашинаа унагахдаа бэртэл авсан. Үсрэхдээ хаалганд нь өвдгөө цохьсон юм шиг байгаа юм. Унахдаа хайргатай зам дээр цээжээрээ унасан учраас цээжин бие, гар, нүүр гээд бүхэлдээ урагдсан. Дараа нь харахад миний зулгарсан биед жижиг хайрга чулуунууд шигдээд орчихсон байсан. Тусалсан залуус бол миний биеэс их л чулуу түүсэн. Халцарч гэмтсэн болохоор одоо шарх эдгэрч байна. Өрөөсөн хөлний өвдөгний үе нь гэмтэж, хумиад оёчихсон болохоор нугаларахгүй болсон.

-МАШИНТАЙГАА ХАМТ ШАТЧИХДАГ БАЙЖ УУ ГЭЖ БОДОГДОХ БОЛСОН-

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиалаар цацагдсан бичлэгт таныг осол болохоос өмнө жолооч нарт сануулга, сэрэмжлүүлэг өгч байгаа нь бичигдсэн байсан. Тухайн үед яг юу болсон бэ?

-Тийм байна лээ. Би тухайн үед хүмүүс бичлэг хийж байгааг ч ухаарах сөхөөгүй, хагас солиотой хүн шиг л байсан. Ослоос өмнө нь миний машин тормозгүй болсныг мэдсэн. Учир нь би том тэрэг тасралтгүй найман жил барьсан туршлагатай. С ангилал даруулаад 6 жил, урьд нь ч гэсэн ангилал даруулаагүй байхад олон жил том тэрэг барьсан. Тиймээс автомашинаа тормозгүй болсныг мэдээд гурав, дөрвөн тэрэг явж байсныг орилж өнгөрөөсний дараа машинаа уул руу хавиргаж байгаад унагааж зогсоосон юм. Тэгээд жолоогоо барьсаар байгаад өөрөө үсэрч буусан. Ингэж унагаах үед тэр хавьд ямар ч машин байгаагүй. Доороос машин ирж байсныг би харж байгаа шүү дээ. Цэлийтэл доошоо харагдаж байгаа. Тэгэхэд л тэр машинууд тэр доороос 300 литр ч биш бүр 3000 литрээр нь автомашины түлш гоожоод байхад өөдөөс давхиад ирсэн. Уг нь би өөрөө тэр хүмүүсийг аврах гэсэн биш, сүүлдээ өөрөө ч харамсаж байна. Машинтайгаа хамт шатчихдаг ч байж уу гэж бодогдох болсон.

-Зарим жолооч нар таны анхааруулгыг сонсохгүй дайраад, чихээд байсан гэж сонссон?

-Би машинаа унагачхаад цус нөжтэйгөө холилдсон байхад эхлээд нэг залуу тусалсан. Дараа нь хоёр залуу ирж тусалсан. Би тэр үед хүмүүст зөндөө л хэлсэн. “Битгий, наана чинь бензин асгарчихсан байна, хойшоо ухар” гэж. Миний үгийг сонсохгүй байгаа юм уу, эсвэл хоолой минь гарахгүй байгаа юм уу. Нөгөө фэйсбүүк дээр бичлэг нь байна лээ л дээ. Нэг халтайсан юм цустайгаа холилдоод гар өргөөд байна. Энэ туслаач гээд байгаа юм уу, авраач ээ гээд байгаа юм уу” гээд өнгөрөөд байна гэсэн. Би уг нь энэ олон хүнийг аврах юмсан л гэж бодсон. Хэрвээ би тэргийг доош нь алдсан бол хэчнээн хүн үхэх байсан бол гэж бодсондоо л машиныг зориудаар унагааж зогсоосон. Том тэрэг удирдлагаа алдсан бол унагаж зогсооно. Чадалтай нь амиа авраад үсрэх, чадалгүй нь машинтайгаа хамт үхэх л сонголт байдаг.

https://www.facebook.com/106444574482414/videos/219700529173547/?v=219700529173547

-ХҮМҮҮС САНААНДГҮЙ РЕФЛЕКСЭЭРЭЭ ТАТСАН ТАМХИНЫХАА ИШИЙГ ШИДСЭН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ-

-Тухайн харамсалтай ослын шалтгааны талаар танд таамаг бий юү?

