Сурвалжилга, Нийтлэл

Монгол хэлээр “ярих” эрхээ хасуулсан Өвөр Монгол үрс та бидэнд хандан “хашгирч” байна

Та дуулсан уу. ӨМӨЗО-ны Тунляао хотын 10 жилийн сургуульд энэ есдүгээр сараас эхлэн монгол хэлийг хоёрдогч хэл болгон заана. Хятадын Засгийн газар тийм шийдвэр гаргажээ. Энэ бол хамгийн олон монголчууд оршин суудаг Өвөр Монголын хот.

Адил төстэй үйл явдал 2018 онд, ШУӨЗО /Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орон/-д болсон. Тухайлбал хэд хэдэн нутгийн сургууль уйгаржин бичиг, тод үсгээр хичээллэж эхлээд удаагүй байхад нь улаан туг намируулсан хөрш их гүрэн болиулжээ.

Япон улсын Шизү-Ока их сургуулийн багш О.Цогт news.mn сайтад өгсөн ярилцлагадаа, “Тунляао хот бол ердөө эхлэл” гэх утга илэрхийлэв. Тодорхой яривал жижиг, дагавар үндэстнүүдээ өөртөө бүрэн уусгах алс хэтийн бодлогынх нь нэг чимээгүй алхам тэнд хэрэгжих гэж байна. Өвөр Монголчууд дээр. Бидний нэгэн тасархай.

Дээрх шийдвэрийг эсэргүүцэж Тунляаогийн хэдэн монголчууд гудамд лоозонтой жагссан. Ингэж бидэнд анх мэдээлсэн юм. Харин тэднийг тэр дор нь дуугүй болгох, дахин жагсах, эсэргүүцэх боломж олгохгүй байхаа урд хөрш мэднэ. Тэр жагсаалаас хойш хоёр сар орчмын хугацаа өнгөрч байна. Өнөөдөр Өвөр Монголчуудтай холбогдож, яриа ярилцлага авах бүх сошиал боломж боогдмол. Хятадын нутаг дэвсгэрээс Фэйсбүүк орохгүй. “WeChat”-аа туж тагнуулдана.


“Тэдний дагавар үндэстнүүдээс өөрийн гэсэн хэл, бичигтэй нь цор ганц Өвөр Монголчууд” гэж О.Цогт багш дурдсан байх юм. Уусгах, нэгтгэх бодлогыг хэчнээн бариад ч босоо бичгээ, “Ар Монголчуудаа” гэсэн сэтгэлээ тавихгүй байгаа нь их гүрний хөлийн чигчий хурууг үргэлж загатнуулдаг байж таарна. Одоо Өвөр Монголын бага, жаахан хүүхдүүд монгол хэлээр хичээл үзэхээ байж, хятад хэл дээр төлөвшиж, эрдэм мэдлэгийн далайгаас хутгах нь.

https://www.facebook.com/bird.amarbaatar/videos/2627424397519984/

Хятадын засгийн газрын шийдвэр, Тунляао дахь монголчуудын жагсаалын дараа энд, цахимд хөдөлгөөн өрнөж эхэлсэн. “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагчдын нэг, орчуулагч Б.Баясгалан өөрийн Фэйсбүүк хуудаснаа дээрх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн, давалгаанд нэгдэхийг салбар нэгтнүүддээ уриалсан юм. Уриалга их биш ч багагүй хэмжээнд түгж, үзэл бодлоо илэрхийлэгсэд олширсон.

Фэйсбүүк ашиглах хориотой Өвөр Монголчууд давалгаанд нэгдэж, бичлэг хийн Youtube орчинд ч байршуулах боллоо.

Зэрэгцээд хоёр ч удаа нэр дурдаад буй Шизү-Ока их сургуулийн багш О.Цогт цахимд гарын үсэг цуглуулж эхэллээ. Тэрбээр Өвөр Монголын Ордос нутгийн хүн, монгол хүн. Тунляао хотын бага, дунд сургуульд монгол хэлээр хичээл орохыг хориглосон эл шийдвэрийг эсэргүүцэж, ийн гарын үсэг цуглуулж буй. Наймдугаар сарын 10 хүртэл цуглуулаад, тэр шаардлагаа БНХАУ-ын Соёлын яам, ЮНЕСКО тэргүүтэй хэд хэдэн газарт хүргүүлнэ.

