НИЙГЭМ

Төмөр хашаа руу унаж, баруун хөлөө нэвт сүлбүүлжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны “Орхон”-ы 8 дугаар гудамжинд “Зэндмэнэ суварга” ХХК-ийн харуул согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ харуулын байрнаасаа гарч байгаад төмөр хашаа руу унаж баруун хөлөө хашааны төмөрт сүлбүүлсэн байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 21:30 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 4.5 км зам туулан 21:37 цагт очиж нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б /57 настай, эрэгтэй/ 2 метр өндөр тулгуур дээрх харуулын байрнаас төмөр хашаан дээр баруун хөлөө нэвт хатган унасан байсныг эсэн мэнд аварч НЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button