УЛС ТӨР

С.Амарсайханы балгаар эхнэр, нөхрийн бизнес “Найрамдал”-ын хашаанд бохирын цооног ухах хүртлээ цэцэглэсэн үү

“Найрамдал” зусланд хууль бусаар олгогдсон газруудыг буцаан авч, цуцална гэх сүржин мэдэгдлийг албаныхан тэр дундаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хийж байв. Харамсалтай нь хууль бус газар олголтын асуудал өдгөө хүртэл цэгцэрч, шийдвэрлэгдэж амжаагүй болохыг бид доорх мэдээллээр өгүүлэх болно.

Тодруулбал, найрамдал хүүхдийн зуслангийн хашаан дотор “Шинэ хужирт” гэх эрх мэдэл бүхий компани сувилал барьж байгаа аж. Эл компани тус зуслангийн хашаан дотор сувилал бариад зогсохгүй сувиллынхаа бохирыг цутгах нүхэн цооногийг хүүхдүүдийн тоглоомын талбайн яг хажууд ухсан байна. Уг нь “Найрамдал” зуслангийнхан бохироо өөрсдөө ч хашаандаа хуримтлуулдаггүй. Зориулалтын шугам татаж, хашаанаасаа гадуур зайлуулдаг аж.

Улсын тусгай хамгаалалттай газарт сувилал барьж, улмаар хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд тоглох эрхэнд халдаж заналхийлж байгаа эл компанийн талаар бид сурвалжилж үзлээ.

-НАЙРАМДАЛ ЗУСЛАНГИЙН ХАШААНД СУВИЛАЛ БАРЬЖ, БОХИРЫН ЦООНОГ УХСАН КОМПАНИ ДӨРВӨН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧТЭЙ-

5660483 регистрийн дугаар бүхий “Шинэ хужирт” компани нь 2012 оны арванхоёрдугаар сарын 27-нд үүсгэн байгуулагджээ. Тус компани нь барилгын материалын худалдаа, үсчин, гоо сайхны худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад худалдаа, цайны газар гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлжээ. Захирлаар О.Цэцэгбал гэх иргэний нэр бүртгэлтэй байгаа юм.

Харин Opendatalab.mn нээлттэй мэдээллийн сайтад “Шинэ хужирт” ХХК-ийн хувь эзэмшигчдээр доорх хүмүүсийн нэр бүртгэлтэй болохыг тодорхой харж болно. 

  • Т.Пүрэвхатан /Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаярын эхнэр/
  • С.Энхцэцэг /ГХЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга асан, ХОМ-доо энэ компаниа мэдүүлээгүй/
  • О.Цэцэгбал /Эл компанийн гүйцэтгэх захирал нь бөгөөд Өвөрхангайд Сэмжид Хужирт гэх сувилал ажиллуулдаг/
  • Ц.Ганболд /Ховд аймгийн цагдаагийн газар нэгжийн даргаар ажиллаж байсан/

-С.АМАРСАЙХАНЫ ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИД ЭХНЭР НЬ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ ХИЙЖ, НӨХӨР НЬ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛОГДОЖ БАЙЖ-

Хувьцаа эзэмшигчдийн дундаас нэг хачирхалтай сэжим гарч ирж байгаа нь Т.Пүрэвхатан гэх эмэгтэйн нэр. Эл эмэгтэй Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Хэнтий аймагт нэр дэвшин өвдөг шороодсон юм. Т.Пүрэвхатан нь С.Амарсайханы хамаарал бүхий гэгддэг “Оюуны Ундраа” компанид Бизнесийн зөвлөхөөр ажиллаж байсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ам уралдан бичдэг. Тэрбээр Аж үйлдвэрийн яамны хэлтсийн даргаар ажиллаж байсан ч “газрын” гэх хэргээр баривчлагдаж байсан түүхтэй нэгэн юм.

Түүний нөхөр Б.Ууганбаяр нь Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалтын хөгжлийн газрын даргаар ажиллаж байгаад сонгуулийн өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн. АН-ын гишүүн, Газар зохион байгуулагч мэргэжилтэй Б.Ууганбаярыг С.Амарсайхан хотын дарга байхдаа буюу 2019 оны зургадугаар сард Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалд томилжээ. Улмаар 2020 оны тавдугаар сарын 15-нд үүрэгт ажлаас нь С.Амарсайхан өөрөө чөлөөлсөн байдаг.

-НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР БОЛСОН НӨХӨР НЬ ЭХНЭРИЙНХЭЭ ХУВЬ ЭЗЭМШЛИЙН КОМПАНИД НАЙРАМДАЛД СУВИЛАЛ БАРИХ ГАЗРЫН ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН ҮҮ-

Эхнэр нөхрийн аль аль нь хотын дарга С.Амарсайхантай холбогдох сэжимтэй. Хотын даргатай холбоотой эхнэр, нөхөр хоёр ямар эрхтэйгээр Найрамдлын хашаанд газар авч, сувилал бариад зогсохгүй бохирын цооног ухтлаа томрох болов.