Хөдөлгөөн эндэх хэдэн бичгийн хүмүүс, тэртээ Япон дахь багш тэргүүтнээс ер хэтэрч өгөхгүй, Ар Монголын засгийн газар, эрх бүхий албан тушаалтнууд нь нам эвсэл, улс төр гээд ухаангүй унтаж байх хооронд урд хөрш хөлийн чигчий хуруугаа маажиж эхлэв.


Хачин детектив кино шиг санагдаж мэднэ. Тухайлбал О.Цогт багшийн уриалгыг дэмжиж, гарын үсгээ цуглуулахыг хүссэн Фэйсбүүк дэх постууд устаж эхэлжээ. Дахин шэйр хийе гэвэл нь “You can't share this link. Your post couldn't be shared, because this link goes against our Community Standards” буюу “Энэ линкийг шэйрлэж болохгүй. Учир нь Фэйсбүүкийн бодлого, стандартад нийцэхгүй” гэсэн бичиг гарч ирж байгаа аж.

https://www.facebook.com/Adiyasuren/posts/10158985691004924
https://www.facebook.com/bbayasgaland/posts/4091000977636625
https://www.facebook.com/mumchukhal.burmaa/posts/3474719445893292

Аль олон шэйр авсан постууд нь эхнээсээ устаж гэмээр дүр зураг. “Хятадын талаас” гэж хардахаас өөр яалтай. “Том масс хамарч, үлэмж дуу хоолой дуугарахгүй бол Фэйсбүүк пост мэтийг бол устгана чиг, арилгана чиг”

“Бидний муу сайн Өвөр Монголчууд” гэж хошуу дэвсэхдээ сайн билээ, бид. “Тэд л монгол бичгээ авч, хадгалж үлдсэн юм” гэж уруул унжуулдаг бидэнд Өвөр Монгол үрсийн бачимдах дуун сонсдохгүй байгаа бололтой. Гадаад дотоод бодлогоор мэргэшигсэд, хэл соёлын эрдэмтэд хаана байна вэ.

Сошиал дуулианыг ингэж, тэгж даруулсаар замхарч, бидний нэгэн тасархай үрс хятад хэл дээр хичээл үзэх нь том дүр зургаараа хэр учир зүйтэй явдал вэ, эрдэмтэд ээ. Эрх бүхий албан тушаалтнууд аа. “Монголд эрдэмтэд гэж алга. Хаана байна, гараад ир л дээ” гэдэг “Монсудар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбатын үгийг энд онцлон бичье.

Ар Монголчууд бид өөрсдөө босоо бичгээ гээчихсэн, сэргээх гээд сэргээж чадахгүй тийчилсээр байгаа ард түмэн. Харин соёл тээгч Өвөр Монголын нь олон хүүхдүүд зориудын бодлогоор хэлнээсээ, бичгээсээ хагацахад хүрээд байгаа биш үү. “Монголын далбааг дэвтэр дээрээ зураад цагдаад баригддаг” гэж О.Цогт багш ярилцлагадаа хэлсэн нь эрхгүй эмзэглүүлнэ.

Логик үүднээс харахад Тунляаог л “алдчихвал” Хятад гүрний бодлого цаашид хүчрэгдэхгүй. Тэд өөрсдийнхөөрөө замнана. Магадгүй энэ тэдний хувьд туршилт, үзүүлбэр ч байж болох. Мах цусны тасархай, хэл соёлын үсэрхийгээ өөриймсөн хамгаалж дуугарах цаг энэ мөн.

Жич: О.Цогтын гарын үсэг цуглуулах хөдөлгөөнд энд дарж нэгдээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-03 12:42

Яана даа Өвөрмонголчууд, шинжааны уйгаруудын араас ч орлоо доо?!!!

