Нийгмийн
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд хоёр дахиа түрүүлэв

Мэргэжлийн сүмогийн Нагоя башё өнөөдөр дуусаж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр дахиа түрүүлэв.
Маэгаширагийн зүүний 17-гоос босож барилдсан, “Исэгахама” дэвжээний бөх тэрбээр 13 давж, хоёр унаснаар Эзэн хааны цомыг хоёр дахиа хүртэх болзол хангалаа. Тэрүнофүжи цагтаа цалгиж, аваргуудын залгамж халаа гэгдэж явсан хүчтэн. Харамсалтай хүнд бэртлийн улмаас Жонидан зиндаа хүртэл уруудсан.

Улмаар 14 башёгийн дараа дээд зиндаанд эргэн ирж, таван жилийн дараа эзэн хааны цомыг хоёр дахиа өргөлөө. Энэ сарын башёд монгол аваргууд болох Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар бэртлийн улмаас өнжсөн ч Нагоя башёд өөр нэгэн монгол хүчтэн түрүүллээ.
Сонирхуулахад, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн анхны багш нь Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв юм.
bayarlaj baharhaj baina, biye bodoj barildaarai, tom buh bolno gedeg ergelzdeggui shuu.