НИЙГЭМ

Эмээлтийн товчоогоор тарваганы нойтон тулам оруулахыг завджээ

Манай улсад он гарсаар тарваган тахлын халдварын гурван тохиолдол бүртгэгдэж, нэг хүн тахлын улмаас амиа алдаад байгаа. Гэвч тарваганы мах тээвэрлэсэн зөрчил илэрсээр байна.

Тодруулбал, Архангай-Улаанбаатар чиглэлийн KIA Granbird маркийн зорчигч тээврийн автобусанд үзлэг шалгалт хийхэд таван ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчлийг албаныхан илрүүлж, ЗООНОЗ өвчин судлалын төвд хүргүүлсэн байна.

Мөн Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор иргэн С.Х нь тээврийн хэрэгслээр Эрдэнэт хотоос гурван ширхэг нойтон тарваганы тулам тээвэрлэн явсан зөрчил илэрсэн байна. Одоогоор тухайн зөрчлүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Эмээлтийн товчоогоор тарваганы нойтон тулам оруулахыг завджээ

Тарваган тахлаас урьдчилан сэргийлье

  • Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээллэх
  • Халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах
  • Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх
  • Тарвага агнах өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэхийг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ohinoo
ohinoo
2020-07-24 15:17

идэх нь идээд үхэг орхи цаашаа

Зочин
Зочин
2020-07-24 16:58

Тарвага агнасан, мах арьсыг нь тээвэрлэсэн, хадг�##�сан хүмүүсийг маш их мөнгөөр торгохгүй бол хүмүүс тарваган тахлаас айхгүй, хэнэггүй зангаараа тарвага агнаж идсээр байх юм бна

Холбоотой мэдээ

Back to top button