-Сайн мэдэхгүй юм. Гэхдээ миний мэдэж байгаа ганц зүйл бол сануулсаар, хэлсээр байхад маш их хэмжээний түлш асгарсан ослын хэсэгт машинтайгаа чихэж орж ирсэн нөхдөөс л боллоо. Арай ч тамхиныхаа цогийг шиднэ гэж баймааргүй байлтай. Түлш их хэмжээгээр доошоо урссан тул хүмүүс санаандгүй, рефлексээрээ татсан тамхины ишээ шидсэн байхыг үгүйсгэхгүй. Ах нь осол гарснаас хойш өнөөдрийг хүртэл янз бүрийн л юм бодож сууна. Доороос ирж буй машинууд нэг эгнээгээр өгсөж ирж байгаа шүү дээ. Эхний тэрэг зогсоод л урагшаа дайрахгүйгээр арынхаа машинуудад "бензин урсаад байна аа, ухар” ч гэдэг юм уу сануулсан бол ийм аймшигтай осол гарахгүй байж болох байсан. Гарсан ч энэ олон хүн биш би, эсвэл машин маань шатаад гал намжих байлаа шүү дээ.

Гэтэл осолдсон машины хажуугаар багтаж гарах гэж дайрсан учраас л ийм харамсалтай осол гарлаа. Би дээд хэсэгт өөрөө байсан учраас хэдийгээр гэмтсэн байсан ч орилж, бархирсаараа байгаад ирж байсан тэрэгнүүдийг бүгдийг нь эргүүлж чадсан. Тэр дээр нэг ч тэрэг байгаагүй. Хамгийн сүүлд гал гарахад намайг нэг портерийн жолооч, машиныхаа тэвшин дээр суулгаад ч болов таныг аваад явъя гээд аваад явсан. Хамгийн сүүлд миний санаж байгаагаар нэг жийп гарч ирсэн. Араас нь ямар машин гарч ирснийг ч сайн санахгүй юм. Би тухайн үед өөрөө ухаан балартсан байсан. Тэр Ланд круизер машины жолоочид байдгаараа орилоод, сануулаад байхад машинаа хий зүтгүүлсээр байсан. "Битгий, буц” гээд орилоод байхад даанч дээ л гэж бодож сууна.

-ЧАДЛЫНХАА ХЭРЭЭР ОРИЛООД, ДАЛЛААД ГҮЙХЭД НЭГ Ч ХҮН ТООГООГҮЙ-

-Монгол хүний яаруу адгуу зан осол гарахад нөлөөлсөн гэж бодож байна уу?

-Тэнд бол ерөөсөө тийм айхтар осол гарахааргүй байсан. Үнэхээр гал гарсан бол миний тэрэг л шатаад дуусах байлаа. Тэр хүмүүс гэмтэж, нас барахгүй ч байж болох байсан.

-Хүмүүст бензин урсаж байгааг хэлээд сануулахад, хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Нэг ч хүн тоогоогүй. Цонхоо онгойлгож байгаа ч хүн байгаагүй. Би чадлынхаа хэрээр орилж, хэлж сануулсан. Миний зургийг авч, бичлэг хийж байсныг нь ч би мэдээгүй л дээ. Тэгэхээр намайг "Нэг халтайсан юм гараараа даллаад байна” л гэж бодсон юм шиг байна лээ. Хоёр хүн газар дээрээ өнгөрсөнд нь би үнэхээр их харамсаж байна. Тэд үхэхгүй байж ч болох байлаа шүү дээ.

-БЕНЗИН УРСААД ИРЖ БАЙХАД ЖОЛООЧ НАРЫГ ТООХГҮЙ, СӨРӨӨД ЯВСАНД НЬ ГАЙХАЖ, БАС ИХ ХАРАМСАЖ БАЙНА-

-Нас барсан хоёр хүнийг суудлын бүсээ тайлж чадалгүй байсаар нас барсан гэж хэвлэлээр мэдээлэгдсэн. Та тухайн үед юу болсон тухай мэдсэн үү?

-Тэрийг би даанч мэдэхгүй юм. Гэхдээ ээж, хүү хоёр хоёулхнаа машинд явж байгаагүй нь лавтай. Ээж нь хүүгээ өвөр дээрээ суулгаад жолоо барина гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэдний хажууд жолооч сууж явсан гэсэн үг. Тэр хүмүүс тухайн хүмүүст туслаагүйд нь их эмзэглэж байна. Бас өөдөөс нь бензин урсаад ирж байхад яагаад тоохгүй сөрөөд явсанд нь гайхаж, бас их харамсаж байна.

