НИЙГЭМ

Иргэд тээвэрчдийн АНХААРАЛД

Энэ оны наймдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий болон Төв аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо үргэлжлэн орох тул мэргэжлийн байгууллагуудаас өгч буй анхааруулга, сэрэмжлүүлгийг сайтар дагаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Наймдугаар сарын гол мөрний сарын дундаж урсацын хэмжээг олон жилийн дундажтай харьцуулвал Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Сэлэнгэ мөрний эхэн хэсэг Хэнтэй нуруунаас усжих Сөгнөгөр, Алтайн нуруунаас эх авах Ховд, Булган зэрэг голуудын хувьд 10-40 см ахиу байна. Харин Орхон голын нийт уртын дагууд, Хөвсгөлийн уулсаас эх авах Эг, Дэлгэрмөрөн, зэрэг голуудын хувьд олон жилийн дундажаас 10-60 см бага бусад голуудын хувьд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Гол мөрний усны түвшин хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэн үерийн түвшинд хүрч, цөөхөн хоногоор үерлэж болзошгүй ба түр зуурын аадар борооны улмаас хуурай гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой.

Иймд гол мөрний сав газарт нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж, хуурай сайр, гуу жалгын  ойролцоо болон ам тосон бууж суурьшихгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button