НИЙГЭМ

Л.Амбасэлмаа: 441 шинжилгээний сорьцоос коронавирус ирээгүй

Өнөөдөр /2020.08.06/ ЭМЯ-наас ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй хамтарч шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа:

“Өчигдөр нийт 441 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Тэднийг задалж хэлбэл:

  • Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэд
  • Тусгаарлах байранд байсан 53 иргэний давтан
  • Сувилалд шилжсэн есөн иргэний давтан
  • Эмч, эмнэлгийн 13 ажилчид
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч зэрэг болно” гэлээ.

Мөн, “Харин 16 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Тэд дараагийн шатны буюу сувиллын ажиглалт, хяналтад гарна. 14 нь энхийг сахиулагч дайчид бол хоёр нь энгийн иргэн байна” гэлээ. Үүгээр манай улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 293 ба үүнээс 260 нь эдгэрчээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button