Сурвалжилга, Нийтлэл

Хоёр хилийн зурваст гацаж, хоёр шөнө хоносон МОНГОЛ охинд...

Тэртээ холын Европоос эх орон руугаа, төрсөн гэр лүүгээ ганцаар, замын унаанд дайгдан тэмүүлэхийнхээ өмнө охин юу бодоо бол...

Түүний фэйсбүүкийг үзлээ. Чех улсын Прага хотод амьдардаг гэхээс өөр мэдээлэлгүй. Аян замд гарсны нь дараах болов уу гэмээр үүргэвчтэй, амны хаалттай нэг зураг харагдана. Царай нь ч бүрэн танигдахгүй аж. Гадаад нэр бичжээ. “Сайн уу. Чат уншаад эргээд хариу өгөөрэй, баярлалаа” гэж бичээд үлдээв. Тэр яг одоо Орос, Монголын хилийн зурвас дээр хоёр дахь шөнөө хонож байгаа.

Чехээс замын унаанд дайгдаж, агаараар биш газраар цөөнгүй орныг дамжин, олон бартаа саадыг туулсаар 25 хоногийг охин үджээ. Хурдаа авсан машины цонхоор гадаах орчин эрээлжлэн харагддаг шиг гялбасан, эрээлсэн 25 хоногийн ард тэмүүлсээр гарахад нь хилийн цэргүүд хөшөө мэт угтаж, “Цаашаа” хэмээн гараараа зангав. Харин охин “Яахав ээ, тэд бол ажлаа л хийж байгаа хүмүүс” гэж хэлээд эерч сууна. 20 хүрэхгүй минут лайв хийгээд түүний сүлжээ тасарсан. Байр байдлаа даруухнаар, хэн нэгэнд уурлаж, гомдоллохгүйгээр, шалтаг тоочихгүйгээр илэрхийлээд тэр цахим ертөнцөөс түр алга болсон билээ.

Тэр Чехэд суралцдаг байсан. Хилийн цаах нь ирснээ ээж, аавдаа хэлээгүй.

Цахимд үзэгдээд өнгөрсөн хойно чинь энд, эх оронд нь олон зүйл эргэн санагдаж, яригдаж, хэлэлцэгдэж эхэллээ. “Монгол морь хүртэл эх орон руугаа гүйдэг юм” хэмээн яриад ард түмнийхээ хоолойг зангируулдаг Ерөнхий сайдтай улс л даа, бид. Чи тийм нэгэн морь, тийм үү?


Бөмбөрцөг дэлхийг коронавирус гэдэг нэг бичилхэн эд донсолгож эхэлснээс хойш монголчууд зөндөө үймсэн. Төр нь бажгадахгүй гэж их л хичээнэ. Хамгийн гол нь хүн амынхаа дунд халдвар алдчих вий гэдэг айдас, тийм хариуцлагыг нэгдүгээрт мэдэрнэ. Гэхдээ хил хаамагц хөлөө тушуулсан олон мянган морьд эх орон руугаа давхих гээд давхиж чадахгүй үлсэн. Тэднийг эхнээс нь тусгай үүргийн онгоц хөөргөн татан авч буй ч одоо цаана нь 10 мянга гаруй морь хүлээгээстэй.

Харин охин онгоц хүлээж суусангүй ээ. Шууд л үүргэвчээ үүрээд ганцаархнаа гарч. Эх орон минь тосоод авна гэж итгээд тэр 25 хоног гүрийсэн байх даа.

“Монгол хилээ хаачихсан байгаа гэдгийг одоо хүртэл мэддэггүй юм уу” хэмээн нэг хүн асууж байна, лайвын үеэр. Тэр шингэхэн хоолойгоор ингэж хариулах юм, “Мэдээж мэднэ. Тэгээд яах юм бэ. Суугаад л байх хэрэг үү. Иргэн нь тэртээ холоос яваад ирэхэд оруулах байлгүй дээ л гэж бодсон”.


