СПОРТ

Улсын аварга Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээлээ

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөв. Шүүх хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Тодруулбал, Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгийн “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг хэвээр үлдээж, хоёр дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 22, 2020 22:39

Сэтгэл санаагаар унаад яахав . Бэлтгэлээ эрчимтэй хийж эхэл. Дараа жил 100 жилийн ой шүү . Нэг байтугай түрүүлэх өгөгдөл байгаа шүү . УРАГШАА

Зочин
Зочин
7 сар 24, 2020 17:13

Байхгүй үед нь �##�ь нутгийн бөхчүүд г�##�зуурав

Зочин
Зочин
6 сар 25, 2022 18:21

22 той түрүүлсэн Оюунболд долоо ах харьж яваа Содном, Батсуурь нараас айхдаа допинг хэрэглэсэн гэдэгт та бүхэн итгэх үү! Ерөнхийлөгч нь авилгын хэргээр шоронд суудаг Со нарын шинжилгээнд би лав эргэлзэнэ!

Холбоотой мэдээ

Back to top button