УЛС ТӨР

Гурван яамны ТНБД, зургаан агентлагийн даргыг томилохдоо ГАНЦХАН сонгон шалгаруулалт зарлажээ

ШИНЭ ЗАСГИЙН БҮТЭЦ ДЭЭР ГАНЦХАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАСАН ТАЗ ИЧИГ ИЧИГ

Эрх биш төрт улс юм болохоор уг нь манайх Төрийн албаны томилгоог зохицуулах үндсэн чиг үүрэг бүхий “Төрийн албаны зөвлөл” нэртэй төв байгууллагатай. ШӨХТГ-ыг О.Магнай даргалж байхад алдартай болсон шиг Д.Зүмбэрэллхам ТАЗ-ийг удирдаж байх үед амьтай, чимээтэй, чиг үүргээ хэрэгжүүлэгч газар байв. Д.Зүмбэрэллхамын үед яамдын Төрийн нарийн, агентлагийн дарга нар хамаа бус томилгоо хийж чадахгүй, ТАЗ-өөс айж  “бэмбэгнэдэг” байв. Дараа нь Б.Цогоо томилогдож, мөлийлгөсөн.

Харин МАН 2016 онд сонгуульд ялсныхаа дараа төрийн албаны сэлгээг таатай сайхан хийхийн тулд өнөөгийн дарга Б.Баатарзоригоор ТАЗ-ийг удирдуулахчаа аядсан түүхтэй. Чухам энэ үеэс ТАЗ амьгүй болж, халаа сэлгээ хийгч дарга нарыг айлгадаг том чанараа улам гүн алдсан. Төрийн албаны томилгоонууд Б.Баатарзоригийн ахалж буй ТАЗ дээр биш МАН-ын генсек, сайд, гишүүдийн шахалтаар спикер, ЗГХЭГ, Ерөнхий сайдын өрөөнд л явагддаг болсон.

Уул шугмандаа бол 2016 оны үеийг бодвол Төрийн албаны тухай хуулийг Д.Тогтохсүрэн тэргүүтэй гишүүд шинэчлэн батлуулж, дагалдах дүрэм, журмыг нь чангалсан. Хуулиараа явбал өнөөгийн ТАЗ  Засгийн газар бүрдсэний дараах томилгоонуудад хамгийн хүчтэй нөлөө үзүүлэх байгууллага юм.  Гэтэл өнөө хэр амьгүй, эрх мэдэлгүй, чиг үүргээ хэрэгжүүлдэггүй хэвээр байна.

Инээдэмтэй жишээ дурдахад, шинэ засаг бүрдсэнээс хойш нийт гурван яам, зургаан агентлагийн дарга томилоход ичсэндээ ганцхан Н.Анхбаярын томилгоон дээр л сонгон шалгаруулалт зарлажээ. Тэр нь, ГХЯ-ны ТНБД-ын сонгон шалгаруулалт. Улстөр талаас нь харвал, Ц.Нямдорж сайдын хүүг Төрийн нарийнаар шууд томилсон гэх хэл амыг хаах зорилго төдийгөөр ТАЗ дээр гурав хоногийн хугацаа тавьж, материал авсан нэр зүүжээ.

Хуулиараа бол бүгд сонгон шалгаруулалт зарлагдах ёстой.

“ДАРГА НАРААСАА АЙСАН, ДҮЛГЭНЭСЭН, ТАЛ ЗАССАН, АМИА БОДСОН ХҮМҮҮС

Сонгуулиас хойш ХЗДХ, Соёлын яамны төрийн нарийнууд томилогдсон. ХЗДХ-ийн ТНБД-аар томилогдсон Б.Баасандорж хуулийн шаардлагад нийцэхгүй байгааг ТАЗ нүдээ аньж өнгөрүүлэв. Учир нь, Б.Баатарзориг дарга Х.Нямбаатар сайдаас айгаад тэр. Тэр ч байтугай МХЕГ, ШШГЕГ дээр улаан цагаандаа гарсан Г.Загджав, Т.Гантулга тэргүүтэй “муу хүмүүс” очиход ТАЗ ёс зүйн хэм хэмжээ, удирдлагын манлайлал үзүүлэх чадамжийг нь ч хөндсөнгүй.

Ерөөс сонгуулиас хойших нэг ч агентлагийн дарга дээр сонгон шалгаруулалт зарлах ёстой гэж дуугарахгүйгээр, намаараа л томилгоог нь хийлгэв. ТАЗ-ийг манасан нэр зүүж байгаа Б.Баатарзориг ийм хүлцэнгүй байхаар юун нөгөө Төрийн албаны шинэ хууль хэрэгжих. Хуулиа баталсан гишүүд нь нь ч намын даргаасаа айгаад, зарчмын ганц санал хэлж чадахгүй гөлийж явах жишээтэй.