“Оруулах байлгүй дээ” гээд горьдоход нь хорьж зогссон цэргүүдийн станц туж тачигнан дуугарч байсан гэх. Буцъя гэтэл нь Оросууд оруулдаггүй гэнэ. “Чи Монголын иргэн биз дээ. Тэгээд яагаад чамайг оруулдаггүй юм бэ” гэж орос талын хилийн албаныхан гайхаш тасарчээ. Гол нь дайгдаж ирсэн замын унаа, ачаа тээврийн жолоочийг нь хүртэл Монголын хилээр оруулсангүй. “Энэ охиныг оруулбал оруулна” хэмээжээ. Учир нь тэд нэг машинд сууж ирсэн. Халдвар чирээд ирэх бүрэн эрсдэлтэй байх.

Охин “Өрөөл бусдад хүртэл лай болчхоод л сууж байна. Жолооч ахыг хүртэл оруулаагүй” гээд үл ялигхан санаа алдана. Уг нь Чех дэх Элчин сайдын яам түүнийг иргэний үнэмлэхээ үзүүлээд л асуудалгүй нэвтэрчихнэ хэмээсэн гэх. Монголын хилээс өөр юу ч түүнийг зогсоогоогүй юм байна.

Үүргэвчээ үүрээд ганцаараа ирсэн охиноо эх орон нь үүдээ дэлгээд угтахад нэг л болж өгсөнгүй. Дүрэм бас журам. Хүйтэн, зэврүүн шөнө тэр хаана хоноглоо бол. “Мишок байхгүй ээ” гэнэ лээ. Магадгүй нөгөө жолооч ахтайгаа, том машиных нь кабинд санаа алдсаар, ямар нэгэн найдвар хүлээсээр үүр цайлгасан болов уу. Дээрээс мэлтийх сар лав Оросынх биш Монголынх харагдсан учраас түүнд хань болсон байж таараа.

Охиныг лайваа хийгээд дууссаны дараа хэдэн тийш утас цохидог ажлаа хийлээ. Эхлээд Гаалийн ерөнхий газар. “Иргэний асуудлыг Хил хамгаалах л мэднэ дээ, миний дүү. Тийшээ утаст” гэж эгчмэд хүн хариулна.

Би Алтанбулагийн боомтын жижүүрийн дугаарыг сурсан юм. Хил хамгаалах ерөнхий газар луу ярилаа. “Мэдэхгүй ээ, мэдээлэл аваагүй байна” гэж нэг эр уурсаад ярьж дуусахаас минь өмнө утсаа салгав. Хил хамгаалахын бас нэг жижүүрийн дугаарыг цуглуулаад залгав. Харин сайн сайхан хүн таарлаа. “Хоёрдугаар сараас хойш гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод буй шүү дээ. Түүнд хил гаалиар хүн нэвтрүүлэхтэй холбоотой хэд хэдэн журам заагдсан. Тэдгээр журмуудаар бол эхэлж тухайн улс дахь консулын газарт бүртгүүлж, зөвшөөрөл авч байж нэвтрэх юм. Тэгэхээр одоо консулын газартаа хандах, эсвэл шууд УОК-т өргөдөл өгөх нь зөв болов уу” гэлээ. Би талархал илэрхийлээд салгав.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг утсаа авсангүй. УОК-ын Шуурхай штабын хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтан бас утсаа авсангүй.


Коронавирус, цар тахал. Гадаадад гацсан иргэд, тусгай үүргийн онгоц. Хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдал. Маскаа зүү, гараа ариутга. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам. Д.Нямхүү эмч, Г.Ууганбаяр хурандаа. Тусгаарлах байр, урвалж оношлуур. Сэжигтэй тохиолдол, шинжилгээний хариу. “Тэдэн хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй ээ”. “Гадаадаас ирсэн иргэд буудлаа голж асуудал үүсгэсэн. Бид ярьдаггүй л болохоос их юм бий, их юм бий”... Сүүлийн зургаан сар монголчуудын хамгийн их сонссон үгс. Хилийн цаана ийм чимээ нүргэлж байгаа, охин минь.

