Нийгмийн

Согтуу жолооч эхнэр, нөхөр хоёрыг мөргөж нэгнийх нь амь насыг хохироожээ

2020.08.22-23-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 511 дуудлага мэдээлэл хүлээн авсан 368 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.           
          Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтсэн. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр – 6
  • Мөргөлдөх хэлбэрээр -1
  • Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.08.22-ны өдрийн 16 цаг 30 минутын орчим СХД-ийн 9-р хороо Баянхошууны замд “Гор газ” ШТС-ын урд замд Daewoo маркийн М жолоочтой автобус явган зорчигч 60 настай эрэгтэй О-г мөргөж амь насыг нь хохироосон

2020.08.23-ны өдрийн 10 цаг 20 минутын орчим СБД-ийн 12-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө, “Сансар-32” худалдааны төвийн баруун замд T.Prius маркийн Б жолоочтой автомашин нь явган зорчигч 41 настай эмэгтэй О, 51 настай эрэгтэй Э нарыг мөргөж, 51 настай эрэгтэй Э-гийн амь насыг нь хохироосон. Жолооч Б согтуу ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. /драгер: 1,37%/

2020.08.23-ны 17 цаг 00 минутын орчимд Төв аймаг Лүн сумын нутаг дэвсгэр асфальтан замд Mitsubishi Pajero маркийн автомашин онхолдож, жолооч 63 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.

2020.08.23-ны шөнийн 03 цаг 11 минутын орчим БЗД-ийн 12-р хороо Цагдаагийн академийн өргөн чөлөө, “Тэнгэр” худалдааны төвийн урд замд T.Prius маркийн Г жолоочтой автомашин нь явган зорчигч 44 настай эмэгтэй Ч, 45 настай эрэгтэй Н нарыг мөргөж, 45 настай эрэгтэй Н-гийн амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.

            Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58  жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 204 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны байдалд тохируулан хурдаа тохируулан явахыг анхааруулж байна.

ЯАРААД ЯАХАВ ДЭЭ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button