Доорх баримтаар, Нийслэлийн Ерөнхий архитекторын ажлын албаны 2019 оны зургадугаар сарын 10-ны өдрийн хурлын дүгнэлтээр Шинэ хужирт ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 1дүгээр хороо, Найрамдал зуслангийн зүүн хойд талд рашаан, сувиллын зориулалттайгаар 0.28 га газрыг олгохыг зөвшөөрсөн нь тодорхой харагдаж байна.

Нэг ёсондоо Т.Пүрэвхатаны нөхөр Б.Ууганбаярын томилогдон ажилласан Нийслэлийн Ерөнхий архитекторын газар нь эхнэрийнхээ хувь эзэмшдэг компанид газар олголтыг зөвшөөрчээ.

Т.Пүрэвхатан нь 2019 оны хоёрдугаар сарын 14-нд “Шинэ Хужирт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ 2019 тавдугаар сард газар олголтыг цуцлах “тэмцлээ” эхэлсэн байдаг. Л.Оюун-Эрдэнэ тэмцлээ эхлүүлээд ч Т.Пүрэвхатан нарын хувь эзэмшдэг компаниас Найрамдал зуслангийн газрыг авч чадаагүй юу, авахыг хүсээгүй юу.

-“НАЙРАМДАЛ” ЗУСЛАНГИЙН ХАШААНЫ ХААЛГААР НЭВТРҮҮЛЭХГҮЙ, АСУУДЛЫГ НУУЦЛАВ-

Манай сэтгүүлч зураглаачийн сурвалжлах баг газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, мэдээлэл бэлтгэхийг зорьсон. Улмаар манай сэтгүүлчдийг Найрамдал зуслангийн хашаанаас дотогш нэвтрүүлэхгүй, тухайн газар очихыг хориглож асуудлыг биднээс ихэд нууцалсан юм.

-ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙГАА, УДАХГҮЙ НЭГ ШИЙДВЭР ГАРГАНА ГЭСЭН ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА-

Найрамдал зуслангийн оршин суугчдын дундах мэдээллээр бол тухайн бохирын цооног ухсан газрыг төрийн байгууллагууд очиж шалгаж байгаа аж. Тухайлахад, АТГ, Мэргэжлийн хяналтын байгууллага, Нийслэлийн засаг даргын тамгын газар зэрэг байгууллагуудын төлөөлөл ШАЛГАЛТ хийжээ. Удахгүй нэгдсэн шийдвэр гаргаж, асуудлын нэг тийш нь шийдвэрлэх төлөвтэй байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
2020-08-11 09:18

энэ АВЛИГАЧДЫГ ЯАНА ДАА Нөгөө газар олголтыг зогсоолоо гэдэг нв жүжиг байсан байна.

Путины хамаатан
Путины хамаатан
2020-08-11 10:59

Амарсайхантай хүчээр холбох гэж оролджээ. Жишээ нь би путиныг танина. Охинтой нь нэг ангид сурч байсан гэвэл намайг путины хамаатан болгох нь л дээ. Шчааваас... хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд үнэхээр ой гутам болж байгаа нь энэ байх даа.

Дамба
Дамба
2020-08-11 12:13

Энэ бол цагдаагийхан холбогдсон том хэрэг шүү

Зочин
Зочин
2020-08-12 00:42
Reply to  Дамба

Хужирт өвөрхангай

Зочин
Зочин
2020-08-11 12:37

Уйддагымуу яадгым энэ сайтанцар

Zochin
Zochin
2020-08-11 17:47

Shudraga durtei Umhii avilgachid iig buudval raarana

Nary
Nary
2020-08-15 11:52
Reply to  Zochin

Naad chinl ih hurlin gushuun saya bolson zavhanaas ner devshsen nogoo bohlin ehner bish bgas sain shalgah l heregtei yum bna daa

Эгүүр
Эгүүр
2020-08-11 20:55

Зүгээр л шантааж бн болио ийм сэтгүүл зүй байх ч гэж дээ арай арай

нөгөө л хэд
нөгөө л хэд
2020-08-12 07:39

ийм л хүмүүс шүү дээ, та нарын итгэж сонгоод байдаг хүмүүс чинь

Зочин
Зочин
2020-08-17 10:07

АН чинь МАН тайгаа түрийвч нэгтэй гэж ярьдаг үнэн юм байна. Пүрэвхатан Орон нутгийн сонгуулийн дараа Нийслэлд нэг газрын даргаар очихоор тохирсон гэдгийн учир Хэнтийн сонгуульд МАН-ын т�##�д үйлчилснийхээ хариуг авч байгаа юм байна.

Зочин
Зочин
2020-08-17 14:58

Б.Ууганбаяр түүний цүнх баригч одоо ГЗБГЗЗГ ажиллаж байгаа А.Сумъяаг ш�##�гах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button