-Осол болсноос хойш таны сэтгэл санаа, биеийн байдал ямар байна вэ?

-Харамсалтай осол гарснаас хойш нойр хүрэхээ байсан. Нүдээ анихад л нүдэнд ослын зураглал харагдаад, сэтгэл эмзэглээд одоо ч шокынхоо байдлаас гарч чадаагүй явна. Ах нь чамд нэг л зүйл хэлье. Чи бичих гэж буй зүйлээ сайн нухацтай, судалсны дараа бичээрэй. Тэгэхгүй бол надад ч бас осолд орсон хүмүүст ч гэсэн хүнд тусна. Би энэ Фэйсбүүкээр явж байгаа мэдээ бүрийг үзээд хямарч, сэтгэл урагдах шиг л болж байна. Ингэж байхаар машинтайгаа шатаад үхэх минь яав даа ч гэж бодогдох болсон.

-ЭНЭ ОСОЛ МИНИЙ, ХҮҮХДҮҮДИЙН МААНЬ ХУВЬД ИХ ТОМ ЦОХИЛТ БОЛЛОО-

-Цагдаагаас тань руу холбогдсон уу?

-Нийслэлийн цагдаагаас ярихаар нь очиж нэг хошуучтай уулзаж анхны байцаалтаа өгсөн. Өчигдөр Архангай аймгаас над руу холбогдсон. Өнөөдөр /2020.07.20/ надтай уулзахаар хот руу ирж байгаа сурагтай байна лээ. Энд долоон хоногийн хугацаатай ирж ажиллах юм шиг байсан. Тэгэхээрээ ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс болон надаас мэдүүлэг, байцаалт авна гэсэн. Одоогоор би юу ч мэдэхгүй л ингээд хэвтэж байна даа.

-Нууц биш бол та гэр бүлийнхээ тухай хэлж өгөөч. Тухайн осол гэр бүлд нь ч гэсэн хүнд цохилт болсон байх?

-Ах нь байр түрээсэлж амьдардаг юм. Нэг охинтой. Охин маань нөхрөөсөө нэг охинтой салсан. Одоо охин болон зээ охинтойгоо гурвуулаа амьдардаг. Энэ осол миний, хүүхдүүдийн маань хувьд их том цохилт боллоо.

Яах вэ энэ ажилдаа овоо хэдэн жил ажиллаад нийгмийн даатгал төлчихвөл, хоёр охиноо байртай болгочихно гээд л зорилго тавиад зүтгэж явсан юм. Ийм харамсалтай зүйл болно гэж яаж мэдэх билээ. Осолд ороод хүнд бэртсэн, нас барсан хүмүүст их харамсаж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
52 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-21 10:00

Haramsaltai osol boljee um maani bad me hum

Цогоо
Цогоо
2020-07-22 08:12
Reply to  Зочин

Тэр үeд гадаа х�##�уун байсан,газраар бeнзин гол шиг урсаж байсан түүн дээгүүр х�##�сан мотор х�##�уун яндантай машин гарч явхаар ууршиж ,урсаж байсан бeнзинд г�##� ав�##�цах нь тодорхой шүүдээ,түүнээс биш тэнд тамхины ишээ хаяад явах тийм хүйтэн сэт

aaagii
aaagii
2020-07-21 10:11

Үнэхээр харамс�##�тай. Ер нь зам дээр гараа өргөөд зогсож байгаа хүнд зогсохоо болисон нь бид иргэний үүргээ биелүүлэхгүй байгаагийн том харамс�##�, ятар нэгэн тусламж хүссэн хүн л гараа өргөөд зогсож байгаа шүү дээ.

Монгол
Монгол
2020-07-21 10:25

Чи том тэрэгний тормоз гэж юуч мэдэхгүй жижиг тэрэгний мөнгөөр жолооч болсон нөхөр байна жолооч гэдэг бол мэргэжил шүү дээ

Жоохон
Жоохон
2020-07-21 11:25

Ёоо тэр цаана орилж байгах чимээ чихнээс гархааргүй уяагдчихлаадаа

баатар
баатар
2020-07-21 11:27

хэнд ч юу ч тохиолдож болно шүү дээ энд хэн нэгнийг буруутгахаас илүү бид өөрсдөө сэтгэлгээндээ анхаарахгүй бол болохгүйнээ гэдгийг харууллаа шдээ анхааруулсаар байт�##� дайрч байдаг

Зочин
Зочин
2020-07-21 11:30

yagaad tormosgui boldog yum bol?

