Сурвалжилга, Нийтлэл

THE GUARDIAN: Монгол эмэгтэйг “Коронавирус тараасан” хэмээн буруутгаж, метронд шүхрээр цохижээ

Их Британийн “The Guardian” цахим сэтгүүлд Унгар улсад гацсан монгол оюутнууд ханджээ. Тэдний мэдээллийн дагуу “Монгол улс иргэддээ хилээ нээхгүй, нэвтрүүлэхгүй байна” гэсэн утга бүхий нийтлэл бичсэн байна.

Нийтлэлд Унгарт боловсрол эзэмшихээр явсан Оюунаа, Пүүжээ нарын түүх, хэлсэн үгийг иш татан оруулжээ. Тухайлбал Пүүжээ энэ хавар төгсөж, эх орон руугаа буцах учиртай байсан ч цар тахал гарсны улмаас Монгол Улс хилээ хаасан. Харин түүнийг эх оронд нь ажлын байр нь хүлээж байсан аж. Өнөөг хүртэл тэр Унгарт буй юм байна.

Цаашлаад гадаадад гацсан монголчуудад эх орондоо ирэх цор ганц арга зам буй нь тусгай үүргийн нислэг гэж нийтлэлд онцолсон байна. Энэ талаар: “Гэвч эл нислэг Европын чиглэлд сард нэг л удаа хийгдэж байгаа. Франкфурт эсхүл Истанбул руу. Үүний дээр тийз нь үнэтэй. Хүмүүс эх орондоо очсоноос хойш 21 хоног тусгаарлагдах бөгөөд тусгаарлалтын зардлаа ч өөрсдөө төлнө” гэж бичжээ.

Мөн онцлоход, уг нийтлэлд манай улсын нөхцөл байдлыг Газын зурваст гацсан Палестинчуудтай адилтгасан байх юм. Өөрөөр хэлбэл Египет-Израилийн бүслэлтээс дайжин Газын зурваст амьдарч буй палестинчууд аль нэг талын хил рүү нь нэвтрэх боломжгүй, хаалттай байгаа нь ихээхэн хүндрэл учруулж буй юм.

Эцэст нь тусгай үүргийн нислэгийн хуваарьт багтахын тулд тодорхой хэмжээний авлига өгдөг гэх асуудал ч яригддаг талаар бичсэн байна. Нөхцөл байдлын талаар тодруулахаар “The Guardian” сэтгүүлийн редакц Монгол Улсын ГХЯ-руу хандсан ч мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Унгарт гацсан Пүүжээгийн хувьд өдөр хоногууд тун хүндхэн өнгөрч байгаа аж. Эхэндээ зоогийн газарт зөөгчөөр ажиллаж байсан ч одоо ажилгүй болжээ. Нэг удаа түүнийг метронд явж байхад нь ази төрхтэйн улмаас гадуурхаж, нэгэн эмэгтэй түүнийг шүхрээр цохиж, “коронавирус тараасан” хэмээн буруутгажээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-04 11:19

Ene ymar teneg huuhduud ve Eh oron n bolomjooroo ajillaj bhad yasan uhamsargui ym be Tusgaarlaltin zardlaa uursduu tuluhgui yah ym Eh ornoo i gej muulaad yu olj dolooh gesiim bol

иргэн
иргэн
2020-08-04 11:31

Энэ 2 хүүхэн "дайны" үед эх орныхоо нэр хүндийг унагаасан ажиллагаа явуулжээ.

Zochin
Zochin
2020-08-04 12:01

hurdan avaach urin dulaan tsag baina UOK nereer denduu hund surtaltai baigaa

Зочин
Зочин
2020-08-04 17:24
Reply to  Zochin

naanaa gomboorood daldar

Зочин
Зочин
2020-08-04 12:08
Reply to  Zochin

buh humuusee neg dor ni avchrah ni ih hundreltei shuudee.Tusgaarlagdah bair emch suvilagch taria ntr gl baahan homsdoltoi bolood dotroo aldagdchihval enenees ch olon humuus zovno shuudee

Хариу
Хариу
2020-08-04 13:14

Худлаа зүйл ярихаа болих хэрэгтэй. Монголд ажлын байр хүлээж байна ч гэх шиг. Хахууль нэхдэг эсэхийг бүү мэд. Харин вирус ихтэй орноос Монголд ирүүлэх хэрэггүй. Тэндээ байг

hdhsh
hdhsh
2020-08-05 01:34
Reply to  Хариу

uhej dald orooch ps#aa min gaddad amidral uneheer hetsvv bain

Хутагт
Хутагт
2020-08-04 23:30
Reply to  Хариу

3-5сая төгрөг хахуульд
авч байгаа нь үнэн

иргэн
иргэн
2020-08-04 17:21

Мэдээнийхээ гарчиг өгөх, сонгохдоо анхаарч баймаар байна шүү, анхаар�##� татахын тулд хамаагүй нэр өгч болохгүй ээ

Зочин
Зочин
2020-08-04 18:08

Ганц эх орон чин биш дэлхийн бараг бүх орон хилээ хааж нислэгээ зогсоосон гэдгийг эд нар уншаагүй юм уу. Харин онгоц нисгэж авч байхад т�##�арх�##� илэрхийлэхийн оронд гадаадын сэтгүүлд хандах нь муухай даа. Унгарт голдуу сурахаас яваад үлдээ.

Зочин
Зочин
2020-08-04 18:10

Унгарт голдуу сурахаар яваад төгсөөд ажил хийдэг гэж сонссон доо. Эх орноо битгий муул харин хайрлаж яв

Зочин
Зочин
2020-08-05 02:14

Iim nowshiin ym niitldeg ymar dvvrtswn site we.. ahhahahah. Eniig niitelsen m#laa halaac

Холбоотой мэдээ

Back to top button