ДЭЛХИЙ

Японы хаан ширээг залгамжлах аав хүү хоёр тусдаа онгоцоор аялна

Тавдугаар сард Японы хаан ширээнд ханхүү Нарухито заларсны дараа түүнийг залгамжлах нэг ба хоёрдугаар хүмүүс нь ханхүү Фүмихито, түүний хүү Хисахито нар болжээ.

Наймдугаар сард тэдний гэр бүл Бутанд айлчилж, амрах бөгөөд аюулгүй байдлын үүднээс хоёр залгамжлагч тусдаа онгоцоор нисэх болсныг Токиогийн ордны захиргаа мэдээлжээ.

Шинэ хаан залрахаас өмнө Фүмихитогийн гэр бүлийг аялахад иймэрхүү арга хэмжээ авдаггүй байсан гэнэ. Харин аав, хүү хоёрын хаан ширээг залгамжлах эрэмбэ дээшилсэнтэй холбоотой аюулгүй байдлыг хангах хэрэгтэй болжээ.

Ханхүү Фүмихито ганцаар нисэх бол ханхүү Хисахито ээжийн хамт тусдаа онгоцоор нисэж, Бутанд очсоныхоо дараа хамт байхаар болсон. 12 настай Хисахитогийн хувьд анхны гадаад аялал нь бөгөөд тэрээр өмнөх эзэн хаан Акихитогийн цорын ганц ач хүү юм.

Фүмихитогийн гэр бүл Хималайн бяцхан хаант улсад 10 хонохдоо тус улсын соёл, байгальтай танилцах аж. Адилхан хаант засагтай Бутан улсын хувьд 1986 онд Японтой дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны дээдсийн гэр бүлүүдийн хооронд найрсаг харилцаа бий болжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button