Нийгмийн

ЦЕГ-аас МҮОНТ-д мэдэгдэл хүргүүллээ

Цагдаагийн ерөнхий газраас “Цагдаагийн албаны тухай” хуулийн 68 дугаар зүйлийн 68.9, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн телевизэд “Пабло Эскобар” олон ангит киног олон нийтэд хүргэхээ зогсоохыг шаардаж мэдэгдэл хүргүүллээ.

Мэдэгдэлд зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа, хар тамхины хууль бус эргэлт, аллага, хүчирхийлэл, авлига хээл хахуулийн гэмт хэрэг зэрэг хууль бус үйлдлийг сурталчилсан, өөгшүүлсэн, гэмт хэргийн замаар амар хялбар аргаар ашиг, орлого олох, гэмт хэрэг үйлдэх, түүний ул мөрийг нуун далдлах аргыг тодорхой дүрсэлсэн уг киног 2019 оны 05 дугаар сар, энэ оны 07 дугаар сард тус тус давтан гаргаж байгаа нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх” зөвлөмжийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.2, “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”, “Олон нийтийн радио телевизийн тухай хууль”, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж, өсвөр үеийн хүүхэд, залуучуудын сэтгэхүй, хүмүүжил, ёс суртахуун, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

12
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
12 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

МОНГОЛ КИНОМОРУУДАА ЭХЛЭЭД ХААЧИХААД ДАРАА НЬ ДЭЛХИЙН КИНО ШИГ КИНОГ ХАА !!! МОНГОЛ КИНОМОРУУД ЖИНХЭНЭ АЛЛАГА ХҮЧИРХИЙЛЭЛ , АМАР ХЯЛБАР АРГААР АМЬДРАХ , ТҮҮХ ГУЙВУУЛСАН ГЭЭД АРАЙ ДЭНДҮҮ ГЭХЭД ДЭНДҮҮ АШИГ ОРЛОГО ХӨӨСӨН НАЙРУУЛГА УР БАЙХГҮЙ

Mongol
Mongol

Сүүлийн үеийн Монгол кинонууд ч бас л нэг үл бүтэх хулгай дээрэм зодоон нүдээн архидан согтуурах гэмт этгээдүүдийн ёс бус үйлдэлийг баатарлаг гавьяа байгуулсан мэт магтан дуулаад л …

Зочин
Зочин

Тоож үзэхгүй байсын одоо нэтээс бүх ангиыг нь үзчдэг хэргээ

Зочин
Зочин

ИНТЕРНЕТИЙГ БАС ХААХ ХЭРЭГТЭЙ ДАНДАА САДАР САМУУН БУЗАР ЗҮЙЛС Л БАЙНА

иргэн
иргэн

37 дугаар зөрлөг, Маш нууц 1, Бодлын хулгайч г.м киногоо зогсоо

Зочин
Зочин

Хүн
Хошин урлагийнханы хогийн кино ой гутмаар ш дээ.

Зочин
Зочин

ЗӨВ ЭНЭ МОНГОЛ КИНОНУУДЫН ЗАРИМ НЬ БИШЭЭ…… ЦУЛ ГЭМТ ХЭРЭГ СУРТАЛЧИЛСАН БАИХЫН……..

Зочин
Зочин

ккк ниргэсэн хойно нь хашхирав Өмнө нь гарч л бсан шдээ

Зочин
Зочин

МАФИЖСАН МАН – ЫНХНЫ ЦААД ҮНЭН ТӨРХИЙГ ХАРУУЛСАН СЕРИАЛ БОЛОХООР ХААЖЭЭ

Зочин
Зочин

Хийх ажил алга уу, үзэл суртал даа биш өөрсдийнх нь тухай харуулахаар сандарсан байх

Зочин
Зочин

Jin emch ubs uz

Зочин
Зочин

телевизийн захирал нинжжамц авгай өөрөө дандаа хууль бус гаж юманд дуртай. энэ киног шүтэн биширдэг

Back to top button