Бас цахимд ийм чимээ ч дуурьсаж байна. “Арай ч дээ, ганц охиныг оруулчхаж болдоггүй юм уу”, “Эвий, ямар их зориг вэ”, “Хоёр дахь шөнөө хонож байгаа юм байна. Хууль, журам ярьсан малнууд аа, одоо нэг юм хэл”, “Тэр охиныг үүднийхээ тамбурт ч хамаагүй хонуулаач. Сэлэнгэд аадар асгарч байна. Орос цэрэг ирээд айлгаж оролдвол яана”. Чиний дуу хоолой элэг нэгтнүүдэд нь хүрсэн.

Нэг хүнийг 8, 10 сая төгрөгөөр үүргийн онгоцоор авчирдаг, бүр тариф ч тогтсон гэлцэх болжээ. Дарга, цэрэг нарын хүүхдүүд хэдхэн цаг тусгай онгоцоор нисээд л эх орондоо ирчихдэг юм билээ. Харин тэр ганцаараа, замын унаа дамжин дамжин ирсэн. Ичээч, алхаад ирсэн охиноо хоёр хилийн зурваст хоёр шөнө хонуулдаг амьгүй албатууд аа.

Өнөөдөр чи эх орныхоо нутагт өлмий хүргэнэ. Тэгнэ гэж итгэж энэ өгүүлбэрээ дуусгая. Чи харих эх оронтой, тосоод авах гэр бүлтэй, өмөөрөх ард түмэнтэй жинхэнэ монгол охин.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
49 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-30 10:03

БЭЭЛИЙН ЧИНЭЭ АМЬТНЫГ БАГТААЧИХ ТУСГААРЛАХ БАЙР АЛГА УУ НОВШНУУДАА

Зочин
Зочин
2020-07-30 10:32

Зоригтой охин! Хаанаасаа ха�##�гач нь гэдэг дээ. Хилийн пост дээр ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл дутаж байна. Өөрсдөө санаачлаад нэг хоёроороо орж ирж байгаа хүмүүсийг тусгаарлах байр бэлдэж болно шүү дээ.

Монгол
Монгол
2020-07-30 10:50
Reply to  Зочин

Тэд тэгэхгүй авилга хээл хахууль авах л юм бодно шүү дээ га�##�ийн түшмэлүүд өөр юм бодохгүй хөө

zochin
zochin
2020-07-30 10:34

Oruulaachee novshnuudaa Jaaxan oxin yamar ix zorig gargaj ter xoloos irsen bna

Монгол
Монгол
2020-07-30 10:48

Үхэж д�##�д орж байв�##� таарах новшийн сайд дарга гишүүд нар өөрийнхөө хүмүүсийг онгоцоор иргэдийн урдуур дайрч авчирчихаад ЭХ ОРОНЫ ЭЗЭНИЙГ НЬ ГЭРТ ОРУУЛАХГҮЙ ГЭЖ ТЭНЭГТЭЖ БАЙНА ГЭНЭ

Зочин
Зочин
2020-07-30 17:45
Reply to  Монгол

Ийм "ёрөөл" яг өөр дээрээ эргээд буучихдаг гэж байгаа шүү дээ хө!

Жагаа
Жагаа
2020-07-30 10:57

Мөнхтүшиг,Ууганбаяр хурандаа нар зовлон ярихаа боль оо иргэд байр, хоол ундны т�##�аар гомдол гаргах эрхтэй, хүрээд ирсэн иргэнээ хурдан шийдвэр гаргаад аваач ээ

Зочин
Зочин
2020-07-30 19:36
Reply to  Жагаа

Uursdiin muu muuhaig darah gesen hudal har medeeg bainga tsatsaj olniig uumuuldeg bhaa. Yahaa aldtsan arhichin sogtuu humuus ochij bn gej uneheer bodohgui l bn shu

Зочин
Зочин
2020-07-30 17:46
Reply to  Жагаа

Наад хүн чинь бас мэдээлэл хийх эрхтэй хүн! Чиний эрх бусдын эрхийг боомилж болохгүй!

