Нийгмийн

Тарваган тахлын улмаас ОХУ агаарын хилээ нээх орнуудын жагсаалтаас Монголыг хасчээ

ОХУ нь өнгөрөгч наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Москва, Москва муж, Петербург, Донын Ростов хотуудын нисэх буудлаас олон улсын нислэгээ сэргээхээр болжээ.

Нислэгт багтах орнуудын жагсаалтад Монгол улс багтсан боловч, тарваган  тахлын дэгдэлт гарснаас үүдэж, жагсаалтаас хасагджээ. Вьетнам, Шри-Ланк улсууд болон тарваган тахал дэгдээд буй Монгол Улсыг уг жагсаалтад багтаасан нь шүүмжлэл дагуулж, ийнхүү шийдсэн аж.

ОХУ-ын агаарын хилээ нээх орнуудын жагсаалтад Их Британи, Герман, Дани, Итали, Нидерланд, Норвеги, Польш, Финлянд болон Хятад, Монгол, Вьетнам, Шри-Ланк улсууд багтжээ.

Гэвч дэлхийн цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, тухайн улс орнуудын нэрс ч мөн өөрчлөгдөх төлөвтэй байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-07-30 10:39

Zovoo zov

Холбоотой мэдээ

Back to top button