Зочин
Зочин
2020-08-03 21:20

Монгол улсын иргэд Хятадын элчин сайдад эсэргүүцсэн бичиг өгөх хэрэгтэй

Zochin
Zochin
2020-08-04 01:19
Reply to  Зочин

Chi odo hen be . Tom tom baagaad ooriigoo yaay gej bj. Zugeer l urdah bantangaa chimeegui gudar

Зочин
Зочин
2020-08-03 21:51

Их Гүрний дээрэнгүй бодлогыг бид дийлэхгүй байж мэднэ. Гэхдээ тэмцэх ёстой, зүгээр сууж байгаад хэл, бичгээ �##�дах учиргүй. Ядаж л Өвөр монголчууддаа сэтгэлийн дэмжлэг үзүүлэх ёстой

Zochin
Zochin
2020-08-04 14:03
Reply to  Зочин

Түүхэнд хэн их гүрэн байсан юм ! үзээрэй. Монголчууд дэлхийг эзэгнэж явахад, ялах бүрт тэд одоогийх шигээ тооны хувьд их л байсан. Удагүй ээээ Хараарай МОНГОЛ ЯЛААД ГАРЧ ИРНЭ

Үнэн
Үнэн
2020-08-04 06:44
Reply to  Зочин

Бид нар дотооддоо байгаа хужаагийн эрлийзүүдээ дийлэхгүй толгой дээрээ гаргаад авилг�##�д идэгдэн доройтож байж Өвөрмонголчууддаа тус�##�ж чадах уу? Ар өвөр монголчууд хоёул хятадуудад дарлуулж байна даа. Гэвч АНУ, Япон, ЕХ туслах байх.

Зочин
Зочин
2020-08-03 23:13

Хятадын элчингийн өмнө жагса�##� хийвэл ямар вэ? Тэгээд дэлхий нийтэд зураг, видео цацв�##�?

urikhan
urikhan
2020-08-09 19:23
Reply to  Зочин

demjij bna. naad sanaagaa fb edr deer postlood, shareleed, humuusee tsugluulaad hiiwel hiij bolno shd

Зочин
Зочин
2020-08-04 00:56

Demjij bna, Hyatad uls hel soeliig hyahaj havchih esgui!

Zochin
Zochin
2020-08-04 01:18

Oorsdiigoo yaay gej bj bitgii eliircgeegeed bgaarai tasnuus zugeer. Neg uls dotroo yaah ni ta nart padgui. Muugaa medehgu bas haa hamaagui suliaarcgaaj bdgiin. Naadh chin zugeer odoon hatgalga niigmiig turhirah gej oroldoj bgaa carai hezee

Zochin
Zochin
2020-08-04 01:21

Ziaaa manai uhernuud moorcgooj bnu. Ta nart er ni delhiin asuudal ymar padlii bnaa. Oorsdoo afrikiin haltaruud bolcgoochihood. Hench yuch bish yum bjiiij buur tom tom bulterhiimaa

Зочин
Зочин
2020-08-04 02:54

Hyatadiin elchin saidin uudend jagstsgaay! Haana baina ter hyatdiig uzen nyadaad baisan nuhdyyd

Зочин
Зочин
2020-08-04 02:57

Mongold neegdsen ene olon surguuliudiig eserguutsej haalgah heregtei mongolchuudaa. Mongoloos uur ulsad hyatad dund surguuli baihgui. Baisan ch tend hyatad huuhduud n l surdag

Зочин
Зочин
2020-08-04 13:58

Тун удахгүй хятад газрын хөрснөөс арчигдна. хятад улс! МОНГОЛ улсыг! оролдох мэрэх тусам өөрийнхөө улсын доройтол задр�##�ыг хурдасгах болно! Түүхэнд дандаа л тийм байсан!

urikhan
urikhan
2020-08-09 19:21

kazakuud oor uls orond bgaa tsusan toroluudee oorsdiin gazar shoroon deer ir amidarch bolno ge bhad mnai hed owor mongolchuudaa oruulah setgelgui. ireed irgenii unemleh awkej heden jil notsoldwoo. odoo boltol bdgui shuu

Ззз
Ззз
2020-09-16 10:03

Сэтгүүлч нар нь ийм б�##�ай зүйлд хүмүүсийг турхираа болиосой. Хятад доторх соёлын асуудлыг энд дэвэргээд байх юм. Манай Монгол улсын бичиг өв уламжл�##�ыг няцаасан биш дээ. Өвөрмонголчууд бол хятадаасаа дор заваан хүмүүс шүү. Хятадад очоод сураггүй бологсод бүгд өвөрмонголын гараар орсон бгаа шүү. Хазгай муруй хэлдэг монгол яриагаар хэл мэдэхгүй монголчуудыг шоглоод. Тэр чигтээ хятад болоод уусв�##� таарна.

Холбоотой мэдээ

Back to top button