Нийгмийн

ШҮҮХИЙН ШИЙДВЭР: "Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг долоон жилийн хорих ялаар шийтгэв

Өчигдөр /2020.08.06/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж, шүүхээс түүнийг "Номин Холдинг” ХХК-ийн захирал Ш.Баярсайханаас 20 тэрбум төгрөг залилсан хэмээн үзэж залилангийн үйлдэлд нь 5 жил, мөнгө угаасан үйлдэлд нь 2 жил, нийтдээ 7 жилийн хорих ял оноов.

Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт:

“Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 13.30 цагт товлосон байсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2020-08-07 08:43

2 hunii tuhai ehleed nergui 1 hunii asuudlaar tugsgusun bolohoor yu gej oilgomoor yum be dee

иргэд олон түмэн
иргэд олон түмэн
2020-08-07 11:22

Энүүнийг шийтгэсэн нь яамай,тэхдээ хохирол төлүүлээгүй бас өдий болтол ял завшуулаж ирсэн нь харамс�##�тай

Зочин
Зочин
2020-08-08 11:05

Энэ хүн маш их хөрөнгөтөй 20-н тэрбум мөн хөгжлийн банкнаас фортунатай хуйв�##�даж авсан долларын зээл гээд их юм бий бүгдийг нь төлүүлж хөрөнгийг нь хураагаад сул үлдээ.

Холбоотой мэдээ

Back to top button