Нийгмийн

Д.Нямхүү: Франкфуртын нислэгээр ирсэн сэжигтэй найман иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар ээлжит мэдээ мэдээллийг хийж байна. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

"Долдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид 264 хүний сорьцод коронавирусийг илрүүлэх шинжилгээг хийлээ. Үүнийг задалж хэлэхэд, долдугаар сарын 7-ны өдөр Сөүл-Улаанбаатар ын тусгай үүргийн онцгоцоор ирсэн 179 хүний гуравдахь шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн, ажиглах байранд байгаа 50 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 ачаа тээврийн жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван иргэн байна. Монголд батлагдсан 288 тохиолдол байна. Үүнээс 218 иргэнийг эмчилж эдгээсэн. Эмчлэгдэж байгаа 72 иргэний 64 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байна. Өнөөдөр /2020.07.27/ өглөө ирсэн Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 266 иргэнээс сэжигтэй 4, ойрын хавьтлын 4 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button