зочин
зочин
2020-07-21 14:32

Миний аав том тэрэгний тэр тусмаа цистерний жолоочоор 30 гаран жил ажилласан хүн байсан. Тоормозгүй болсон том тэргийг авааргүй болгох эхний �##�хам бол онхолдуудах, аз нь байв�##� жолооч амьд гарна гэж ярьдаг байсан юм.

Нараа
Нараа
2020-07-21 14:40

Үнэхээр харамс�##�тай юм болсон. Жолооч нар хөдөө хэн нэгэн нь осолдсон, гараа өргөсөн үед ер зогсохгүй, хажуугаар нь шурр гээд л давхилддаг, хүний мөс муудсаны л гай боллоо. Анхааруулахад нь зогссон бол, буцсан бол хүний амь эр�####�хгүй ш дээ

Цогцосгүй аллага
Цогцосгүй аллага
2020-07-21 14:42

Тийм шүү дээ. Жолооч машинаа тоормозгүй болсныг мэдээд өөрийн зүгээс том осол гаргуулахгүй гэж чадах бүхнээ хийсэн байна. Бас машинаа унагаж зогсоогоод зөвхөн бензин л урсаж байсан байна. Нэг хүн л г�##� тавьж дээ ! Тэр хүнийг олох хэрэгтэй.

Дохионы хэл
Дохионы хэл
2020-07-21 14:45

Одооны хүмүүс урдаа 2 гараа зөрүүлж Х үсэг болгоод харуулб�##� болохгүй гэж байна гэж ойлгоно. Осол аюултай юм болбол хэрэглэх дохионы хэлтэй болмоор юм байна. Гараа Х болгоод үхнэ гэж дохио зангаагаар хоолойгоо хэрчиж үзүүлдэг юм уу яадаг

Зочин
Зочин
2020-07-24 20:29

Tenegt

Зочин
Зочин
2020-07-21 14:45

Манайхан сүүлийн үед хувиа хичээсэн, нэгэндээ туслдагүй их муухай болчоол байна. Аймшигийн гэмтсэн хүн хөлөө чирэн буц гээд орилоод байхад зогсоод бууж ирээд - танд яаж туслах вэ? Гээд сонсон бол амьд байх байлаа.

Дохионы хэл
Дохионы хэл
2020-07-21 14:48

Бичлэг дээр харагдана, буцаад явж буй бүх машиныг ш�##�гах хэрэгтэй. Тамхичин дотор нь байна уу гэж ? Машин дотроо камертай машинууд байна уу ? ш�##�гах хэрэгтэй. Камерт юм бичигдэж үлдсэн байж болно. Хэн нэг нь тамхиа хаяж байгаа ч юм уу?

Дохионы хэл
Дохионы хэл
2020-07-21 14:50

Уг нь зүгээр шатахуун асгарч байхад машинууд зогсоод буцсан бол осол гарахгүй байх боломжтой байсан байна. Тэгвэл ганцхан асгарсан бензинээ л цэвэрлэх ажил гарч жолооч ганцаараа бэртээд өнгөрөх байж. харамс�##�тай байна. Монголчууд тэнэг !

Цогцосгүй аллага
Цогцосгүй аллага
2020-07-21 14:52

Энэ хүн буруугүй юм байна. Замын хөдөлгөөний дүрэм дураараа зөчдөг дайрдаг юмнууд тэр зангаараа дайрч явсан байна !

Зочин
Зочин
2020-07-22 17:40

Osol garchihsan benzin ursaj baihad dairch garch baidag tolgoi ni ergechihsen uls yum aa

зочин
зочин
2020-07-21 15:19

Сэтгэл зүйн эмчилгээ хэрэгтэй болсон байна. Хөөрхий минь, уг нь анхааруулж гүйсэн юм байна ш дээ

Зочин
Зочин
2020-07-21 15:21

тамхины иш шидсэн юм байна даа

Зочин
Зочин
2020-07-21 16:05

Uilan baij unshlaa. Evii dee baij boloh buh arga hemjeeg avch Daanch hunii mosgui bolson mer ser mongolchuud mine tend yvj taarchdee. Yana daa yana. Gar orgood zogsoj bhad ni yasiin bol geed savaaguitej neg udaa zogsson bol ch ....

