Энтертайнмент

Бидний Цөөхөн монголчууд гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

УИХ-ын гишүүн асан М.Зоригт болон “Мөнхчулуун сан”-гаас санаачлан хэрэгжүүлж байгаа Бидний цөөхөн монголчууд төслийн гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр /2019.07.19/ Галлериа Улаанбаатар төвд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн нь Монгол үндэсний соёл, ёс заншил, нүүдэлчин ахуйн тухай өгүүлжээ.  “Бидний Цөөхөн Монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарыг дуустал гадаад болон дотоодын үзэгчдэд толилуулах юм. Түүнчлэн өнгөрсөн жилийн үзэсгэлэнд очсон хүмүүс 21 дүгээр зууны Монгол орны түүхийг баримтжуулан үлдээх, өв соёлыг дархлах, эв нэгдлийг бэхжүүлэх, эх орноо танин мэдэх, хайрлан хамгаалахад асар том үүрэгтэй соён гэгээрүүлэх үйлс хэмээж байсан юм.

Хаана: Галлериа Улаанбаатар, 2 дугаар давхар

Хэзээ: 7 дугаар сарыг дуустал өдөр бүр 10.00 - 22.00 цагт

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button