Нийгмийн

Б.Анавад: Тамхи тээвэрлэн Малайзад саатуулагдсан хөлөг онгоцноос болж манайх ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ

Өнгөрөгч даваа гараг /2020.08.10/-т Малайзын тэнгисийн хэрэг эрхлэх газар (MMEA) Монгол улсад бүртгэлтэй ачааны хөлөг онгоцыг саатуулсан. Улмаар хууль бусаар зөөвөрлөсөн 2.6 сая юанийн үнэ бүхий 650.000 ширхэг хар тамхийг хураан авсан тухай мэдээлэл гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгсэн.

Бид дээрх мэдээлэлтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамны Хөлөг онгоцны бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.Анавадтай утсаар холбогдож тодрууллаа.

-Монгол улсад бүртгэлтэй хөлөг онгоц, Малайз улсад хар тамхины хэргээр саатуулагдсан гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар тайлбар мэдээлэл өгөөч?

-Гадаадын сайтуудаар тийм мэдээлэл цацагдсан байсан. Залруулж хэлэхэд тэр нь хар тамхи биш, энгийн тамхи байсан.

-Энгийн тамхи гэдэг нь татдаг тамхи гэсэн үг үү?

-Тийм. Хүмүүсийн өдөр тутамдаа татдаг тамхи. Далай дээгүүр аялж буй хөлөг онгоц бүр нэг улсын бүртгэлд хамрагдах ёстой байдаг. Үүний дагуу Монгол улс нь нээлттэй хөлөг онгоцны бүртгэл буюу бусад улсын харьяалалтай хөлөг онгоцыг бүртгэлдээ бүртгэн авч, үйл ажиллагаа явуулдаг байгаа.

-Тэгэхээр тус хөлөг онгоц нь аль ч улсад нээлттэй гэж ойлгож болох уу?

-Тийм. Манай дээр нээлттэй бүртгэлд байгаа.

-Зөвхөн манай улсад бүртгэлтэй юу, эсвэл өөр оронд давхар бүртгэлтэй байх боломжтой юу?

-Давхар бүртгэлтэй байж болохгүй. Зөвхөн нэг улсын нэр дээр бүртгэлтэй байх ёстой. Тэгэхээр зөвхөн манай улсын бүртгэлд байгаа гэж ойлгож болно.

-Энэ бүртгэлийг хэн бүртгүүлсэн гэсэн үг вэ?

-Тус хөлөг онгоцны эзэмшигч компани нь Малайз улсад бүртгэлтэй компани байгаа. Манай агентаар дамжин бүртгэлд бүртгэгдсэн.

-Манай улсын нэр дээр бүртгэгдсэн хэчнээн хөлөг онгоц гадаадад байдаг юм бэ?

-Манай Монгол улсын бүртгэлд идэвхтэй 335 хөлөг онгоц аялж байгаа.

-Монголын нэр дээр бүртгэлтэй усанд онгоц химийн хортой бодис эсвэл их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан бол Монгол Улс хариуцлагад унах эрсдэл үүсэх үү?

-Манайх хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудаар шалгалт үзлэгээ хийлгэдэг. Хилийн хяналт ч мөн давхар явагдана. Хэрэв Монгол улсын бүртгэлтэй усан онгоц ямар нэгэн асуудалд орвол бүртгэгдсэн улсынхаа хөлөг онгоцны бүртгэлээс шууд хасах арга хэмжээ авдаг.

-Хариуцлага авах арга хэмжээ нь зөвхөн бүртгэлээс хасагдаад өнгөрдөг гэсэн үг үү?

-Хариуцлагаа бол хөлөг онгоцны эзэмшигч өөрөө хүлээнэ. Түүнээс улсад ямар нэг хохирол, эрсдэл учрахгүй.

-Монгол улсын далбаатай хөлөг онгоц гэсэн байсан. Энэ тухай тайлбар өгөөч?

-Далбааны тухайд бүртгэлд Монгол улсын нэр дээр бүртгэлтэй бол олон улсын журмынхаа дагуу тухайн улсын төрийн далбааг намируулан үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрдөг.

-Малайзын талаас Монгол руу тухайн саатуулагдсан хөлөг онгоцны тухай албан ёсны мэдэгдэл илгээсэн үү?

-Тийм албан ёсны мэдээлэл ирүүлээгүй. Одоогоор зөвхөн хэвлэлээр мэдээлэгдсэн байна.

-Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-13 17:09

Эх орны нэр хүнд хэдхэн шун�##�тнуудаас болоод мөн ч их харлах юм

Зочин
Зочин
2020-08-14 00:29

улсын нэр хүнд хохирч байна.

Зайл
Зайл
2020-08-14 18:24

Цогзолмаагий хуу

Ламжав
Ламжав
2020-08-15 11:33

ОХУ ковид вирусийн вакцин гаргаснаа зарласан. Вакцинтай болсон улс улсынхаа хилээр гадагш гарч бгаа хүмүүсийг вакцинаар тарьж бусад улсад вирус тараахгүй байх арга хэмжээг хамгийн түрүүн авах хэрэгтэй бус уу.

Ламжав
Ламжав
2020-08-15 11:40

Дипломатын шугамаар улс орнууд хүсэлтээ тавихад ОХУ татг�##�захгүй нь лавтай

Зочин
Зочин
2020-08-20 11:21

Манай улсын нэр дээр явдаг усан онгоцуудаас ямар хэмжээний татвар түрээс ирдэг вэ. ХАРИУЛЖ ӨГӨӨЧ

Холбоотой мэдээ

Back to top button