УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНД ӨРТСӨН гэх асуудлаар гомдол гаргажээ

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд нэр бүхий сайд, УИХ-ын гишүүн гүйцэтгэх ажиллагааны асуудлаар гомдол ирүүлсэн гэх мэдээлэл цацагдсан. Уг гомдлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гаргасан гэх мэдээлэл байна. Тэрбээр, сүүлийн хоёр жилийн турш түүний тойрон хүрээлэлд гүйцэтгэх ажиллагаа явуулж, хууль бус байдлаар тагнаж чагнаж буй гэх асуудлаар Тусгай хяналтын дэд хороонд хандсан аж.

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг дагнан хариуцдаг.

Өмнө нь уг хороо Монгол Улсын Засгийн газрын гишүүн, төрийн нууцыг хадгалах, хамгаалах үүрэгтэй, төрийн өндөр албан тушаалтан болох У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх асуудлаар хуралдаж байсан удаатай. Гэвч уг асуудал хэрхсэн нь тодорхойгүй байдлаар өнгөрсөн байдаг.

Энэ төрлийн асуудлыг улсын нууцад хамруулан үздэг. Одоогоор Тусгай хяналтын дэд хороо хуралдах эсэх тов гараагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариулт
Хариулт
2020-08-21 10:24

Попроо байх оо.Хүрэлсүх бас тэгэж л байсан

Зочинзочин
Зочинзочин
2020-08-21 12:10

ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БЛАГУУД ЧИНЬ ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЛД БДАГ БИЛ ҮҮ.ТЭГЭЭД САЙД ДЭЭРЭЭ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ГЭХ НЬ ҮНЭМШИЛГҮЙ СОНСОГДОЖ БНА ДАА.ХЭРВЭЭ ҮНЭН БОЛБОЛ ТУХАЙН БЛАГУУДАД ИТГЭХ ИТГЭЛ ҮГҮЙ БОЛНО ДОО.МӨН МАНАН АЖИЛЛАСААР БГААГ

Иргэн
Иргэн
2020-08-21 20:12

үнэн бол сайн л байна. Энэ новш юу ч хийсэн байж болно

ухаан
ухаан
2020-08-22 08:08

гэмтэй буруутай сэжигтэй бол хуулиарааа хэн бугай ч бултах аргагшд ээ автоматаар хянагдна ямар ч эх оронч нууцийн ажилтан, гүйцэтгэх ажилтан ямар ч нам бснаас ш�##�тга�##�ахгү хиисээр ирсэн хийх ч болно гүйцээ айгаад чичрээд байх юм бнаадааа .

Оюун
Оюун
2020-08-22 12:09

Хүүкээс эхлээд л сонин 2 тэнэг хүн ч үнэмшмээргүй зүйлүүд гарч байна даа Оюук чичрээд байна Гэмт хүн гилбэлзэнэ гэдэг билүү ха ха

Жолооч
Жолооч
2020-08-22 16:41

Поп гэхэд дэндүү юмаа. Топорыг нь бас мөрдөөд бна гэсэн чинь хамаатан нь мөрдөж шившиг болоод бсан.

Зочин
Зочин
2020-08-24 15:39

Tagnaj chagnadag hun n hen be hurelsuh uuriiguu hamaatan.raa tagnuulj nudnii bulai bolson tagnuuliin baiguulga ileruulsen gee bizde odoo ter maygaar MAN.han 1 negnee tagnaa MAN.n nuhud hulgaigaa nuuhiin tuld noir n hurehgui tagnaj chagnaj b

Холбоотой мэдээ

Back to top button