Зочин
Зочин
2020-07-21 16:42

тэр ноцтой гэмтсэн аав тамхины цог хаясан байх магадл�##�тай

Зочин
Зочин
2020-07-21 16:53

Huurhii duu. Ene huniig bitgii buruutgaasai

Зочин
Зочин
2020-07-28 10:58
Reply to  Зочин

Харин тийм ээ бүүр сэтгэл өвдчихлөө

Зочин
Зочин
2020-07-21 17:14

Эвий дээ. Харамсмаар юм болжээ.Энэ хүн авах арга хэмжээг хийсэн байна.Сэтгэлтэй байцгаая монголчууд минь

Бадаа
Бадаа
2020-07-21 17:15

Хэн ч �##�даж эндэнэ шүү дээ ах хүү одоо нэгэнт болоод өнгөрсөн явд�##�д сэтгэлээр унаж хямраад яахавдээ цаашид амьдарна шүү дээ хаттай бай

Шүүхт
Шүүхт
2020-07-21 17:41

Энэ жолоочоос хүний амь бүү нихээрэй

Зочин
Зочин
2020-07-21 21:50

????энийг дарсан хүмүүс юу бодож дардаг юм бол хүн өрөвдөх нэнжин сэтгэл байхгүй юм гэж үү та нарт хүн үхчээд байна үхсэнээс өөрцгүй болчоод байна ямар хачин юм мэдрэл муу юм...... болохгүй гээд бхдна урагш зүтэгсэг хүмүүс бас бууруу байна

Зочин
Зочин
2020-07-21 21:50

Bichleg deer tsagaan land 200 bsn ter l turuulj yvaad araas ni har hairtsagtai jijeg tereg yvj bga bichleg bsn tsagdaa nar ter land 200 bolon busad mashinuudiig olj shalgah ystoi.benzin asgarch bhad hajuugar ni yvna gedeg bol baij bolomgui

zochin
zochin
2020-07-21 21:54

Ene joloochid buruu baihgui.jolooch busdiig avrahiin tuld buhii l bolomjiig ashiglasan.busad humuus oilgosongui.haramsaltai.joloochiig bitgii buruutgaarai.tsagdaa, shuuh n shudarga ajillahig husie.

Зочин
Зочин
2020-07-21 22:10

Жолооч бүх арга хэмжээг зөв авчээ.Буруугүй.Сэтгэлээр битгий унааарай.Бусад олон машин явсан байсан учир тэдний буруу шүү дээ.Бёнзин асгараад бхад давхихаас өөр юм мэдэхгүй .Тамхи татдаг тэнэг хүн тэнд явж бж их гай болждээ.Дэндүү дураараа

Зочин
Зочин
2020-07-22 13:51
Reply to  Зочин

хайрна тим шүү үнэн шүү

Зочин
Зочин
2020-07-21 23:06

Манайхны нэг хэнэггүй яааруу зан.том тэрэг тэр машинууд дээр унаад хүмүүс нь гарж чадахгүй байж байгаад шатсан бол ондоо.тэгээгүй унцан машинаас бензин асаграад урсаж байхад нь хажуугаар нь зүтгээд байдаг тэнэг л байна.ядаж машинаас буухгүй

Зочин
Зочин
2020-07-22 00:14

Энэ маш харамс�##�тай юм болж бна даа.ах дуу нар минь энэ зовсон хунд тусламжийн гараа сунгаач

Зочин
Зочин
2020-07-22 06:48

Хөөрхий өөрийнхөө боломж чадлаар зөндөө арга хийсэн байна шүү дээ. Ганцаараа том тэрэг бариад ингээд явахад үнэхээр хэцүү.

Зочин
Зочин
2020-07-22 07:36

Үнэхээр харамс�##�тай юм. Эрсдэлт байд�##� үүсэн бол тэгнэ ингэнэ гэсэн ойлголтгүй болохоор л өөрийгөө болон бусдыг аюулд Машин онхолдсон бол цахилгаанд нь богино холбоо үүссэн байх магадл�##� өндөр Аккумялитраа хамгийн түрүүнд с�##�гах хэрэгтэй.

иргэн
иргэн
2020-07-22 09:10

асгарсан шатахууныг г�##� болгож өдөөсөн нөхрийг олох хэрэгтэй

Уншигч
Уншигч
2020-07-22 09:51

Үнэндээ манай монголчуудын зан энэ шүү дээ. Байнга яарч адгаж нэгнийхээ урдуур орох гэж дайрч байдаг бас дээр нь нэгэндээ зам тавина гэж байхгүй. Бас шөнө явахад гэрлээ шилжүүлнэ гэж байхгүй шүү. Их муухай амиа бодсон зантай шүү.