Зочин
Зочин
2020-07-30 11:04

Одоо оруулсан байхаа хөөрхийг. Мундаг зоригтой охин. Чи чаднаа ялнаа

Зочин
Зочин
2020-07-30 11:11

Эх нутаг, сайхан монголдоо тавтай морил охин минь

Зочин
Зочин
2020-07-30 11:16

hugiin goshignuur hurandaa ajilaa hiigeech. Uuriinh ni huuhed baisan bol yaaj baih boloo. Tultal ajilladag konsul haa b.aa

Зочин
Зочин
2020-07-30 12:16

Тэр дарга сайд хил дээр байгаа м�##�нуудад сэтгэл зүрх гэж юм байна уу.

Зочин
Зочин
2020-07-30 12:36

Манай сэтгүүлчид адаглаад гаргаа зөв бичичхмээр байгаа юм. "хоёр шөнө хоносон.."

Зочин
Зочин
2020-07-30 14:54

Зүгээр бодит бдлыг бич уянгын Х�##�ил хэрэггүй

Зочин
Зочин
2020-07-30 15:25

Хагас дутуу мэдээ бичих. Бусад нь хошуурч хөөрөх хоёр т�##�руу хуйлрах. Цаг зав юм даа хүмүүст. Өндөржүүлсэн бэлэн байд�##� зарлаад Монгол Орос Хятад бүгд хилээ хаасан байхад ингэж ирж ингэж сенсаацлах шаардлага байхгүй.

Хариулт
Хариулт
2020-08-04 07:39
Reply to  Зочин

Монгол хүн битгий хэл монгол м�##� нутгаа зорьдог юм.Европын орноос нисэж ирэхэд 4-5сая төгрөг оюутан охинд олдох уу.Бяцхан охинийг бүү доромжил.Та бид эхээс гарсан ,эмэгтэй хүний хайр х�##�амжинд өссөн,өөрсдөө охин үртэй хүмүүс шүү

Зочин
Зочин
2020-08-02 18:35
Reply to  Зочин

Цахим орчинд мэдээлэл сайн хүрч байгаа баймаар юм...ингэж мэдэн будилж ирээд ард түмнийг т�##�цуулах хэрэг бна уу.Одол я�##�т ч үгүй иргэнээ оруулах нь ойлгомжтрй...Олон улсын болоод тусгаар улсынхаа хууль дүрмийг зөрчөөд л ирлээ дээ

Зочин
Зочин
2020-07-30 18:23
Reply to  Зочин

Хятадууд орж ирээд л байгаа гээ биз дээ. Чиний хуухэд 2 хилийн хооронд хоновол .Чи бас ингэж суух ууюуны чинь сенсаци

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-07-30 18:08
Reply to  Зочин

Дахиад хэлье : Паспорттай Монгол улсын иргэн эх орондоо ирж оршин суух эрхийг Үндсэн хуулиар олгосон Үндсэн хуулийн за�##�тыг зөрчсөн хууль Монголд бат�##�даггүй, тийм хууль байхгүй. Тэр охиныг оруулаад л хөл хорионд тусгаарлах ёстой.

Зочин
Зочин
2020-07-30 15:37
Reply to  Зочин

Чи ч эмээл дээр ч гарч үзээгүй, эхнэрээсээ өөр даваа даваж үзээгүй амьтан байна даа

авлигачдыг ХАРААД УУР ХҮРЧ БАЙНА
авлигачдыг ХАРААД УУР ХҮРЧ БАЙНА
2020-07-30 17:03

ЭХ ОРНОО ГЭХ СЭТГЭЛЭЭР ТЭР ХОЛООС МОНГОЛОО ЗОРЬСОН ОХИНД БАЯР ХҮРГЪЕ.

