Нийгмийн

Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 2020 оны эцэс хүртэл сунгав

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2020.08.07/ ээлжит бус хурлаа хийж, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Тодруулбал, хэрэглээний зээлийн хугацааг сунгахаар болсон талаар Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа дараах мэдээлэл өглөө.

"Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийн улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг дуустал хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. Хэрэглээний зээлийн төлөлтийг сунгаснаар тухайн хүний санхүүгийн байдал хүндэрсэн бол энэ олгож байгаа боломжийг ашиглаж, өөрийнхөө өрхийн санхүү дээр ирж байгаа дарамтаа зөөллөх, хэрэглээгээ тодорхой түвшинд хадгалж үлдэх бололцоо олгогдож байгаа. Нөгөөтэйгүүр ерөнхий эдийн засгийн төлөв байдлыг харах юм бол нөхцөл байдал сайнгүй байгаа дүр зураг харагдаж байна.

Өөрөөр хэлбэл эдийн засгийн уналт энэ оныг дуустал үргэлжлэх төлөвтэй байна. Ялангуяа хоёрдугаар улирлын сарын тоонуудыг харахад бидний төсөөлж байснаас зарим салбарууд дээр хүлээлтээс муудсан байгаа. Нөгөө талаасаа төлбөрийн тэнцлийн үр дүнг авч үзэхэд 670 орчим сая долларын алдагдалд орсон байгаа. Үүнд нөлөөлж буй гол орлого бол экспортын орлого. Эхний зургаан сарын байдлаар нийт 17 хувийн агшилттай байна. Хэдий тийм ч алтны экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлттэй байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-08 00:09

ц�##�ингийн зээл олгох хугацааг ядаж 48 сар болгочихож болдоггүй юм байхдаа

Чой
Чой
2020-08-08 07:35
Reply to  Зочин

Харин тиймээ. Өмнө нь бага багаар сунгаад зохицуулж болоод бсан одоо бүүр хэцүү бнаа. Ядаж 36сар болгоочээ.

Холбоотой мэдээ

Back to top button