Тун бүдүүлэг юм, Х.Нямбаатар сайд аа
Даваа гарагт /2020.07.20/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн штабт “ажиллалаа”. Штабын шат шатны албан тушаалтнууд сайдыг гүн хүндэтгэлтэй хүлээн авч, нэгэн дуугаар ёслов. Харин шинэхэн сайд тун бүдүүлэг хандлага гаргаж, үүндээ ард түмнээсээ шүүмжлэл хүртэв.
Болсон процессийн дүрс бичлэг сошиал орчинд бий. Хар машинд заларч ирсэн Х.Нямбаатарыг хурандаа нар тосон уулзаж, гар барихыг нь бараг л хүлээж байх юм. Сайд гар утсаар туж ярьж, халаасандаа гараа хийж нааш цааш алхална. Тэгж тэгж гар утсаа зүүн гартаа шилжүүлж бариад, ярьсан чигтээ хурандаа нартай гар барьсан болж байна. Чингээд хөмсгөө зангидаж, эрүүгээ дээш өргөөд улаан хивсээр алхаж өглөө.
Салаа цэргүүдтэй мэндлэхдээ “Амрыг эрье” биш, “Сайн байцгаана уу” гэсэн нь түүнийг цэргийн алба, ёс төр мэддэггүйг илтгэнэ. Цэргүүд “Эрхэм сайдын амрыг эрье” гэж уухайлсанд хэлэх үг нь олдсонгүйдээ хоёр хурандааг тайз руу урина. Тэд нь хөдөлсөнгүй. Ингээд “Дотоодын цэргийн штабт амжилт хүсье” гэж хэлчхээд буучихлаа.
Сошиал хэрэглэгчид түүнийг цэрэгт явж үзээгүй нь илт харагдаж, пээдгэр, биеэ тоосон хандлага гаргаж байна гэхчлэн шүүмжилсээр. Хууль зүйн, дотоод хэргийн сайдын албан тушаалд томилогдчихоод нөгөө нэг хуучны хээхэлзүүр байдлаар биеэ авч явахаа боливол дээр сэн. Штабтай уулзахдаа ч, мэндчилэхдээ ч, төрийн далбаанаас адис хүртэхдээ ч үл тоосон, яавал ч яаг гэсэн байдлаар хандаж байгаа тань тун бүдүүлэг харагдана, Х.Нямбаатар сайд аа.
Сайдын ажил УИХ-ын гишүүн хийж байснаас тань илүү төрийн хүний зангараг, буурь суурь шаарддаг юм.
Г.САНЧИРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ХАШИХ БОЛООГҮЙГ НЬ ХАРУУЛЖ ИЛЧИЛЖ БАЙНА. МЭДЭХГҮЙ БАЙЖ БОЛНО ХОЙШИД ИЙМ ХҮЛЭЭН АВАЛТ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОЧИХДОО ЗӨВЛӨХҮҮДЭЭСЭЭ АСУУЖ МЭДЭХГҮЙ ЗҮЙЛЭЭ МЭДЭЖ АВЧ СУДАЛЖ БАЙЖ ОЧИХ ХЭРЭГТЭЙ.
тэд нь бас цэргийн албанаас арга шалтаг хайж бултсан бацаанууд байгаадаа нөгөө зөвлөх нарангэрэл гуай ядахдаа ахмад хүний хувьд сануулмаарсан
бяруу болоогүй байж бухын гэгчээр хүрэлсүхийн томилгоо нэг иймэрхүү. Удахгүй огцрох засгийн газраа гэж
Төлгөн коммунист
Дүүргийн иргэдийн хуралын даргаа хийж байгаа мэт сайд хүн ийм бүдүүлэг байж яав ч байж болохгүй. Энэ өндөр албан тушаал энэ хүнд хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байгаа мэт санагдаж байна. Утсаар яриад байгаа нь бүдүүлэгийн илрэл
Цэргийн анхан шатны мэдлэг муу
Нусан гоожуурийн үйлдэл.
Нусан буун ч буу
нусан буучгүй нөхөр байна яанадаа
ДОТООДЫН ЦЭРГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ЖАГСАЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ БАЙХАД УТСААР ЯРИЖ ЦЭРГИЙН ӨНДӨР ЦОЛТОЙ ХҮМҮҮСИЙГ ҮЛ ХҮНДЭТГЭН МУУХАЙ Л ХАРАГДАЖ БАЙНА БИЛЭЭ. МАЛЧИН АЙЛД ЗОЧИЛЖ БАЙГАА БИШ ЦЭРГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ САЙН БАЙНА УУ ГЭЖ МЭНДЛЭХ Ч ҮГҮЙ
Ygyg Sain bnuu ch yuwdee
Яанаа үнэн юм уу? ичмээр юмаа. Арай ч дээ төрийн том албан тушаалыг ингэж үнэгүйдүүлж байгаа нь гутааж байна.