Зочин
Зочин
2020-07-30 17:43

ҮОК, ЭМЯ-ны хүмүүсийг, хуваарьтай цагаар мэдээллээ хийсний төлөө буруутгаад байдаг нь ямар сонин юм бэ!
Таг чиг байгаад байв�##� юу гэхийг бас мэдэлгүй дээ!
Санаанд нь таарах ганц ч юм байдаггүй, з�##�уугаараа жилчиж, бусдын ажил төрөлд байнга

Цэцгээ
Цэцгээ
2020-07-30 19:18

Мөнгөтэй наймаачинь явж байсан бол өдийд хэл амгүй оруулчихсан байгаа наадуулчин . автобусны жолооч мөнгө харуулчихв�##� 500 төгрөг замын голд зогсчих гээд байдаг шүү арчаагүй новш оруулаад хилын багны хажууд гудас хаяад өгчихгүй хөөрхииг

Tseel
Tseel
2020-07-30 20:26

Маш их баярлаж б.а сэтгүүлчдээ.20-иодхон настай эмэгтэй хүүхэд шүү дээ. Шөнө хонох гэдэг хамгийн аюултай.хил хавиар бол хүний ан хийсэн араатнууд зөндөө.мөн нөхөр болж сайн хандах хүн ч байгаасай гэж маш их хүсэж б.а

Tseel
Tseel
2020-07-30 20:32

Сайн сэтгэлт жолооч ахад нь амжилт хүсээд та нар минь азтай ерөөлтэйгээр хурдан хил нэвтэрч орж ирээсэй гэж хүсэж б.а сэтгүүлчид маш т�##�архаад

Tseel
Tseel
2020-07-30 20:33

Санасан хэрэг нь сэтгэлёлэн

Tseel
Tseel
2020-07-30 20:34

Сэтгэлчлэн бүтэхийг ерөөе.

Tseel
Tseel
2020-07-30 20:40

Польшид амиа хорлосон 20-од насны оюутны хэргийг дарж б.а гадаад оюутны нөхцөл байдлыг ойлгохыг хүсдэггүй ,архи тамхи авчирч бөөндөх гэж тухайн орныхоо бараа таваарын үнэ ханш энэ тэриыг суд�##�ж тийм юманд цагаа зориул

Tseel
Tseel
2020-07-30 20:43

Даг элчингийн газрын остоолын манаач нар

иргэн
иргэн
2020-07-30 22:28

хөгийн үхээрүүд тэр охиныг яаж буцаад яв гэж хэлж чадаж бнаа ажилаа хийгээч дарганцаруудаа

Zkvygk
Zkvygk
2020-07-31 01:22

Ih mungu avch zuuduguu bolimoor ym naad ochij baigAA humuus chin medeej yahaa aldsan bayn uls turch darga nar bish huurhii ajil mungu oldog ard tumen l baiga olon hun dund bayn mungutei humuus baigaa l baih huurhii ohin tegeed tulchih mung

Зочин
Зочин
2020-07-31 09:22

хилээ манаж буй цэргүүдийн буруу гэж юу байхав дээ. ТЭД хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж байгаа улсууд, хилийн хуулийн шаардлага тавьсан бх. Гол УОК асууд�##�д хурдан шийдвэр гаргах бсан юм.

Зочин
Зочин
2020-07-31 11:44

Ene yereg setgegdel bicheed bgaa novshnuudaa uursdiin ohin ur bn bol yahuu uursdiiguu taviad uzdee iim har amia bodson archaagui baij bhgui ee novshnuudaa 3 han sax huniig zoh chadahgui novshiin tur

Зочин
Зочин
2020-07-31 11:46

Manai neg hamaatan niseh gesen chin 1,500,000 tug nehsen gesen buun avligal

Унгарт буй монголчууд
Унгарт буй монголчууд
2020-07-31 12:32

Монгол охиныг монгол эх оронд нь оруулахыг шаардаж байна.