Наран
Наран
2020-07-22 10:56

Манай жолооч нарвн хэнэггуй ходолгоонмй соелгуй будуулэг нь л ийм айхтар осолд оруулжээ хоорхийдээ энэ жолооч бол оорийн авах арга хэмжээгээ авсан байна шуу дээ бензин урмаж байхад битгий яваач гээд гуйж байхад даанчдээ ийм л тэнэг хувиа х

Наран
Наран
2020-07-22 10:58

хичээсэн увайгуй зангаа таьмаар юм даа ходоо хээр гарлаа гээд цаг хугацаатай ур�##�дан дайран дайран юуруу тэмуулж байгаагаа ойлгодог байгаасай хоорзий долоочид туслах юмсан

Зочин
Зочин
2020-07-22 12:08

Жолооч нь дээшээ гараад явсан байхад доороос ирж байгаа машинууд бензин урсаж байсан эсэхийг яаж мэдэх юм бэ? Хариуцлагийг яагаад хохирсон амь насаа �##�дсан хүмүүс рүү чихнэ вэ? Яагаад монголын нийгэм хүртэл ийм юм бэ?

Зочин
Зочин
2020-07-22 12:13

Ийм аюултай ачаа тээвэрлэж байж машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаагүй түлшний компаний буруу. Машиний түлш нь асгарч байгааг мэдсээр байж нэг ч машин ирээгүй байхад дангаар нь дэлбэлэхгүй яасын. Энэ хүмүүсийн амийг хэн төлөх юм.

Ахмад хүн
Ахмад хүн
2020-07-22 12:56

Хойшдоо сургамж авахаар л аюул болжээ яасан хэнэггүй тэнэг хүмүүс вэ хэлэх үг �##�га уг нь анхааруулсан л байна үхэр монгол

Азулоо
Азулоо
2020-07-22 13:38

Энэ хаха дарсан м�##�нууд �######� тэхүү энэ гэмгүй хүмүүсийн оронд та нар үхэх ёстой бсын заа

Зочин
Зочин
2020-07-22 15:28

Энэ жолооч наша биттгий яв гээд гараараа дохиод байхад туслаач гэж байна гэж бодоод хувиа хичээгсэд дайраад гарч шатаж дээ! Хүн чанаргүй л болсон байна даа бид үйлийн үрээ гэжу!!!

Зочин
Зочин
2020-07-22 18:36

odoo yaaltai bilee dee um sain amgalan boltugai uursduul vhne geed vhtsgeesen

Та бол баатар
Та бол баатар
2020-07-22 23:10

Үнэхээр харамс�##�тай хэрэг гарсан байна үнэхээр уншихад өөрийн эрхгүй нулимас урслаа энэ ахад битий ял оноогоосой тэртээ тэргүй дотороо маш их шан�##�ж байгаа шүү дээ ямар их сэтгэлийн тэвчээр вэ

еееее
еееее
2020-07-23 00:02

зарйм жолооч нар гарцгүй гарж байгаа хүмүүсийг дайрж байх естой гэж ярьдаг жолооч бдаг юм бна лэ

Зочин
Зочин
2020-07-23 14:54

Өгсүүр өөд жижиг машины яндан уйлайсчихдаг. Тэрнээс л г�##� гарсан бх.

Монгол
Монгол
2020-07-23 17:52

маш харамс�##�тай.жолооч бүхэн хэдэн хүний амь нас хариуцаж явж байгаа болохоор,дор бүрээ хариуцлагатай явах хэрэгтэй.бензин асгарсан байхад жолооч нар нэгдэж байгаад,хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авах байсийн

Зочин
Зочин
2020-07-24 11:42

Yamar gaitai n tamhia haysn bol do uneheer haramsaltai yum ene ahad bitgii l buruug uguusui du

Зочин
Зочин
2020-07-26 09:51

ёстой м�##� шиг юмнууд тэнд явж дээ. жолооч �######�уул ганцаараа 2 т�##� руу гарч гүйж хорьж ядаж байх хооронд нөгөө т�##�аас нь давхиад орчихож. томчуудын тэнэглэлд хохирсон хүүхдүүд л хөөрхий

Зочин
Зочин
2020-07-27 09:04

Ene tng sait hugiin ymbe zaawal hen negniig buruutgah gd bdimu 6 huniih n biy muu bga gd yriad bsniig uzeeguimu ymarch yos zuiguima bur lol

Холбоотой мэдээ

Back to top button