НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: Дарьганга хийцийн мөнгөн эдлэлийн "Нандин өв” үзэсгэлэнг нээнэ

Улаанбаатар | Долоодугаар сарын 19-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Рамада” зочид буудалд “Монгол, Солонгосын хүүхдийн мэс засалчдын анхдугаар симпозиум” болно. Утас: 99105130, 99010706

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд НОСК-иас түрээсийн орон сууцанд орох иргэдийн бүртгэлийн талаар мэдээлнэ. Утас: 70006953, 88104671

11.00 цагт Монголын үндэсний музейд Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалж буй Дарьганга хийцийн мөнгөн эдлэлийн "Нандин өв” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 70110913, 90909617

11.00 цагт ХХААХҮЯ-нд Мал эмнэлгийн ерөнхий газраас орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэх ажлын талаар мэдээлнэ. Утас: 88087892

11.20 цагт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн III хэлтэст тус хэлтсийг үүсгэн байгуулсны 5 жилийн ойн хүндэтгэлийн ёслол болно. Утас: 96686335

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Үндэсний аюулгүй байдал” судалгааны төвөөс "Үндсэн хуулийн өөрчлөлт Монголын тусгаар тогтнолд халдлаа” сэдвээр мэдээлнэ.

14.00 цагт УДБЭТ-т Мэдээлэл харилцаа холбооны салбарын 98 жилийн ойн баярын хурал болно. Утас: 89114787

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-15 00:26

Vendita Levitra Bayer Cialis Super Kamagra Amoxicillin With Tasan Amoxil For Cats Cialis Tadalafilo

Холбоотой мэдээ

Back to top button