Нийгмийн
ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, үүрэгт ажлаасаа нь чөлөөлөгджээ.
Тэрбээр тус албандаа өнгөрсөн 2017 онд Б.Хурцын оронд томилогдож байсан юм.
Д.Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургуулийг төгсгөж, ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн байна.
АЖЛЫН ТУРШЛАГА
- НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан,
- Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан
- УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч
- Гадаад тагнуулын албаны дарга
- Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул
- ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга
- БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одоо элчин сайдаар явуулах уу
ёо ёо ёо нэг �######�авуу чааваас