Ямар ч хүн хийж буй, хийсэн ажлынхаа үр дүнг харж, зөв зүйтэй байлгах гэж дуугардаг. Гэтэл Б.Баатарзориг  дарга өөрөө албан тушаалтайгаа үлдэж л байвал Төрийн томилгоо яаж явах нь огт хамаагүй бололтой. Дөрвөн жил ийм морь унасан толгойгүй хүнээр ТАЗ-өө удирдуулж, төрөө самарсан МАН эдүгээ үйлдлээ дахин давтав.

Нэг мөр ТАЗ-ийн дарга Б.Баатарзоригийн албан тушаалыг бүр байхгүй болгож, хавсран гүйцэтгэгчээр Ерөнхий сайд, МАН-ын генсек Д.Амарбаясгаланг томилбол яг  болохоор. Нэг л их дарга нараасаа айсан, дүлгэнэсэн, тал зассан, амиа бодсон хүмүүс. Хуулиа хэрэгжүүл, томилгоогоо хуулийнх нь дагуу хий гэж нам дотроос хэн ч хэлэхгүй, сануулахгүй, дотоод ардчилалгүй яваа нь МАН-ын өнөөгийн эмгэнэл юм. Ийм улцайж, унжийсан ТАЗ-тэй байхаар Б.Баатарзоригоо бүр чөлөөлөөд явуулсан нь дээр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-30 09:30

Яаг vнэн, eguur браво. МАН бvр арай л бна. ТАЗ бол �##�ь хэдийнээ булшлагдаад RIP болсон шдэ. Сарангэрэл авгай л гэхэд ЭМЯнд 3 жил естой дураараа дуриглаа шд. Хvvхдийнхээ жолоочийг херенге оруул�##�тын хэлтсийн даргаар тавихаас эхэлсэн

Зочин
Зочин
2020-07-30 09:37
Reply to  Зочин

Одоо байгаа ТНБД нь байраа барьца�##�ж зээл аваад, ТНБД болох телберее МАНай терийн хаан болон хатдуудад телсен гэсэн.

Зочин
Зочин
2020-07-30 09:33
Reply to  Зочин

3 жил сайд хийхдээ 5 терийн нарийн сольсон. Терийн нарийныг засгийн газрын тогтоолоор томилдог байт�##� гатан эрдэнэ бол еерее туша�##� гарга�##� томилдог аймаараа. Тэгэхэд ТАЗ бол таг шдэ

Зочин
Зочин
2020-07-30 09:37

Ялсан Намын өмнө ТАЗ жижэгдэнэ дээ ,ямарч арга байхгүй

зочны асуулт
зочны асуулт
2020-07-30 09:49

төрийн �##�баны зөвлөл, сонгуулийн ерөнхий хороо, статистик, архив, стандарт, төв банк зэрэг цэвэр мэргэжлийн "төрөөс"\намаас гэх мэтээс хараат бус, бие даасан байх нэг ш�##�гуур болгож ерөнхийлөгч томилдог байв�##� таарна.

Хэлмэгдэгч
Хэлмэгдэгч
2020-07-30 09:54

Зүмбэрэллхамыг 2013 онд АН х�##�аад оронд нь Цогтоо гээд нэг хэлгүй нөхрийг тавьж төрийн �##�быг бужигнуулсан даа.

Зочин
Зочин
2020-07-30 09:55

Энэ ч ёстой үнэн шүү. Хууль зөрчиж томидогдсон төрийн нарийнууд, агентлагийн дарга нар цаашид ажиллах боломжгүй биш үү. Яаж гарч ирсэн, тэгж унадаг гэдэг үг бий дээ.

Зочин
Зочин
2020-07-30 11:02

Бүүр арай хэтэрлээ. Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын даргад томилогдсон хүн нь жоооохон охин төрд нэг ч хоног ажиллаж үзээгүй тэгээд агентлагийн дарга болоход тавигдах шаардлага хангахгүй шууд би томилогдсон үүрэг гүйцэтгэгч би

Зочин
Зочин
2020-07-30 11:03
Reply to  Зочин

Үүрэг гүйцэтгэгч биш би томилогдсон хүн гээд дан�##�заад юу ч мэдэхгүй хачин охин байна ш дээ Оюун-Эрдэнэтэй явдаг л юм байгаа биз мэргэжлийн хүн тавиач

Зочин
Зочин
2020-07-31 01:56
Reply to  Зочин

pooh, Oyun-erdene gedeg chini emegtei bish yum uu?