Guzee
Guzee
2020-07-31 16:12

Erguu yagii tendee y####ndaad bj bhgui

Монгол
Монгол
2020-07-31 17:02

Монголоо гэх сэтгэлгүй ард олны өмчөөс хулгайлч авилга бодсон өмхий дарга түшмэлүүд үхүүл таарна гадны гар мөнгөний боол болсон новшнууд

Бат
Бат
2020-07-31 22:13

Хаанаас ямар монгол гараад ирэв . Чехэд сурдаг оюутан мөн үү. Ер нь мгл хүн мөн үү гэдгийг тодруулж ш�##�гаж тогтоох ёстой . Тиймээс дархан хил хамга�##�ж байгаа хүмүүсийн зөв шүү дээ.

zochin
zochin
2020-07-31 22:14

Xurelsuxee ta yrihaaraa bidnii toloo geed bdg, yg tsagtaa eronhii said ta avilgach, JDU-chin luivarchdiig hamgaaldag.
MONGOLCHUUD bid chamaig demjseneer uneheer aldlaa.CHI UNEHEER YRIJ SURCH, HIIJ ZADSANGUI.

Хилээ хүндэл
Хилээ хүндэл
2020-08-01 04:06

Энэ охиныг хүмүүс баатар болгоод зөвтгөөд байна.
Гэхдээ бас нэг юмыг бодох ёстой
Энэ охин улсын хил ха�##�ттай байгааг мэдсээр байж ингэж дураараа байж болохгүй ш дээ.Бүгд л дуртаы үедээ орон гарна гээд байв�##� хил байхын хэрэг юу байна.

Хариулт
Хариулт
2020-08-04 07:45

Монгол улс гэж байдаг бол ГХЯ гэж байдаг бол цөөхөн монголоо хамга�##�даг юм тэгэж байж монгол оршин тогтнодог юм м�##�уудааТэр Мөнххишиг монгол юм уу орсны консулын газрын дарга юм уу

Ганц хүн
Ганц хүн
2020-08-01 06:21

Хөөрхий дөө жаахан охин монголынхоо хил дээр ирэхдээ ямар их догдлон ирсэн болоо хурдан нэвтрүүлмээр юмаа бас айж өлсөж даарч хөрч л яваа даа тэр засаг минь жинхэнэ утгаараа нүүр царайгаа харуулж болохгүй юм байх даа үр хүүхдүүдтэйгээ зүйр

Зочин
Зочин
2020-08-01 10:33

Хилээр оруулж л таарна шдэ. Тэрхэн хооронд худлаа өмөөрч байгаа дүр эсгэж олон юм хуцацгаахаа боль. Тэр охиныг та нар чин сэтгэлээсээ өмөөрөөгүй. Зүгээр л поопрох сайхан хэрэгсэл бэлэн гараад ирсэн. Сошил сүлжээн донтсон муусайн оркууд.

Зочин
Зочин
2020-08-01 12:08

Чимээгүй оруулчихсан бол юу л гэж ярьж байх болдоо. Хүмүүс өөр өөрсдийн бодлоо бу�####�д тулгахаа больцгооё. Төр хуулийнхаа дагуу ажиллаж л байгаа. Төрд ажиллаж байгаа хүмүүс бүгд бидний адил хүмүүс. Магадгүй таны хамаатан садан ч байгаа.

irgen
irgen
2020-08-01 14:29

Evdej zocson hegshid n heden sar irj chadahgui bhd Su.Batboldin huu.Nymtaishiriin Tselmuun nar oochir dairaad orood ireh uom.Baychuudiin baastai amitad ymar ih erh medeltei uom be.Ard tumnee turuund n harj uzej bgaasai

zochin
zochin
2020-08-01 20:42

Gadni zeel tuslamjiig huuli duremgui hulgailj zavshidag bj huruun chine ohinig hari gazras Uls orno gd irj bhad huuli durem yriad bdg n soinin l um

Бадам
Бадам
2020-08-02 02:28

Аргаа бараад л холоос ирж байгаа!? Хахуульд өгөх мөнгөгүй ядуу зоригтой оюутан охин байна!!??

Монгол ээж
Монгол ээж
2020-08-02 14:05

За уучлаарай,ийм нөхцөлд Монголоос бусад оронд бол та гэртээ өөрийгөө тусгаарлаарай, тавтай морилно уу гээд амьдрах эрхийн картыг нь үзээд оруулдаг юм байна лээ ш дээ.Би яг өөрт тохиолдсон явдлаа бичиж байна л даа.

Холбоотой мэдээ

Back to top button