Сошиалаар ажлаа явуулдаг нь харагдаж б а! Одоо чи боль оо, төрийн сайд болсон шүү дээ! ЕС ын хамгийн хамгийн буруу сонголт байлаа!
Пээдгэр байх эрхийг паанаг сонгогчид та нар өгсөн заяа чинь тэрдээ Төрийн хүний зангарагыг чанга ярьснаар нь дүгнэдэг монголчуудын эмгэнэл Уул нь ёс зүйтэй оронд бол шууд огцруулах үйлдэл
Үнэн бол үнэхээр гутамшиг
Хэлэх ч үг алга ХҮҮК - ийн сайдууд гэж ийм л нөхдүүд байна даа Ичмээр ч юм шиг
Bid nar songoogui za. Ene ugaasaa luivraar garch irsen. Nowsh yumaa yaatsartsan uls oron iim bdiin be. Hilee neegeeteh endees zailaaad ugie
Хүрэлсүх сайдуудаа ямар сонгон шалгаруултаар авсан нь тодорхой бнаа
Хүлээн зөвшөөрөгдөх болоогүй хүн сайд болжээ. Эрдэм мэдлэгээс гадна биеэ авч явах наад захын соёл суугаагүй хүн байна. Үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн, олны хүндэтгэл хүлээсэн хүн байсан бол ийм үйлдлийг нь хүмүүс уучилна. Гэтэл...
Enr hugchin nyamdorj baatarjav geh metiin undur nastanguud turuus yagaad zailahgui uhen hatan zutgeed uldej bna devshij bn..zaluu uie zaluuvhdad zam tavij uguuch ....dandaa hor hiigeed jiriin irgediin amidralaar toglohgui zugeer l zailaad
Төрийн хүний,тэр тусмаа сайд хүний дэг,ёс жаягийг мэдэх,Нямдорж сайдын хэмжээнд биш гэхэд 60,70%д нь хүрч ажиллах нь чухал шүү.Өөрийнх мэдлийн хүрээнд тусгай үүрэг бүхий байгууллагууд багтдаг учир нарийн дэг журмыг мэдэж,бусдыг хүндэтгэх...
za yahavdee yamar hurandaa bish teb tab hiih yumuu orcin tsagin hunshdeeee toohguieee xaxa
Yanaaa said ingj aldaag jijig zuilees gargaj bolohgui shu
МАНынхан угаасаа ийм л МАНгар байдаг ш дээ
Goojuuruud gomdood bgaa yum uu
Хувийн ямбий Орхон сургуулийг төгссөн боловсрол, мэдлэггүй, хоосон толгойтой биеэ тоосон амьтан. Яаж хувийн инээдмийн хогийн сургууль төгссөн эргүүг Улсын их хурлын гишүүнээр сонгож Сайд болгож байдаг .Барианы шил шиг Намхан үрчгэр Гахай.
энэ нэг юм алба хаагаагүй нөхөр байна даа тэр төрийн албаны хуулинд алба хаагаагүй бол гэх мэтчилэн тунхагласан юу боловоо хууль гуулиа гэдэг болждээ харамсалтай л юм.
Ажлаа мэддэг хүнд нь өгнө үү !
Багачууд "цэнхэр дээлээ өмсөөдөө цэцэрлэгтээ явна даа" гэж дуулж хүмүүжсэн бол өнөөгийн УИХ-ын балчир гишүүд үнэтэй морь, машинаа унаад, үнэтэй гүйлтийн пүүз, үнэтэй гар утсандаа илүү их ач холбогдол өгдөг болжээ...
Монголын төрийн эмгэнэлт инээдмийн цуврал сонголт. Саяхан нэг цүнх баригч, алиалагч, байсан нөхөрт малгай нь томдсон хүүхэд, цол ахадсан бөх, алдар нь ахадсан хүн шиг юм болжээ
Ажлаа мэддэг хүлээн зөвшөөрөгдсөн хүнд албаа өгөхгүй анхнаасаа гаргаж баталсан хуулинд ард түмэн эсэргүүцэж бсан яаж яваад хорвоогын хогон дотроос ийм новш сайд болдог байнаа..Энэ засгын газар богино настай боллоо мордохын хазгай гэж...
teneg novsh bainalee. gar utas n garaas n ogt salj boldoggui ed yum shig bainalee. inder deer ch tas atgaastai baisaar l duussan.
Их л пээдийсэн нөхөр болж дээ
Яг энэ үед нь хурандаа нар жинхэнэ хүндэтгэлийн ёс, шудага ёс гэдгийг үзүүлээд шууд бие бүрэлдэхүүндээ сул зогссх команд өгч тараагаад ёсыг бодон өөртэй нь уулзсан болоод салах байсан юм
Угаасаа юу ч мэдэхгүй, улс төрд орох болоогүй л нөхөр ш дээ. Хүрэлсүх ч гэсэн мэдлэг ур чадварыг биш янз бүрийн холбоо сүлбээгээ харж томилгоо хийсэн нь ойлгомжтой.