ЭРҮҮЛ МЭНД

БНСУ-д монгол эмэгтэйг хүчирхийлж, суултууранд нь нууц камер байрлуулсан байжээ

Уржигдар /2020.07.29/ БНСУ-ын мэдээллийн хэрэгслүүдээр үйлдвэрийн даргынхаа бэлгийн хүчирхийлэлд дөрвөн жилийг өнгөрүүлсэн монгол эмэгтэйн тухайн мэдээлэл цацагдсан. Тодруулбал, тус эмэгтэй нь дөрвөн жилийн өмнө гэрээгээр ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-ыг зорьж, нэгэн оёдлын үйлдвэрт ажилд орсон байна.

-МОНГОЛДОО ӨР ИХТЭЙ, БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ТУЛ ТЭВЧЖЭЭ-

Бүсгүйг ажилдаа орсон цагаас эхлэн үйлдвэрийнх нь дарга болох 60 гаруй насны солонгос эрэгтэй түүнд бэлгийн дарамт үзүүлж эхэлжээ. Эмэгтэйн хувьд Монголдоо өр зээл ихтэй, тэрчлэн бага насны хүүхдээ гэрийнхэндээ үлдээгээд очсон тул ажлаасаа халагдах цаашлаад нутаг буцаах вий гэхээс эмээсэндээ тэрхүү дарамтыг нь дөрвөн жилийн турш тэвчиж, дуугүй явсан байна.

Гэтэл нэг өдөр тухайн эмэгтэй, ажилладаг үйлдвэрийнхээ угаалгын өрөөний суултуураас нууц камер олсон аж. Маш их цочирдож, айж балмагдсан тул тэрбээр амьдарч буй дүүргийнхээ цагдаагийн газарт хандаж, тэрхүү камерийг хэн суурилуулсныг олж өгөхийг хүсчээ.

-ХЭРВЭЭ ДАХИАД ХОЁР САР ТЭССЭН БОЛ...-

Цагдаагийн газрын шалгалтаар камер суурилуулсан хүн нь эмэгтэйг хүчирхийлж байсан үйлдвэрийн дарга болохыг тогтоожээ. Улмаар урт хугацааны туршид эмэгтэйг бие засаж байхыг камерийн тусламжтай нууцаар харж байжээ. Хохирогч эмэгтэй энэ тухай хэлэхдээ:

“Миний Солонгост очоод ажилласан анхны үйлдвэр байсан учраас хэл ам гаргах боломжгүй байсан. Суултуурт нууц камер байрлуулсныг хараад анх шоконд орсон. Яах учраа ч олоогүй. Камер байрлуулсан хүнийг үйлдвэрийн дарга байх юм гэж санаагүй. Хэрвээ би яг дөрвөн жил л тэсээд ажиллачих юм бол Монгол дахь гэр рүүгээ буцаад, гэрээгээ дахин сунгах боломжтой байсан. Гэтэл одоо чадахгүй боллоо. Ердөө хоёрхон сар л дутуу байсан юм” гэжээ.

Өдгөө тухайн монгол эмэгтэйг нутаг буцаан, байгуулсан гэрээг нь ч мөн цуцалсан гэнэ. Харин бүсгүйг хүчирхийлсэн гэх солонгос эрэгтэйд торгуулийн арга хэмжээ аваад, сулласан аж.

-БНСУ-Д ОХИД БҮСГҮЙЧҮҮДИЙГ НУУЦААР БИЧИХ "МОЛКА” ГЭХ ХЭРЭГ ОЛШИРСОН-

Технологи өндөр хөгжсөн Өмнөд Солонгост сүүлийн хэдэн жилийн турш нууц камерны бичлэг буюу Солонгосоор “молка” хэмээх хэрэг их гарах болжээ.

Энэ нь эмэгтэй ажилтан болон охид бүсгүйчүүдийн ордог нийтийн бие засах өрөө, хувцас солих өрөөнд нууц камер байрлуулж, бичлэгийг үзэж таашаал авах, насанд хүрэгчдийн сайтад бичлэгийг байрлуулж бусадтайгаа хуваалцах явдал юм. Өмнөд Солонгосын технологийн салбар өндөр хөгжсөн, ялангуяа 50 сая хүн амын 90 орчим хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг нь дэлхийд дээгүүрт орох үзүүлэлт. Гэтэл үүнийгээ буруугаар ашиглах явдал түгээмэл. Тухайлбал, зэрэгцэж яваа эмэгтэйчүүдийн хормой доогуур бичлэг хийх, тусгай тагнуулын камер ашиглаж бие засах өрөө, хувцасны өрөөнд бичлэг хийж интернэтээр тараах төрөл бүрийн аппликэшн, вэб сайтууд бий.

Эх сурвалж: mbc news.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-08-01 00:38

Gemt hereg hiichiheed torguuliad ungurch bgaa yum uu. Gaj dontoi uvgund. Tend elchin saidiin yam gej bna uu

zochin
zochin
2020-08-01 03:42

Undsen huuliin tsetsiin HOSHOGO oos bolj baigaa um Torguuli tuluud boldog bolgoson L###R Hoshnogo

Дуугарцгаа
Дуугарцгаа
2020-08-01 04:11

Нөгөө өгзөг Одбаяр гээд монголоор барьж идэх гээд байсан хүмүүс таг шүү.

Ty merci
Ty merci
2020-08-01 08:01

Yg shalgaad irwel tohiroltsoonl oorchlogdsnoos iudelt bh gj uzrj bn

Зочин
Зочин
2020-08-01 10:09

Солонгосчууд чинь эмэгтэй хүний эрх гэж худлаа орилдог улс юм байна. Бэлгийн чадавхигүй сулр�##�тай эрчүүд л янз бүрийн бичлэг үзэж тааша�##� авдаг гаж зуршилтай байдаг юм гэнэ лээ. Манай улсын ЭСЯ иргэнийхээ эрх ашгийг хамга�##�даггүй юм уу?

Зочин
Зочин
2020-08-01 13:11

Ѳгзѳг шүргэдэгийн хажууд аймаар хэрэг байна даа

Zochin
Zochin
2020-08-01 16:09

Solongos emegtein ugzugt hvrsen gj delhiigeer neg mongoliig onigoo bolgochihood neg muu uwgund gants torguuli uguud sullachihaj bga ym uu. Bolij vz. Uursdiin ch gesen adilhan delhii niitiin shiwshig bolgooch.

Зочин
Зочин
2020-08-01 21:51

Solongosuud ih muuhai humuus baina shu

Холбоотой мэдээ

Back to top button