СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ТОДРУУЛГА: Тусгаарлалтын хугацаа нь дуусахад нэг хоног үлдсэн иргэнээс коронавирус илэрчээ

Өнөөдөр /2020.08.26/ ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа манай улсад коронавирусийн хоёр тохиолдол нэмэгдсэн гэдгийг хэлсэн юм. Тэдний нэг нь анхан, нэг нь давтан шинжилгээгээр илэрсэн аж.

Харин сэтгүүлч уг мэдээллийг тодруулахад тэрбээр:

“Нэг нь АНУ-аас ирсэн хүний анхан шинжилгээ юм. Харин нөгөө нь дөрөв дэх давтан шинжилгээ буюу 19, 20 дахь хоног дээрээ коронавирус туссан нь батлагдсан. Түүнийг өнөөдөр тусгаарлаж байна” гэж ярилаа.

-ИРГЭН БАГАБАЯНГИЙН АМРАЛТЫН ГАЗАР ТУСГААРЛАГДАЖ БАЙСАН-

Иймд мэдээллийг илүү тодруулахаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаатай холбогдлоо.

-Өнөөдөр халдварын хоёр тохиолдол нэмэгдсэнийг мэдэгдлээ. Тэдний нэг нь дөрөв дэх давтан шинжилгээнээс илэрсэн тохиолдол гэлээ шүү дээ?

-Тийм ээ. Нэг нь наймдугаар сарын 24-нд буусан Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн юм. Шууд анхны шинжилгээгээр илэрсэн. Харин нөгөө нь дөрөв дэх шинжилгээнд нь коронавирус илэрсэн хүн байна.

-Тухайн хүний мэдээллийг илүү дэлгэрүүлнэ үү. Аль улсаас, хэзээ ирсэн иргэн юм бэ?

-Наймдугаар сарын 5-нд Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэн.

-Хаана тусгаарлагдаж байсан бэ?

-Багабаянгийн амралтад.

-Тухайн хүнийг өнөөдөр ХӨСҮТ-д шилжүүлэн тусгаарлаж буй гэсэн. Өмнө нь Багабаян дахь тусгаарлалтын хугацаа нь дууссан байсан уу?

-Үгүй. 21 хоног тусгаарлаад, гэрийн ажиглалт руу шилжүүлж байгаа.

Ийн Л.Амбасэлмаа даргын мэдээллээр наймдугаар сарын 5-нд ирсэн иргэнээс наймдугаар сарын 25-нд коронавирус илэрсэн гэхээр 20 дахь хоногтоо халдвартай нь батлагдсан болж таарч байна. Өөрөөр хэлбэл тусгаарлалтын дор байжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

14 Сэтгэгдэл

  1. Novsh gj er ni geriin tusgaarlaltand garsan humuusee negch ergej toirdoggui nuguuduul ni zgr l gaduur yavaad bdiin bnle. Manai mgld ugasa tardagaa tarj bga bho ungursun

  2. 21 хоног их байна гээд байгаа хүмүүсийг яана даа. Бас нэлээн сулхан хариулаад бн уу үгүй юү сэжигтэй

    1. 20 dre ilerj bga bol dotroosoo tussan gsn vgshdee.Deb 4-7dh honog dre ilerdeg gd bvh uls 14 honogiin karantintai b.na. Dotor bga uruuguur ni orj garch bga hvmvvs hoorond zuuvurluud bna gsn vgshdee

  3. Нэг хүн нь 19-20 хоног Багабаянгийн тусгаарл####танд байхдаа хүмүүст тараачихсан юм биш үү? Энэ одоо л дотроо нийтэд тарж мэдхээр болчихлоодоо. Олигтойхон ард түмэндээ мэдээлж урьдчилан сэргийлэх ажил идвэхитэй явуулмаар байна шүү.

  4. ОРОН НУТАГТ ВИРУС ТАРСАН ТОХИОЛДОЛД АЖИЛЛАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ЮУ БАЙНАА УОК-ООС ЯАГААД МЭДЭЭЛЭЛ ТОДОРХОЙ БӨГӨӨД ШУУРХАЙ НИЙТЭД ЗАРЛАХГҮЙ БАЙГАА НЬ ГАЙХАЛЫГ ТӨРҮҮЛЖ БАЙНА ШҮҮ.

  5. Дэлхий бүх улс оронд 14 хоног хөл хорионд оруулж байна.11 хоногт вирус бу######д х####дварлах чадваргүй болж байна гэсэн шдээ. Тэгсэн манайд 19 хоног дээр нь илэрч байгаа бол эмч нар тараагаад байгаа юм биш үү. Дотроосоо л байна даа.

  6. Амбасэлмаа худлаа яриад байгаарай!Та бүхний энэ худ#### булай чинь эрт орой хэзээ нэгэн цагт илэрнэ шүү!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button