Зочин
Зочин
2020-07-30 11:19

Dolignuur ay tal zasagch l shuudee

Зочин
Зочин
2020-07-30 11:41

Баасандорж чинь нямдоржийн хүн хөөе

Зочин
Зочин
2020-07-30 15:30

Намын хян�##�тын хорооны дарга Батбаатарыг тавь. Арай зангарагтай нөхөр.

Наадах чинь юЮу ч биш
Наадах чинь юЮу ч биш
2020-07-30 17:08

Наадах чинь юу ч биш төрийн �##�банд дээд шүүхийн шийдвэр хэргжихгүЙ болсон

Зочин
Зочин
2020-07-30 18:36

Короногийн үед хийгдэж байгаа түр томилгоо гээд хэрэг эрхлэх газраас нь мэдээлсэн байна

Үлбэгэр даргыгаа соль.
Үлбэгэр даргыгаа соль.
2020-07-30 19:28

Баатарзориг Эрчим хүчний яамны ТНБД-ын сонгон ш�##�гаруул�##�тыг будилуулсан. Яагаад гэвэл түүний Засаг даргын орлогчоор нь ажиллаж байсан Дорнод аймгийн харьяат Насантогтох гэгч нөхөр сонгон ш�##�гаруул�##�танд тэнцэхгүй болсон.

Эрчим
Эрчим
2020-07-30 22:56

Эрчим хүчний яамны ТНБД-ын ш�##�гаруул�##�т будилсан гэсэн ийм учиртай юм уу. Насантогтох чинь төрийн �##�банд 4 жил ч ажиллаагүй гэж сонсогдсон. Хуулинд 16 жил гэж байдаггүй билүү.

Зочин
Зочин
2020-07-30 23:51

ЭМЯ-ны ТНБД-н орлон гvйцэтгэгч авгай чинь угийн сурцтай гар шд. ТНБД болгоод егееч, 1 тэрбум тегрег егье гээд л 5-6 жилийн емне гvйж байсан. Лаборторуудыг дарамт�##�ж менге ш@@на. Бу�####�ар толгой гэж олгой

Enkhbayar
Enkhbayar
2020-07-31 01:54

Baatarzorig bol negen tsagt Dornodod Elbegdorjiig yalj uls bolon namdaa garamgai gaviyaa baiguulj baisan yum shuu. Odoo ter gaviyaaniihaa amraltand baigaa yum. Zuv. Don't disturb him.

юу ч гэхэв дээ
юу ч гэхэв дээ
2020-07-31 19:32

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙГ ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА. СОНГОСОН ХҮМҮҮС НЬ ДАНДАА НО ГАРГАДАГ ЮМ ШИГ. ХЭВЛЭЛИЙН БАЙ БОЛЦГООХ ЮМ. ЗГХЭГ НЬ ӨӨРӨӨ ТОМИЛООД ЯВБАЛ ТААРНА. АГEНТЛАГ ЭНЭ ТЭР ШАЛГАРУУЛАЛТАА ӨӨРСДӨӨ ХИЙЧИХ БАЙЛГҮЙ.

zochin
zochin
2020-08-03 08:41

Баатарзориг долдой Төрийн �##�баны зөвлөлийг дампууруулж гүйцлээ. Зүмбэрэллхам даргын үед төрийн нарийнууд агентлагийн дарга нар бэмбэгнээд хууль бус томилгоо хийдэггүй байлаа, түр томилгоо утгаа �##�длаа

Зочин
Зочин
2020-08-03 10:37

Хүрэлсүх л мэднэ ш дээ түр томилсон гэж төрийн �##�баны зөвлөлд хэлж байгаа юм билээ

Зочин
Зочин
2020-08-03 14:17

Энэ гөлөг ААРХАЛ видео дээр тарган Хужаа М.Энхболдын өмнө сөгдөж суугаад л их долигнож байсан дурак мөн байна... Ийм мэдлэг боловсролгүй, бялдага, хулгайчуудаас болж Монгол улс хөгжихгүй байгаа шүү....

санал
санал
2020-08-03 17:22

ТАЗ энэ мэт зөрчлийн т�##�аар хандаад ямарч арга хэмжээ авдаггүй ТАХууль зөрчсөн үйлдэл Татварын ерөнхий газарт болж хүмүүс хохирч байна.

Зочин
Зочин
2020-08-05 09:18

Төрийн �##�баны зөвлөл томилоогүй ээ засаг томилсон түр томилсон гэж хэлж байгаа тийм туша�##� ч бгаа гэсэн Хүрэлсүх хаантай болсоноо мэдэж байна уу хэнээс ч юу ч асуухгүй шдээ хууль мууль хамаагүй шдээ

Холбоотой мэдээ

Back to top button