НИЙГЭМ

Цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн үүсэж хөгжсөний 98 жилийн ойн өдөр тохиолоо

Монголын цагдаагийн байгууллагын үүсэл хөгжил нь 1865 онд анх Монголд арван тавны цагдаа бий болсноор эхэлсэн түүхтэй. Улмаар Ардын хувьсгалын анхны жилээс цагдаагийн алба нь Цэргийн яамны харьяа мэдэлд ажиллаж байв. 1924 оноос аймаг, орон нутаг, хошуудад салбар байгуулагдан өргөжиж байжээ. Харин цагдаагийн байгууллагын одоогийн бүтэц нь 1962 онд байгуулсан Улсын цагдан сэргийлэх ерөнхий газраас үндэслэж, өдгөөгийн ЦЕГ болон цагдаагийн байгууллагын үндэс, бүрэлдэхүүн болсон гэж үздэг.

Энэ жилийн нэг онцлог нь Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ой мөн тохиож байна. Эрүүгийн цагдаагийн албаны түүх нь Монголын цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүний дийлэнх нь энэ албаар дамжин боловсорсон сайхан уламжлалтай. Орчин цагийн Эрүүгийн цагдаагийн алба нь дүн шинжилгээ, гүйцэтгэх ажлын шугамаар үндэстан дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх тэргүүлэгч хамт олон болохоор зорин ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button