НИЙГЭМ
Л.Амбасэлмаа: 631 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Өнөөдөр /2020.08.23/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа,
“Өчигдөр нийт 631 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнд:
- Наймдугаар сарын 22-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 256 хүний шинжилгээ
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн 31 жолоочийн анхны шинжилгээ
- Наймдугаар сарын 7-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ
- Сувиллын тусгаарлалтад буй 17 хүний давтан шинжилгээ
- Ажиглах, тусгаарлах байруудад буй 71 хүний давтан шинжилгээ
- Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж буй хоёр хүний шинжилгээ
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ болно.
Үүгээр манай улсад батлагдсан нийт тохиолдол 298, үүнээс эдгэсэн нь 288. Сувиллын тусгаарлалтад 30, гэрийн тусгаарлалтад 40, тусгаарлалтын хугацаа нь дууссан 218 хүн байна” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.